Пэйнтбол нь тоглогчид багуудад хуваагдаж буугаар байлддаг тоглоомны зарчмаар нэг нэгнээ будагтай сумаар агнаж тоглодог тоглоом юм. Пэйнтболын сум нь хоргүй, био задралд ордог, усанд уусдаг полимерээр хийгдсэн, нимгэн зөөлөн уутанцарт байдаг. Пэйнтболоор янз бүрийн тулааны спортын тэмцээнүүд зохиогддог. Пэйнтболыг мөн цэргийн хүчин, хууль сахиулах, цэргийн болон аюулгүй байдлын байгууллагуудад цэргийн бэлтгэл болгон ашигладаг. Тоглоомын талбайг тоглогчид байгалийн болон хиймэл байгууламж ашиглан тактикын хамгаалалт болгон ашиглаж болно. Пэйнтболл тоглоомын төрөл нь эсрэг багийн тугийг эзлэн авах, дайсныг устгах, сумаа дуустал, мөн тодорхой цэг болон нутаг дэвсгэрийг хамгаалах эсвэл тоглоомын талбайд нуусан обьектуудыг илрүүлэх гэх мэт байдлаар тоглож болно. Тоглоомын төрөлөөс хамааран тоглоом хэдэн секунд, цаг хүртэл үргэлжилдэг, зарим тохиолдолд хэдэн өдөр үргэлжилж болдог. Пэйнтбол тоглоомын хууль ёсны байдал улс орон, бүс нутагт харилцан адилгүй байдаг. Пэйнтболыг зөвшөөрөгдсөн улс оронд тоглогчид хамгаалах маск зүүх шаардлагатай бөгөөд тоглоомын дүрмийг чанд мөрдөх болдог. Зарим тохиолдолд маск зүүхгүй байж болно.

Пэйнтбол
Пэйнтбол тоглогчидын хамгийн их тоглодог төрөл "Woodsball" Анх тоглосон: 1981 оны 6 сарын 27-нд АНУ-ын, Нью-Хэмпширийн Хэнникэрт Хүйс: Холимог Төрөл: Экстрэм, багийн спорт, өвлийн спорт, дотор, гадаа Тоног төхөөрөмж: Пэйнтбол маск, пэйнтбол буу, биений хамгаалалт(сонголттой), будаган гранат, даралтат хий ба CO2, будаган сум, бункер

Пэйнтболл бол багаар эсхүл цөөхүүл тоглон өрсөлдөгчөө усанд уусдаг будаг агуулсан, гадуураа желатинаар бүрхсэн сумаар пэйнтболлын буугаар буудаж тоглодог спорт юм. Пэйнтболл нь хоргүй, байгальд шингэдэг, усанд уусдаг полимер агуулсан. Тоглоомыг томоохон хэмжээний тэмцээн хэлбэрээр спортын түвшинд мэргэжлийн баг тамирчдын бүрэлдэхүүнтэй гол төлөв зохион явуулдаг. Пэйнтболлын технологийг цэрэг арми, хууль хэрэгжүүлэх байгууллага, цэргийн зохион байгуулалттай болон хамгаалалтын албаныхан цэргийн сургалт явуулах зорилгоор, мөн үймээн бослогыг дарах, онц аюултай сэжигтнийг үхэлд хүргэхгүйгээр дарах зорилгоор ашиглаж байв. Тоглоомыг дотор талбайд маш хатуу шалан дээр эсхүл хэмжээнээс хамаарч гадна талбайд тоглож болно. Тоглоомын талбайг байгалийн эсхүл хиймэл байгууламж ашиглан тоглогчдод тактикын хамгаалалт болох зорилгоор тохижуулна. Тоглоомын хэлбэр янз бүр байна. Тухайлбал өрсөлдөгчийн тугийг эзлэн авах, дайсныг устгах, зэвсгийн нөөцийг хязгаарлагдмал хэмжээтэй олгох, мөн тодорхой цэг эсхүл нутаг дэвсгэрийг хамгаалах эсхүл дайрах, тоглоомын талбайд нуусан объектыг илрүүлэх гэх мэт даалгавартай байж болно. Тоглоомын хэлбэрээс хамаараад тоглоом хэдхэн секундээс хэдэн цаг хүртэл үргэлжлэх, зарим тохиолдолд бүр хэдэн өдөр үргэлжилж болно. Пэйнтболл тоглоомын хууль ёсны байдал улс орон, бүс нутагт бүр ялгаатай байна. Ихэнх оронд тоглоомыг хориглоогүй ч хамгаалалтын маск өмсөхийг шаарддаг. Мөн тоглоомын дүрмийг чанд мөрдөхийг шаарддаг. Зарим тохиолдолд маск зүүхгүй байж болно.

Тоног төхөөрөмж Пэйнтболлын тоног төхөөрөмж нь тоглоомын хэлбэр, даалгавар, мөн тоглогч тоног төхөөрөмжид хэр мөнгө зарцуулах сонирхолтой байгаагаас хамаараад өөр өөр байж болно. Гэхдээ үндсэн гурван тоноглолыг тоглогч бүр ашигладаг. Тэдгээр нь:

Пэйнтболлын буу. Энэ бол үндсэн тоног төхөөрөмж. Пэйнтболлын буу нь түүнийг будгаар 0цэнэглэж байх цэнэглэгчтэй байна. Сүүлийн үеийн буунуудад шахсан хий эсхүл CO2 канистер хэрэглэдэг болсон. Үүнээс өмнө, түгжигддэг пэйнтболлын буунуудад нэг удаагийн мөнгөн капсул ашигладаг байсан ба тэдгээр нь үрлэн сумтай бууныхтай төстэй байжээ. Харин 1980-аад оны сүүлээр бууг боловсронгуй болгож агаарын даралт ашигладаг, хагас автомат ажиллагаатай болгожээ. Түүнээс хойш нэг удаад буудах тоо нэмэгдэж, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2)-ийн савыг 9-өөс 20 унци болгон томруулсан, мөн шахсан хий болон азотын хэмжээг 13-аас 88ci болгож нэмэгдүүлсэн, түүнчлэн даралтыг 5000PSI болгосон. Гэхдээ CO2 шингэн ашиглах нь бууны дотоод мэдрэмтгий эд ангийг гэмтээдэг тул зарим үед шахсан хий ашиглаж байх нь зүйтэй.

Пэйнтболл: Буунд хэрэглэдэг сумыг хэлнэ. Пэйнтболл нь бөмбөлөг хэлбэртэй желатин капсул бөгөөд дотроо гол төлөв полиэтилийн гликол, мөн бусад хоргүй, усанд уусдаг будагч бодис агуулсан. Пэйнтболлын чанар нь бөмбөгний бүрхүүлийн бат бөх, бөмбөлгийн дугуй хэлбэр, мөн дүүргэгчийн зузаан зэргээс хамаарах ба чанар сайтай бөмбөгүүдийн хэлбэр төгс бөөрөнхий, бүрхүүл нь хүрэх төдийд задрахаар нимгэн, мөн тоглоомын явцад нууж, арчих аргагүй тод өнгөтэй байдаг. Хамгийн өндөр зэрэглэлийн пэйнтболлд эрдэнэшишийн цардуул болон төмөр шиг ширхэг агуулсан байдаг тул ямар ч өнгийн гадаргуу дээр тусахад гялтганасан өнгө үлдээдэг бөгөөд арчиж арилгахад хүнд байдаг. Өдгөө хэрэглэгдэж буй бараг бүх пэйнтболл нь гадны нөлөөгөөр задардаг бөмбөлгүүд ажээ. Пэйнтболлыг хийхэд ашигладаг орц, найрлага нь хүнсний зэрэглэлийн бодисууд бөгөөд тоглогчид болон байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй ажээ. Үйлдвэрлэгчид болон дистрибьюторууд уламжлалт тосон суурьтай будаг, шахсан CO2 хийнээс татгалзаж, усан суурьтай уусмал болон шахсан хий ашигласан илүү “байгаль орчинд ээлтэй” болгох хүчин чармайлтуудыг авч хэрэгжүүлж байна. Пэйнтболлын стандарт хэмжээ нь 0.68” буюу 68 калибр хэмжээтэй байна.

