Пётр Аркадьевич Столыпин (Орос: Пётр Аркадьевич Столыпин, 1862 оны 4 сарын 14 [Хуучин тооллоор 4 сарын 2]– 1911 оны 9 сарын 18 [Хуучин тооллоор 9 сарын 5]) нь 1906-гаас 1911 онд II Николай хааны Сайд нарын Зөвлөлийн дарга (Оросын ерөнхий сайд) байсан хүн юм. Түүний засаглалын жилүүдэд хувьсгалт бүлэглэлүүдийг нухчин дарж, газар тариалангийн шинэчлэлийг амжилттай хийсэн билээ. Столыпины уг шинэчлэлээрээ жижиг газрын эздийн ангийг бий болгож, ингэснээр тариачдын эсэргүүцлийг намжаана гэж найдаж байсан юм[1]. Тэрээр өөрийн гэсэн улс төрийн хөтөлбөрөө тодорхойлж, томоохон шинэчлэл хийхийг оролдсон Хаант Орос Улсын сүүлчийн төрийн зүтгэлтэн гэгддэг[2].

Пётр Столыпин
Хаант Орос Улсын 3 дахь ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1906 оны 7 сарын 21 – 1911 оны 9 сарын 18
MonarchII Николай
ӨмнөхИван Горемыкин
ДараахВладимир Коковцов
Хувийн мэдээлэл
Төрсөн1862 оны 4 сарын 14 (1862-04-14)
Дрезден
Нас барсан18 September 1911(1911-09-18) (49 насалсан)
Киев
Үндэсний харьяалалОрос
Эхнэр, НөхөрОльга Борисовна Нейдхардт

1907—1909 онуудад шүүхийн шинэчлэл санаачилсан байна. Үүний дагуу 2,5 жилийн хугацаанд 2 мянга орчим цаазаар авах шийдвэр гаргасан бөгөөд хээрийн цэргийн шүүх байгуулагсан байна.

Түүний амьдралын сүүлийн 10 жилийн дотор 11 удаа амь наанд халдлага төлөвлөж гүйцэтгэсэн байдаг. Сүүлийн халдлага 1911 оны 9-р сарын 1-нд Киев хотноо анархист Дмитрий Богров гүйцэтгэж Столыпин шархадаж хэд хоногийн дараа нас баржээ.

Эшлэл засварлах

  • Conroy, M.S. (1976), Peter Arkadʹevich Stolypin: Practical Politics in Late Tsarist Russia, Westview Press, (Boulder), 1976. ISBN 0-8915-8143-X