Пунцагийн Шагдарсүрэн

Пунцагийн Шагдарсүрэн (* 1918 оны аравдугаар сарын 29-нд Төв аймгийн Баян-Өнжүүл сум, хуучнаар Баянбараат сум; † 2019 оны долоодугаар сарын 3-нд Улаанбаатарт[1]) нь Монгол Ардын Хувьсгалт Намын улс төрч бөгөөд дипломат төлөөлөгч байснаас гадна 1958 оноос 1963 оныг хүртэл БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайдаар ажиллаж байв.

Пунцагийн Шагдарсүрэн
Пунцагийн Шагдарсүрэн 6th division 17th cavalry chief of staff
Пунцагийн Шагдарсүрэн 6th division 17th cavalry chief of staff
Төрсөн1918 он
ХарьяалалМонгол үндэстэн
ИргэншилМонгол УлсМонгол Улс Монгол Улс
МэргэжилУлс төрч, дипломатч
Маршал Хорлоогийн Чойбалсангийн хамт

Намтар засварлах

Шагдарсүрэн 1930-1936 онд бага, дунд сургууль, 1936-1937 онд “Монгол Тээх”-д данс хөтлөгч, 1937-1939 онд Цэргийн Ерөнхий сургууль, 1939 онд Тамсагийн 6-р дивизийн 17-р морьт хорооны штабын дарга, 1939-1948 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн тусгай хэрэг эрхлэгч, нарийн бичгийн дарга, Дотоод хэрэг эрхэлсэн туслагч, 1948-1953 онд Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн байна.

1953-1955 онд Гадаад явдлын яамны Европын хэлтсийн эрхлэгчийн орлогч, Протоколын /Ёслолын/ хэлтсийн эрхлэгч,

1955-1956 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад элчин сайд, мөн түүнчлэн 1956-1958 онд Энэтхэг улсад Элчин сайдаар ажиллажээ. 1958 онд тэрбээр буцаж монголдоо ирээд Монгол Улсын ерөнхий сайд Юмжаагийн Цэдэнбалын засгийн газарт Сономын Аварзэдийн халааг авч, Гадаад Явдлын Яамны сайдын албыг хашив. 1963 онд тэрээр сайдын албаа Мангалын Дүгэрсүрэнд хүлээлгэн өгсөн байна.[2][3]

 
БНМАУ-аас БНЭУ-д суух анхны Элчин сайд П.Шагдарсүрэн Итгэмжлэх жуух бичгээ барих үед 1956 оны 12 дугаар сар

1963-1971 онд МАХН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгч, 1971-1974 онд Бүгд Найрамдах Унгар Ард Улсад, 1974-1978 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад, 1978-1981 онд Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсад, 1981-1982 онд Бүгд Найрамдах Ардчилсан Афганистан Улсад, 1982-1986 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын алба хашсан байна.

 
П.Шагдарсүрэн Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

Шагнал засварлах

П.Шагдарсүрэн нь 1939 оны халхын голын дайн, 1945 оны эх орны чөлөөлөх дайнуудад оролцож байсныг үнэлэн 2014 онд түүнд Монгол улсын баатар цол, мөн түүнчлэн төрийн албанд олон жил ажилласаныг нь үнэлэн «Төрийн албаны тэргүүний ажилтан» цол, тэмдгийг 2017 онд тус тус хүртээжээ.[4]

 
МОНГОЛ УЛСЫН БААТАР, АХМАД ДАЙЧИН П.ШАГДАРСҮРЭН 2019.07.04

Цахим холбоос засварлах

  • rulers.org хуудсан дахь түүний тухай мэдээлэл

Эшлэл засварлах

  1. mass.mn, нийтлэгдсэн 2019-07-04
  2. Mongolia: Foreign Ministers (rulers.org)
  3. Alan Sanders: Historical Dictionary of Mongolia, S. 117, Scarecrow Press, 2003, ISBN 0-8108-6601-3
  4. csc.gov.mn: (Memento 30. Есдүгээр сар 2017 цахим архивт) Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн, нийтлэгдсэн 2017-07-03, хандсан 2018-03-08