Маск болон нүдний шил: Тоглогчид талбайд тоглох үед аюулгүй байдал, хамгаалалтын үүднээс маскыг заавал хэрэглэх ёстой байдаг. Тоглогчид анхлан лаборатори болон мужааны цехэд ашигладагтай төстэй хамгаалалтын нүдний шил зүүдэг байжээ. Одоо хэрэглэж байгаа шилнүүд нь шиг нүд, ам, чих, хамрын нүхийг бүрэн хаасан хатуу хүрээтэй ажээ. Маск нь мөн хоолойг хамгаалах үүрэгтэй. Сүүлийн үеийн маскууд хуучны загваруудтай харьцуулахад овор багатай болсон. Тэмцээнд оролцогчид, мэргэжлийн тоглогчдын гол төлөв хэрэглэдэг бусад тоноглолууд:

Сумны хайрцаг(Pods/Pod packs): Энэ нь пэйнтболлын сумыг хадгалах таглаатай хуванцар сав юм. 100 ба 140 гэсэн хэмжээтэй байдгаас 140-г нь тэмцээнд голцуу хэрэглэдэг.

Зүлгүүр(Squeegee/swab)–Хэрэглээнээс хамаарч будагтай бөмбөг тоглогчийн буунд байхдаа задарч хагарч болно. Энэ үед пэйнтболлын сум бууны дотор хэсэг, нэн ялангуяа торхтой хэсгийг нилэнхүйд нь будаг болгох тул бууны овоо харааг бууруулдаг. Завсарлагын үеэр арчихад зориулсан энэхүү хэрэгсэл нь богино хугацаанд цэвэрлэх, үр дүнтэй, хадгалах зай бага шаарддаг зэрэг давуу талтай.

Пэйнтболлын цамц болон өмд: Тэмцээнд оролцогчид тоглогчийг хөдлөхөд саадгүй, тэднийг пэйнтболлын цохилт болон бусад чулуу, хатуу гадаргууд биеэ гэмтээхээс хамгаалсан тусгай хувцас өмсдөг.Дотор талбайд, цохилт маш ойроос тусах нөхцөлд тоглож байгаа үед хатуу гадаргатай хуяг өмсөж, арьсыг хөхөрч, сорви үүсэхээс сэргийлнэ.

Тохой болон өвдөгний хамгаалалт: Гадаа талбайд тоглоход ихэвчлэн хэрэглэдэг. Пэйнтболлд зориулсан өвдөг, тохойн хамгаалалтыг гол төлөв тоглогчийн өмдний дотор талд зөөлөн хөөсөн материалаар хийсэн байдаг.

Бээлий: Пэйнтболл нь гар, хурууны үе болон хурууг хүчтэй өвтгөж, түр хугацаанд хөдөлгөх аргагүй болгож болно. Түүнчлэн, гадна талбайд тоглоход тоглогчид элгээрээ хэвтэх, мөлхөх зэрэг үйлдэл ихээр хийж гараа шалбалах явдал гардаг. Хамгаалалттай бээлий нь гараа гэмтээх эрсдлийг багасгана.

Тамирчны хамгаалагч: Бусад спортод ч мөн адил хурдтай хөдөлж буй биетийн учруулж болох нөлөөнөөс хамгаалах зорилгоор тоглогчид биеийн эмзэг хэсгийг хамгаалах хамгаалалтыг өмсдөг. Эрчүүд нь хөлбөмбөг, хоккей, сагсан бөмбөгт ашигладагтай төстэй хатуу аяга хэлбэрийн хамгаалалт зүүдэг, бол эмэгтэйчүүд цээжний хамгаалалт эсхүл хатуу гадаргатай хөхөвч өмсдөг.

Бусад будагтай зэвсгүүд: Ихэвчлэн зохиомжит тоглолтод хэрэглэдэг, харин тэмцээнд зөвшөөрдөггүй бусад төрлийн будаг гаргадаг тоноглолууд байдаг. Тухайлбал, будгаар дүүргэсэн гранат, будагтай шидэгч г.м.

Тээврийн хэрэгсэл: Мөн л тэмцээнд бус, зохиомжит тоглолтод түгээмэл хэрэглэдэг дөрвөн дугуйт, түрдэг тэрэг г.м “зэвсэглэсэн тээврийн хэрэгслүүд” байдаг бөгөөд тоглогчид түүнийг цохилтоос хамгаалах, талбайг тойрохдоо ашиглана. Эдгээр тээврийн хэрэгслийг будгаар цэнэглэдэг зэвсгүүдээр тоноглосон байна.

Пэйнтболлын дүрэм Пэйнтболлыг ихэвчлэн тоглоом эхлэхээс өмнө гаргасан журам, хувилбараар явуулах ба түүнд тодорхой хязгаар гэж байхгүй. Гэхдээ хамгийн түгээмэл мөрдөгддөг дүрэм бол тоглогчид буудуулж, будганд оногдохгүйгээр даалгаврыг гүйцэтгэх байдаг. Цохилтын тоог зохицуулах олон янзын дүрэм байдаг. Сум оноод задраагүй байсан ч тооцох эсхүл сум оноод будаг заавал тарсан байвал тооцох г.м. Суманд оногдож, тоглоомоос хасагсдан тоглогчид талбайг орхих ёстой. Ингэснээр эсрэг тал оноо авч болно. Гэхдээ тоглоомын дүрмийг анх хэрхэн тохирсноос хамаарч тоглогч үргэлжлүүлэн тоглоомд оролцох эсхүл тоглоомоос бүр мөсөн хасагдаж болно. Тоглоомын даалгаврыг түүүнийг эхлэхээс өмнө тодорхойлно. Жишээлбэл тугийг эзлэн авах эсхүл эсрэг талын тоглогчдыг бүгдийг тоглоомоос гаргах байж болно. Пэйнтболл маш олон төрөл байдаг. Түүний нэг төрөл Вүүдсболл (Woodsball) нь байгальд, маш том хэмжээний талбайд тоглохыг хэлнэ. Харин Спийдболл (Speedball) нь арай багавтар талбайд, 2 минутаас, зарим үед 20 минут хүртэлх маш богино хугацаанд тоглодог төрөл. Өөр нэг төрөл нь зохиомжит пэйнтболл юм. Тоглогчид түүхэн сэдэвт эсхүл зохиомол талбай бэлдэж тоглоно.

Вүүдсболл

"Вүүдсболл" төрөл пэйнтболлын түүхэнд нилээд хожуу гарч ирсэн ойлголт бөгөөд анхандаа ой модон дунд эсхүл байгальд тоглохыг ийнхүү нэрлэж байжээ. Гэвч саяхнаас хиймэл талбай бус байгальд тоглох бүхий л хэлбэрийг Вүүдсболл гэх болсон. Ихэвчлэн хүмүүс байгальд тоглодог. Вүүдсболлыг зохиомжит пэйнтболлын төрөлтэй андуурч болохгүй. Учир нь тус хоёр төрөл тактик, хэмжээ болон дүрмийн хувьд ялгаатай юм. Вүүдсболлд олон тоглогчтой томоохон хэмжээний багууд хэд хэдэн даалгавар гүйцэтгэж өрсөлддөгөөрөө онцлогтой. Том хэмжээний вүүдсболл тэмцээнийг Big Game эсхүл “Зохиомжит тэмцээн” гэх зэргээр нэрлэдэг. Хамгийн өргөн цар хүрээтэй болдог тэмцээнүүдээс дурдвал Нью-Йоркийн Корамд болдог Cousin’s Big Game, Мичиганы Пинкнигийн гадна зохиогддог Hell Survivor’s Monster Game, Пенсилванид болдог Invasion of Normandy зэрэг 3500-4000 орчим тоглогч оролцсон хоёр өдрийн турш үргэлжилдэг, жил тутам зохиогддог тэмцээнүүд байна. Big Game-ийн бас нэг хэлбэр нь тоглогчид томоохон хэмжээний объект, тухайлбал комплекс эсхүл том байшин руу дайрч, эзэлдэг “Дайраад, эзэл” хэлбэр юм.

Спийдболл

Спийдболл нь хамгаалалт болох, нуувч болох зорилгоор хийлдэг даавуун “бункер”-ээр дүүргэсэн задгай талбайд тоглодог тоглоом. Тэдгээр объектуудыг хурдан хийлж, бас хийг хялбар гардаг тул тэмцээний үеэр талбайд зөөхөд амар байдаг.Спийдболл тоглоомыг анх тэгш бус ой модтой талбайгаас илүү аюулгүй талбайг тоглогчдод бэлдэх үүднээс гаргажээ. Спийдболл тоглоомын явцад вүүдсболлыг бодвол харьцангуй олон сум зарцуулдаг, мөн богино хугацаанд хурдтай өрнөж, дуусдаг. Хамгийн анх спийдболлын тоглоомын талбайг хүмүүс өөрсдөө гараараа хийсэн бункерээр тохижуулж байв. Тоглоомын явцыг хурдасгахын тулд талбайн эзэд хар өнгөтэй бохирын хоолойг газарт бэхэлж, шинэ төрлийн hyperball тоглоомыг гаргажээ. Пэйнтболлд томоохон ахиц авчирсан дараагийн нэг зүйл нь airball-ийг санаачилсан явдал байв. Тоглогчид нэг ижил талбайд ахин дахин тоглохоос уйдаж эхэлсэн учир хийгээр дүүргэсэн уян хатан, өндөр PVC даавуун бункеруудыг зохион бүтээжээ. Эдгээрийг зөөхөд хялбар тул талбай дахь байршлыг олон янзаар өөрчлөх боломжтой болсон юм. Талбайн зохион байгуулалтыг хоёр талд яг тольны тусгал шиг ижил байхаар хийдэг тул аль нэг багт давуу тал олгодоггүй. Мөн аварга том бункерыг талбайн төвд байршуулах явдал түгээмэл болжээ. Пэйнтболлд гарсан сүүлийн үеийн нэг дэвшил нь талбайд хиймэл зүлэг ашиглах болсон явдал юм. Энэ нь талбайг сэргээн засах ажлыг хялбаршуулсан.

Тоглоомын дүрмийг хэрэгжүүлэх Дүрэмтэй тоглоомыг тоглогчдын аюулгүй байдлыг хангаж, тоглоомын дүрмийг хэрэгжүүлэх шүүгч хянана. Хэрэв тоглогч будаг болсон бол тэднийг талбайгаас гаргана. Гэхдээ тоглогчид нэр төрөө эрхэмлэх байдлаа хадгалж, хэрэв өөрийнх нь сум хагарсан бол хасагдана гэж үзнэ. Зөвхөн толгой болон их бие хэмээн тодорхой биеийн хэсгийг онцолж, оносон тохиолдолд хасагдахаар тоглоомын дүрэмд өөрчлөлт оруулж болно. тоглоомын дүрмийг аюулгүй байдлыг хангах, тоглоомыг шударга явуулах, хууран мэхлэх байдлыг зогсоох үүднээс, мөн тоглох газраас хамаарч тодорхой дүрэм журмуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Маск зүүх. Хэдийгээр тоглоом явагдаагүй байсан ч тоглогчид тоглоомын талбайд байгаа үед бүгд маск зүүх дүрмийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг илүү тодорхой болгох, талбайн тодорхой хэсэгт байгаа хүмүүс, тодруулбал тоглогч, үзэгч ялгаагүй бүгд маск зүүх эсхүл бүх тоглогчийн буунд баррелийг түгжих түгжээ байх эсхүл бууг хийн үүсвэрээс нь салгах, ингэснээр санамсаргүй сум тавигдаж нүдийг гэмтээхээс хамгаална. Зарим талбайд тоглогчдыг аль болох өрсөлдөгчийнхөө нүүр рүү онилохгүй байхыг зөвлөдөг. Учир нь масканд ойн цацарсан будаг амьсгалах нүхээр нэвтэрч нүдийг загатнуулах, мөн хэт ойроос маск руу буудах үед зөв хийгээгүй линзийг унагах, толгой, хүзүү болон нүүрний хамгаалалтгүй хэсэгт онож гэмтээх зэрэг эрсдэлтэй.

Хоорондын зай хамгийн багадаа хэд байх – Онилогдсон үед, сум ирж байгаа зайнаас хамаарч, буудуулсны дараа бие шууд хөхөрнө. Зарим үед сорви үлдэх эсхүл цус гоожих тохиолдол гардаг. Пэйнтболлын суманд оногдсоноос үүдэх зовиураас болж зарим нээлттэй тэмцээний үеэр тоглогч өрсөлдөгчдөө заасан зайнаас дотогш ойртсон үед буудаж болохгүй байх дүрмийг хэрэгжүүлдэг бөгөөд ийнхүү хамгийн бага зайг 4,5м г.м.-ээр тогтоодог. Мөн зарим газарт үүний оронд “бууж өгөх дүрэм”-ийг хэрэгжүүлдэг. Жишээ нь тоглогч өрсөлдөгчдөө ойртсон бол түүнийг буудахаас өмнө бууж өгөх боломжийг олгох ёстой ажээ. Ингэснээр тэмцээний үеэрх гэмтэл, маргааныг бууруулдаг хэдий ч томоохон хэмжээний тэмцээнд уг дүрмийг ховорхон хэрэглэдэг. Дайрч байгаа тоглогч тэр даруй буудалгүй, тээнэгэлзэх тул түүнд ашиггүй байдлыг бий болгодог. Тоглогчийг маш ойр зайнаас буудах тохиолдол тоглогч бункерын ард нуугдсан өрсөлдөгч рүү зогсолтгүй галлахын хамтаар бункер руу ойртон урагшилж байгаад буудах үед гарна.

Онолт –Хэрэв пэйнтболын сум оролцогчийн бие эсхүл тоноглолд гүн, дөрвөлжин хэмжээтэй мөр үлдээсэн бол оногдсонд тооцно. Зарим тоглоомд оносон тоог тоолдоггүй байхад, заримд нь хөл, гар дээр хэд хэдэн оносон байхыг шаарддаг. Ихэнх мэргэжлийн тэмцээнд тоглогчийн бие болон түүний хэрэглэж буй тоноглол дээр оносныг тооцож тоолдог. Хэрэв пэйнтболлын сум тоглогчийн бие дээр бус, зэргэлдээх гадаргуу дээр тусч будаг үсэрсэн бол үүнийг тооцохгүй, учир нь будаг тоглогч дээр гүн мөр үлдээсэн байх ёстой.

Хэт олон буудах – Тоглогч буудуулж тоглоомоос гарчихаад байхад түүн рүү удаа дараалан буудахыг зөвшөөрдөггүй. Мөн тоглогч түүнийг хасагдсаныг мэдсэн хэр нь үргэлжлүүлэн буудахыг “хэт олон буудсанд” тооцох бөгөөд энэ нь өрсөлдөгчид аюултай гэмтэл учруулж болзошгүй байдаг.

Шүрших – Шүрших гэдэг нь тоглогч хэд хэдэн удаа хурдтай буудаж эсхүл галлах хязгаарыг давуулан буудсаны дараа цахилгаан буунуудад ажиглагддаг бөгөөд буу гохыг дарахаас ч хурдтайгаар буудаж эхлэхийг хэлнэ. Хурдтай шүршиж буудахыг пэйнтболлын дийлэнх тэмцээнд хориглодог бөгөөд хязгаар тогтоосон байдаг. Зарим томоохон хэмжээний тэмцээнд тодорхой хязгаар заан зөвшөөрсөн байдаг.

Арчих – Тоглогч өөрөө будгаа арчиж хуурах оролдлого гаргаж, оногдоогүй мэт жүжиглэн, тоглоомд үлдэхийг санаархдаг. Хэрэв энэ нь баригдвал “арчигчдыг” тоглоомоос хасах бөгөөд олон дахин давтагдвал талбайгаас бүр гаргаж ч болно. Томоохон хэмжээний тэмцээнд арчиж байгаад баригдсан тоглогчийн багт нэмэлт шийтгэл ногдуулж, тухайн баригдсан тоглогчийг түүний ойр байгаа хоёр тоглогчийн хамтаар тэмцээнээс хасах арга хэмжээ авдаг.

Биед хүрэхгүй байх –Үндсэндээ тоглогчдыг бие биедээ хүрэхийг хориглодог. Тухайлбал хоорондоо мөргөлдөх, биеэрээ хаах, ялангуяа зангидсан гар, хөл, хамгаалалтын хэрэгсэл ашиглан дайрах, буугаараа нэгнийгээ цохихыг хориглоно. Нударгаар зодолдох нь тулаанд оролцогчдод аюултай байгаад зогсохгүй талбай дээр эсхүл гадна байгаа бүх хүнд аюултай. Шүүгч ийм зодооныг нэн даруй зогсоож, оролцсон тоглогчийг тоглоомд оролцох эрхийг хасна.

Стратеги Тоглогчийн стратеги талбайд тавьсан бункер эсхүл багийн тоглогчдийн тооноос хамаарч ялгаатай байна. Жишээ нь Airballэсхүл Hyperball ашигласан талбайд явагдах тэмцээнд талбайн захад буй хийлдэг бункер руу ухасхийн очиж, нөгөө багт “ойртох” стратегийг баримтална. Гэхдээ тоглогчдын тооноос хамаарч өөр тактик хэрэглэнэ. Хэрэв багууд 15-7 тоглогчтой бол хэсэг нь ард үлдээд, нөгөө хэсэг нь “хориглох гал нээнэ”. Хэрэв багууд 6-1 тоглогчтой бол талбайн нөгөө зах руу давшлах нь ялалтад хүрэхэд тустай байж болно.


Тоглоомын талбай


Хийлдэг бункеруудтэй Спийдболлын талбай,


Мексикт байдаг модон саадтай пэйнтболлы талбай

Пэйнтболлыг олон нийтийн газарт төлбөртэйгөөр үзүүлэх байдлаар эсхүл хувийн өмчийн газартаа ч тоглож болно. Талбай нь байгалийн эсхүл хиймэл байж болох ба ой мод эсхүл хотын орчин мэтээр сэдэвжүүлсэн байж болно. Түүхийн сэдэв сонгосон байх нь олон. Спийдболл болон тэмцээний зориулалттай жижгэвтэр талбайд олон тооны хийлдэг бункер байршуулсан байдаг ба ийм талбайд гэмтэл бэртэл учрах нь бага байдаг. Хийлдэг саад ашиглаж эхлэхээс өмнө талбайд фанер, банз гэх мэт хатуу барилгын материал, тэр бүү хэл бетон болон хуванцар бохирын хоолой зэрэг ашигладаг байсан. Хуванцар хоолойг тулгуур модонд уяж ашиглах нь түгээмэл болсон. Талбай дахь ийм саадын байршлыг өөрчлөхөд хялбар байдаг. Амралт чөлөө цагаа өнгөрөөх пэйнтболлын талбайд бат бөх байдал, шинэлэг байдлыг харгалзан эдгээр хуучны материалуудыг гол төлөв ашигладаг. Бусад талбайд модон эсхүл хуванцар саадыг түлхүү ашиглаж байна. Олон нийтэд зориулсан пэйнтболлын талбайд ариун цэврийн өрөө, хээрийн хоол идэх хэсэг, хувцасны шүүгээ, тоног төхөөрөмжийн түрээс, хий дүүргэх үйлчилгээ болон хоолны үйлчилгээ үзүүлдэг. Зарим оронд тодорхой аюулгүйн болон даатгалын стандартыг багтаасан пэйнтболлын спортын журам гэж байдаг бөгөөд оролцогчдод аюулгүй байдлыг хангаж тоглоход нь заавар, зөвлөгөө өгөх тусгай ажилтан хүртэл гаргасан байдаг. Зарим талбайд (BYOP) гэж заасан байдаг нь тоглогчдыг дурын дэлгүүрээс өөрөө будгаа худалдан авч, түүнийгээ талбайд хэрэглэж болохыг зөвшөөрснийг илтгэнэ. Гэвч дийлэнх талбайд FPO гэж заасан байдаг. Энэ нь зөвхөн тухайн талбайгаас будаг авч хэрэглэхийг шаардсан гэсэн үг. Энэ нь ашиг олох гэхээсээ илүүтэй аюулгүй байдал талаасаа зөв зүйтэй юм. Учир нь чанар муу эсхүл буруу хадгалсан будаг нь бууг гацаах, тоглогчийн биед гэмтэл учруулах үр нөлөөтэй. Пэйнтболлын будаг нь хүнсний будаг агуулсан байдаг ба зарим сумны найрлагад илүү тод харагдуулах зорилгоор төмөрлөг ширхэг болон эрдэнэ шишийн цардуул агуулагдсан байдаг. Гэвч эдгээр нь бүгд усан сан болон цэвэршүүлэх байгууламжид асуудал үүсгэж болно. Иймд пэйнтболлын талбайг цэвэрлэсэн ус бохирын байгууламжид орж байх ёстой. Хамгийн анхны зохион байгуулалттай явагдсан пэйнтболлын тэмцээнийг 1981 онд Нью-Хэмпширт Чарльз Гэйнэс болон Боб Гарнси хэсэг нөхдийн хамтаар явуулж байсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Түүнээс жил орчмын дараа Нью-Хэмпширийн Суттонд анхны пэйнтболлын талбай нээгджээ(эзэн нь Боб Гарнси байсан). 1983 онд анхны Үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд ялсан багт 14,000 ам.долларын мөнгөн шагнал өгч байжээ. 2010 оноос, пэйнтболлын лиг оролцсон томоохон хэмжээний тэмцээнүүд зохиогдох болсон.

Лиг Спийдболлын лиг нь Спийдболлын тоглогчдын хоорондоо өрсөлдөх тогтсон дүрэмтэй тэмцээний зохион байгуулалт. Лигүүд нь бүс нутгийн, үндэсний эсхүл олон улсын гэсэн янз бүрийн хэмжээтэй байх бөгөөд зохион байгуулалттай тэмцээнийг мэргэжлийн, хагас мэргэжлийн болон сонирхогчдын багуудын дунд зохион явуулдаг. Заримдаа тэмцээн нь мөнгөн шагналтай байна. Британий анхны лиг нь 1989 онд Гэри Морхалл, Ричард Харт болон Дерек Вилдермат нарын байгуулсан Британий Пэйнтболлын Лиг юм. 2010 оны байдлаар, томоохон хэмжээний лигд АНУ-ын NPPL, PSP болон NSL, Азид Пэйнтболлын Азийн Лиг, баруун Европт Millennium Series, Зүүн Европт Centurio series, АНУ болон Канадад Үндэсний коллежийн пэйнтболлын холбоо зэрэг орж байна.

Тэмцээний хэлбэр Пэйнтболлын арга хэмжээний хэлбэр болон хугацааг түүнийг зохион байгуулж байгаа лиг тодорхойлох бөгөөд тоглоомын дүрмийг ч мөн гаргадаг. Тухайлбал нэг баг хэдэн гишүүнтэй байх, ямар тоноглол хэрэгсэл ашиглаж болохыг тогтооно. Тэмцээний явцад явагдах тоглолтын тоог ч тоглох багийн тооноос хамаарч тогтооно. Тоглолтыг шүүгч шүүх бөгөөд түүний шийдвэр эцсийнх байна. Тэмцээний дүрмийг лиг тодорхойлох хэдий ч тоглолтын үеэр тоглогчид хоорондоо төхөөрөмж ашиглан харилцах, мөн талбайн саадыг өөрчлөн байршуулах зэргийг ерөнхийдөө хориглодог. Эсрэгээрээ зугаацах үүднээс хийж буй энгийн тоглоом нь илүү хатуу дүрэмтэй байдаг ба дүрмийг зөрчвөл тоглогч эсхүл бүр багийг торгох нь бий. Пэйнтболлын тэмцээнийг анх ой модонд явуулдаг байсан ч спийдболл 1990-ээд оноос стандарт өрсөлдөөний хэлбэр болжээ. Бункер гэх мэт хиймэл хиймэл саад ашигладаг жижиг хэмжээний талбай нь аль аль багт тохируулан зарим саадыг авч болдгоороо давуутай бол вүүдсболлын талбайд ингэх аргагүй. Саяхнхаас газарт бэхэлсэн хийлдэг бункер бүхий талбай нь ихэнх тэмцээнийг явуулдаг стандарт хэлбэр болсон бөгөөд зөөлөн саад нь гэмтэл бэртлийг бууруулдаг байна. Мөн хийлдэг бункерыг хийг нь гаргаад багахан талбайд хадгалж болох учир түр хэрэглэх талбай бэлдэхэд хялбар болгосны зэрэгцээ хөрсөнд үзүүлэх нөлөө ч бага юм.

Мэргэжлийн баг Мэргэжлийн пэйнтболлын баг нь нэг эсхүл түүнээс илүү спонсороос санхүүгийн, тоног төхөөрөмжийн болон бусад хэлбэрийн туслалцаа авч, хариуд нь сурталчилгааг явуулж тоглодог багийг хэлнэ. Мэргэжлийн багууд нь спонсороос хамаараад өөр өөр нэртэй байна.

Террористууд ашигласан хэмээн буруутгагдаж байв Өнгөрсөн хугацаанд, хууль бус бүлэглэл болон террористууд пэйнтболлыг дараах тохиолдлуудад тактикын сургалт хийхэд ашиглаж байсан хэмээн буруутгаж байжээ. 2010 оны 6 сард Мухамед Махмуд Алесса болон Карлос “Омар” Эдвардо Алмонте гэгч хоёр эрийг Сомалитай холбоотой хэмээн баривчилсан бөгөөд тэднийг АНУ-аас гадна хүмүүсийг алах, зэрэмдэглэх болон хулгайлах ажиллагаа болон алан хядах ажиллагаанд оролцсон хэмээн буруутгажээ. Тэдний эсрэг мэдүүлсэн гомдын дагуу тэд Нью-Жерсигийн Вест Милфордод пэйнтболлын талбайд сургуулилт хийдэг байжээ. Үүний зэрэгцээ 2003-04 оны хооронд Виржиниа Жихад Сүлжээнд байсан хэргээр буруутгагдсан 11 эр Виржиниагийн Спотсилваниа Каунтид пэйнтболлын сургуулилт хийдэг байсан бөгөөд яллагчдын үзсэнээр тэд жихад ажиллагаанд бэлтгэн тулааны ур чадвараа хөгжүүлэх, тактикын үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ тэнд хийж байсан ажээ. 2006 онд, Виржиниа Жихад Сүлжээний Али Асад Чандиад Пакистаны террорист байгууллага болон Лашкар-и-Тайбад дэмжлэг үзүүлж байсан үндэслэлээр 15 жил шоронд хорих ял оноожээ. Тэрээр АНУ-аас Пакистан руу 50,000 пэйнтболл ачуулахад тусалж байсан ажээ. 2006 оны Торонтод болсон террорист хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүд дайралтаа пэйнтболлын талбайд бэлддэг байжээ. 2007 онд Нью-Жерсигийн Форт Дикст байрлаж байсан Америк цэргүүдийг алах зорилготой дайралтад оролцсон этгээдүүд пэйнтболлын талбайд бэлтгэл хийдэг байжээ.


Аюулгүй ажиллагааны статистик


Тоглолтын үед Пэйнтболл тоглогчдын гэмтэж бэртэх эрсдэл нь жилд 100,000 тоглогч тутамд 45 гэмтэл бэртэл байдаг ажээ. Миннесотагийн Пэйнтболлын Нийгэмлэгийн хийсэн судалгаагаарпэйнтболлыг харьцангуй аюулгүй споорт гэж үзсэн бөгөөд жилд 100,000 тоглогч тутамд 20 бэртэл гэмтэл байдаг. 2003 оны судалгаагаар 1992 оны 4 сараас 2002 оны 3 сарын хооронд Порто Жоа Эмнэлгийн нүдний тасагт спортоос үүдэн нүдэндээ гэмтэл авсан 24 өвчтөний зөвхөн 5 нь л пэйнтболл тоглох үед нүдэндээ гэмтэл авсан байжээ. Түүнлчэн Бостон дахь Массачусетсын Нүд, чихний эмнэлгийн нэг жилийн хугацаанд явуулсан судалгаагаар хамгийн их нүдэнд гэмтэл учруулдаг спортод сагсан бөмбөг, бэйсболл, хоккей болон бадминтон багтжээ. Өөр нэг судалгаагаар пэйнтболлоос авсан нүдний гэмтэл нь маск гэх мэт хамгаалалтын төхөөрөмж хэрэглээгүй, эсхүл тоглогч өөрөө тайлсан тохиолдолд авсан гэмтэл байгааг тогтоожээ. Хамгаалалтын хэрэгслийг зохих ёсоор зүүгээгүй тохиолдолд нүдний гэмтэл авсан байсан бөгөөд тухайн гэмтэл нь ихэнхдээ хараагүй болгох үр нөлөөтэй байжээ. Аюулгүй байдлын үүндээс дийлэнх пэйнтболлын талбайд маск зүүх дүрмийг хэрэгжүүлдэг. 2007 онд Канадад пэйнтболл тоглож байсан 11 насны хүү маскаа авсан байсан үедээ мөн ижил талбайд тоглож байсан насанд хүрсэн тоглогчийн сум яг нүдэнд нь онож ноцтой гэмтэл авсан тохиолдолд болсон бөгөөд үүнээс үүдэн пэйнтболл тоглох насны доод хязгаарыг 16 хэмээн тогтоожээ. Австралид, пэйнтболл тоглож байсан 39 насны эр цээжиндээ буудуулаад зүрхний шигдээс болж нас барсан нь нилээд шүүмжлэл дагуулж байв. Түүнчлэн, пэйнтболлын бууг зориулалтын тоглох талбайгаас гадна авч явах, ашиглах нь асуудал үүсгэж байжээ. 1998 онд АНУ-д 14 настай Жорел Линн Травис мөхөөлдөсний мухлагийн хажууд зогсож байгаад пэйнтболлын буугаар нүдэндээ буудуулжээ. 2001 онд Аляскийн Анчоразад арьс өнгөөр ялгаварлагчид Аляскийн уугуул иргэд рүү пэйнтболлын буу ашиглан дайрч байжээ. 2007 онд Канадын Оттавад Эшли Рүүс автобус хүлээн зогсож байгаад пэйнтболлын буугаар буудуулан, хараагүй болсон тохиолдол гарч байв.

Хууль зүй

Аргентин Буэнос-Аэрос мужийн парламентаас пэйнтболлыг хүчирхийллийг сурталчилсан зохисгүй тоглоом гэж үзэж байв. 14.492 тоот хуулиар (2012 оны 12 сар) түүний хэрэглээг ийн зохицуулжээ: 16 наснаас доош хүүхэд тоглохыг хатуу хориглосон ба 16-18 насны хүүхдүүд зөвхөн эцэг, эх эсхүл харгалзах хүний хамтаар тоглохыг зөвшөөрсөн. Анхлан, 21-ээс доош насныханд бүрэн хориглохоор хэлэлцэж байжээ. Хуулиар оноох ял шийтгэлийг ч мөн тогтоосон бөгөөд 30 хоног албадан хөдөлмөр эрхлүүлэх эсхүл бусад шийтгэл ногдуулахаар заажээ.

Австрали Австралид муж бүрт пэйнтболлыг цагдаагийнхан хяналтандаа авсан байдаг бөгөөд муж бүрд тавигдах насны доод хязгаарлалт өөр өөр байдаг. 18-аас доош насны тоглогчид эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр тоглож болдог. Өмнөд Австрали болон Баруун Австралид насны доод хязгаарыг 12 гэж тогтоосон бол Кюүнслэндэд 15, Нью-Саут Уэльс болон Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрт 16, Викториа мужид 18 хэмээн тус тус тогтоожээ. 1996 онд болсон Порт Артурын аллагаас хойш Тасманиад пэйнтболлыг хориглосон. Австралид пэйнтболлын буу хувьдаа эзэмшихийн тулд (Тасманиа болон Хойд нутаг дэвсгэрээс гадна), пэйнтболын буу ашиглахад зориулсан галт зэвсэг эзэмших эрх авах ёстой. Автсралийн Хойд нутаг дэвсгэрт С ангиллын галт зэвсэг болон хувьдаа буу эзэмших нь хууль бусд тооцогддог. Баруун Австралид пэйнтболлын буу нь Е ангиллын бусад буу зэвсэг гэдэгт багтдаг. Нью-Саут Уэльс, Викториа, Өмнөд Австрали, Австралийн нийслэлийн нутаг дэвсгэр болон Кюүнслэндэд пэйнтболлын бууг А ангиллын галт зэвсэгт багтаадаг бөгөөд эзэмших, хадгалахад зөвшөөрөл авах шаардлагатай. Пэйнтболлын үйл ажиллагаа эрхлэгчид буу хадгалах, аюулгүй ажиллагаан сургалт, талбайн хэмжээн талаарх хууль журмыг дагах ёстой бөгөөд хувиараа пэйнтболлын буу эзэмшигчид хадгалалтын талаарх мужийн хуулийн дагуу буу эзэмшинэ. Пэйнтболлын бууг үндсэндээ Австралид галт зэвсэгт тооцдог.

Кипр Австралийн нэг адил, Бүгд Найрамдах Кипр улсад пэйнтболл нь цагдаагийн хяналтад байдаг бөгөөд бүх пэйнтболлын бууг бүртгүүлж, гэрчилгээ авах ёстой байдаг. Харин пэйнтболлын талбай нь тодорхой стандартын шаардлагын хангасан байхыг шаарддаг бөгөөд пэйнтболлын талбай ажиллуулах зөвшөөрөл авахын тулд цагдаагаар хяналт, шалгалт хийлгэнэ. Хувьдаа пэйнтболлын буу худалдан авах явц маш нарийн түвэгтэй бөгөөд худалдан авагч цэргийн алба хаасан, ял шийтгэл эдэлж байгаагүй байхын зэрэгцээ насанд хүрсэн этгээд байна. Пэйнтболл тоглохыг зөвшөөрөх насны доод хязгаар нь 14 бөгөөд эцэг эхийн зөвшөөрлийг авсан байна. Мөн 16-18 насныхан ч адил эцэг, эхийн зөвшөөрлийг авдаг. Мөн бүх тоглогчид хамгаалалтын маск, хүзүү болон цээжний хамгаалалтын өмсөх ёстой. Пэйнтболлын бууны сумны хурд нэг секунд дэх фрэйм 290-аас хэтрэхгүй, буудлагын хурд хамгийн дээд тал нь 12бит/с байна.

Герман Германд, пэйнтболлыг 18-аас доош насныханд хориглосон. Пэйнтболлын бууг галт зэвсэгт тооцдог ч лиценз, зөвшөөрөл шаарддаггүй. Тэдгээрийг худалдан авах, ашиглахыг насанд хүрэгчдэд хуулиар зөвшөөрсөн. 2009 оны 5 сард Виннендоны дунд сургуульд болсон буудалцааны дараагаар Германы хууль тогтоогчид хүчирхийллийг дэмжсэн хэмээн пэйнтболл зэрэг тоглоомыг хориглохоо мэдэгдсэн ч, хэдэн өдрийн дараа төлөвлөгөөг хүчингүй болгожээ. Германд гадна талбайд тоглодог пэйнтболлын газруудад нүүрээ нуусан хувцас өмсөх эсхүл бодит буу шиг харагддаг пэйнтболлын буу ашиглахыг хориглосон.

Ирланд Пэйнтболлыг Ирландад амралт чөлөөт цагаа өнгөрөөх тоглоом хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд тодорхой зохицуулах журам байдаггүй. Хойд Ирландад пэйнтболлын бууг галт зэвсгийн ангилалд багтаасан бөгөөд ийм буу эзэмшигчид нь Хойд Ирландын Цагдаагийн албанаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Мөн пэйнтболл тоглох насны доод хязгаарыг 16 хэмээн тогтоосон.

Шинэ Зеланд Шинэ Зеландын хуулиар пэйнтболлын бууг хийн буу гэж ангилсан бөгөөд 18-аас дээш насныхан тоглох болон пэйнтболлын буу эзэмшихийг зөвшөөрсөн (Харин 16-18 насныханд галт зэвсгийн зөвшөөрөл авах шаардлагатай). 2012 оны Гал зэвсгийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, автомат ажиллагаатай пэйнтболлын бууг худалдан авах, ашиглахыг хуулиар зөвшөөрсөн. Цэргийн бууг дууриалгасан хувилбарт импортын зөвшөөрөл шаарддаг.

Их Британи Нэгдсэн Вант Улсын Пэйнтболлын Спортын Холбоо (UKPSF) бол Их Британий хараат бус, ашгийн төлөө бус пэйнтболлын байгууллага юм. Тус байгууллага нь Их Британид зохиогдох пэйнтболлын арга хэмжээний аюулгүй байдал, чанарыг хангадаг хараат бус байгууллага юм. UKPSF-ийн магадлал итгэмжлэл нь тус байгууллагийн эрүүл ахуй, аюулгүй байдалд тавигдах үндсэн шаардлагыг хангуулах зорилготой. 2014 онд UKPSF нь пэйнтболлыг Их Британид нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн спорт болгуулахаар Их Британий Спортын зөвлөлд өргөдөл гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Их Британий пэйнтболлын буунд холбогдох хуульд үүнийг хүний биед гэмтэл учруулахаасаа илүүтэй сум нь задардаг тул Хийн зэвсэг хэмээн ангилсан. Тухайн буу нь секундэд 300 фут-ээс дээш хурдтай (91м/с) галладаггүй л бол эзэмшигч зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Зөвхөн зөвшөөрөгдсөн пэйнтболлыг хэрэглэх бөгөөд буу нь бүрэн автомат байна. Пэйнтболлын буу эзэмших насны доод хязгаар 17 байх бөгөөд клуб, галлерей эсхүл хувийн өмчийг онилох зэргийг хориглосон. Пэйнтболлын бууг олон нийтийн газарт авч явахыг мөн хориглосон. Пэйнтболл тоглох насны доод хязгаарыг 10 хэмээн тогтоосон авч хүч багатай бууг түүнээс бага насныхан ашиглан тоглож болох ажээ.

АНУ АНУ-ын найман мужид пэйнтболлын буунд хамаарах тодорхой хууль журам гаргасан байдаг. Пенсилваниад, пэйнтболлын бууг тээвэрлэхэд тусгай шаардлага тавих бөгөөд пэйнтболл тоглох үед ашиглахаас бусад үед ашиглах болон эд хөрөнгөд хохирол учруулахаар ашиглахыг хориглоно. Нью-Хэмпшир болон Род-Айлэндэд пэйнтболлын буу эзэмших насны доод хязгаар 18 ажээ. Иллинойст эзэмшигч нь 12 наснаас дээш байх бөгөөд түүнийг зөвхөн хувийн байр эсхүл онилох хүрээг хязгаарласан орчинд аюулгүй ашиглахыг зөвшөөрсөн. Виржиниа муж бол пэйнтболлын бууны талаар захирам гаргасан хоёр мужийн нэг бөгөөд зөвхөн орон нутгийн удирдлагууд зөвшөөрөл олгодог. Делаварт зөвхөн Вилмингтонд, гэхдээ ферм дээр тоглохыг зөвшөөрчээ. Флорида болон Техаст засаг захиргааны газраас зөвшөөрөл олгохоор заасан. Үндсэндээ бүх хууль тогтоомжид, пэйнтболлын бууг зориулалтын бус байдлаар эсхүл зориулалтын талбайн гадна ашиглах нь олон түмний амгалан тайван байдлыг алдагдуулсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн, гэмт хэргийн санаа агуулсан эсхүл хүндрүүлэх шалтгаан бүхий танхайрал зэрэг үндэслэлээр эрүүгийн хариуцлага ногдуулахад хүргэж болзошгүй юм.


Дэлхий дахинд пэйнтболл

Австрали Хатуу чанд хууль тогтоомжтой ч, пэйнтболл өрсөлдөөнд спорт гэдэг утгаар нилээд хөгжиж байгаа бөгөөд улс даяар хэд хэдэн лиг, тэмцээнүүд зохион байгуулагддаг. Муж бүрд пэйнтболлын талбай байх бөгөөд пэйнтболлын буу эзэмшихийг хуулиар зөвшөөрсөн.

Канад Ийстерн Тауншип болон Лаурентианст хэд хэдэн пэйнтболлын талбай нээгдсэн. Анхандаа эдгээр талбай нь мод, хуучин хаймар болон торхоор тохижуулсан маш энгийн бүтэцтэй задгай талбайнууд байжээ. Харри Кругер 1980-аад оноос хойш Албертад “Тугийг булаах” гэж алдаршсан пэйнтболлын талбайг ажиллуулж байгаа юм. 1995 онд Ланаудиерийн бүс нутагт Алфонзе-Родригезэд “Бигфүүт Пэйнтболл” төв нээгджээ. Хэдхэн жилийн дараагаар л Кибект пэйнтболл эрчимтэй хөгжсөн байна. 2013 онд пэйнтболл Канадад хүчээ авч Канадын дийлэнх том хотуудад пэйнтболлын дотор тоглох байгууламжууд олноор баригдсан бөгөөд хөдөө орон нутгаар ч мөн задгай талбайнууд олноор бий болжээ.

Кипр Кипр 10 орчим талбай байдгаар хамгийн алдартай нь Никозиад байдаг Lapatsa Paintball Ranch, Пафост байдаг DNA-Paintball, Лимасолд байдаг Paintball Cyprus тус тус багтана. Бүгд Найрамдах Кипр улс нь CRL, CSL зэрэг лигүүдтэй. Лиг бүр нь сар болгон тэмцээн зохион байгуулдаг нэг улирлын үргэлжлэх хугацаа ихэвчлэн 7-9 сар байдаг. Дани Данид пэйнтболлын спорт нилээд хөгжсөн. Данид гадна болон дотор тоглодог нийт 25 пэйнтболлын талбай байдаг. Төв Европт хамгийн томдоо ордог дотор тоглодог пэйнтболлын төв Копенгаген хотод байдаг.

Энэтхэг Энэтхэгт пэйнтболл 2005 онд TPCI(The Paintball Co.) Азийн бүс нутагт пэйнтболлын спортыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг PALS (Пэйнтболлын Азийн Лиг)-тэй хамтарч энэхүү спортыг Энэтхэг улсад нэвтрүүлэх ажлын хүрээнд Харяана мужийн Гургаонд Дамдама нуурын эрэгт пэйнтболлын паркиыг байгуулжээ. Энэтхэгт, тус спортыг хөгжүүлэхэд гарах зардлыг танах, Энэтхэгийн хатуу ширүүн уур амьсгалд тохируулах үүднээс 2005 оноос хойш шинэлэг арга хэмжээнүүдийг нилээд авсан. Тус спортыг сурталчлах зорилгоор PALS болон TPCI хамтран 2007 онд Энэтхэгийн Спортын байгууллагатай хамтран ажиллаж, хөдөлмөр эрхлээгүй залуусыг сургасан бөгөөд өдгөө Энэтхэг 200 гаруй пэйнтболлын талбайтай болжээ. Өнөөдөр Энэтхэг улс пэйнтболл болон бусад түүний бусад тоноглолуудыг үйлдвэрлээд зогсохгүй, дэлхий дахинд экспортлох мэргэжлийн пэйнтболлын бууг угсарч байна. 2007 оноос хойш, TPCI жил бүр Энэтхэгийн засгийн газар болон бусад үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн дэмжлэгтэйгээр үндэсний лигийн тэмцээнийг зохион явуулж байна. Энэтхэгийн хоёрдахь лиг болох Үндэсний Пэйнтболлын Лиг нь 2010 онд пэйнтболлын спортыг Өмнөд Энэтхэгт сурталчлах зорилготой TPCI-ын удирдах ажилтнуудын нэгний санаачлагаар байгуулагдсан. Энэтхэгийн Спортын Газар нь тус спортрыг зохицуулах стандарт дүрэм гаргаж байгаа ажээ. Гэвч хэд хэдэн бүтэлгүй тохиолдол бүртгэгдсэний дотор хуурамч, чанар муутай тоног төхөөрөмж ашигласан, Олон улсын чанарын стандартуудыг дордуулсан хэргүүд гарчээ. NPCI, PALS нар Энэтхэгийн Спортын Газартай зөвшөөрөлгүй пэйнтболлын паркуудыг зохицуулах, бүрэн хэмжээний Сургалт, Гэрчилгээжүүлэлт болон Аудитын ажиллагааг авч хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэж байгаа ажээ. Шинэ Дели болон Банглор зэрэг IT компаниуд олноор байдаг газруудад пэйнтболлыг байгууллагын сургалтын хэрэгсэл болгон ашиглаж байна. Мөн

Иран Иранд пэйнтболл мөн түгээмэл спорт. Бараг хот бүрт нэг эсхүл хэд хэдэн пэйнтболлын талбай байдаг бөгөөд муж бүрт үндэсний лигт тоглодог баг байдаг. Иран өөрөө үндэсний багтай.

Ливан Ливаны Хезболлах зэвсэгт бүлэг пэйнтболлыг сургуулилт хийх зорилгоор ашигладаг. Өмнөд Африк Өмнөд Африкт, 1980-аад оны сүүл үеэс хойш пэйнтболлын спортыг хөгжүүлсэн. Пэйнтболл хамаарах цорын ганц гэгдэх эрх зүйн зохицуулалт нь пэйнтболлын бууг олон нийтийн газарт хориглосон явдал юм. Пэйнтболлын буу эзэмшихэд зөвшөөрөл шаарддаггүй бөгөөд насны хязгаар ч тогтоогоогүй. Гэхдээ “Аюултай зэвсгийн тухай акт”-ыг хэрэгжүүлэх тухай асуудал энэ байдлыг өөрчилж магадгүй байгаа ажээ. Өмнөд Африкт тус спорт нэвтэрсэн цагаасаа хойш тогтвортой хөгжиж байгаа ажээ. Бушболл (Bushball) нь улс даяар тархсан хамгийн түгээмэл төрөл хэдий ч сүүлийн жилүүдэд спийдболл хурдацтай өсч байгаа. Өмнөд Африкын Пэйнтболлын Лиг 2002 онд байгуулагдсанн. 2013 онд Өмнөд Африк Францын Парист болсон анхны Пэйнтболлын Дэлхийн Цомын тэмцээнд багаа оролцуулжээ. Өмнөд Африкын баг дэлхийд албан ёсоор 13 дугаарт бичигддэг. The Tippmann Challenge, D-Day болон Navy Festival SWAT Challenge зэрэг алдартай тэмцээнүүдэд улс орон даяар зуу зуун тоглогчид оролцдог. Хамгийн анхны олон нийтэд зориулсан пэйнтболлын тоглолтыг 2013 онд Swartkop Airshow-ийн үеэр Өмнөд Африкт зохион байгуулжээ. 80 гаруй пэйнтболлын тоглогчид зэвсгийн наймаачид террористоуудын эсрэг дайралтын үзүүлбэр үзүүлэхэд оролцжээ. Одоогийн байдлаар Өмнөд Африкт үндэсний спийдболлын хамгийн том лиг нь 500 гаруй гишүүнтэй SARPL (Өмнөд Африкын Бүсийн Пэйнтболлын Лиг) ажээ. Тус лиг нь жилд үндэсний болон бүс нутгийн чанартай 31 арга хэмжээнд оролцдог.

Малайз Пэйнтболл Малайзад маш түгээмэл спорт. Малайз пэйнтболлын тоглогчдын хэмжээгээр Азид тэргүүлдэг. Пэйнтболын Азийн Лиг (PALS)-ийн төв байр нийслэл Куала-Лампур хотын орчим Петалинг Жаяа хэмээх газарт байрладаг. Тэд улсдаа болон Азийн бүс нутагт тэмцээн, арга хэмжээ зохион байгуулдаг. PALS-ийн зохион байгуулдаг тэмцээнээс гадна, Малайзын Үндэсний Пэйнтболлын Лиг (MY-NPL), Малайзын Супер Долоо (Malaysian Super Sevens Series), Дэлхийн Пэйнтбол Тоглогчдын Лиг (WPPL), Малайзын Үнэмлэхүй Вүүдболын Лиг (UWL Malaysia) болон Тактикын Пэйнтболын Аварга шалгаруулах (TPC) тэмцээнүүд байдаг.Дэлхийн Пэйнтболын Цомын Азийн Тэмцээн жил бүр Лангкави арал дээр зохион байгуулагддаг. Олон улсын зохиомжит пэйнтболын тэмцээн (ISPG) зэрэг жил тутам зохиогддог хэд хэдэн вүүдсболын болон зохиомжит пэйнтболын томоохон тэмцээнүүд явагддаг ба Paintball Warfare Group Malaysia (P.W.G-Malaysia)-аас зохион явуулдаг тэмцээн мөн багтдаг. Улс орон даяар бараг бүх томоохон хотуудад пэйнтболлын талбай байдаг бөгөөд дийлэнх нь Кланг хөндий бүс нутагт төвлөрсөн байдаг. 2013 оны 12 сард, Малайзын Эзэн Хааны Цагдаагийн Газраас пэйнтболын бууг эзэмшихэд зөвшөөрөл шаардах болсныг мэдэгдсэн байна. Пэйнтболын зарим байгууллагууд үүнийг “томоохон цохилт” болно гэж байхад, нөгөө хэсэг нь энэ мэдэгдэл пэйнтболын спортод огтхон ч нөлөөлөхгүй гэж үзэж байгаа ажээ. [[]]