Протактини (Англи: Protactinium, угтаа Прото-актини Proto-actinium гэсэн үгийг товчлон хэрэглэсэн, (грекээр πρώτος (прõтос) = анхны ба актини)) нь Pa гэж тэмдэглэгддэг, атомын дугаар 91 бүхий химийн элемент юм. Протактини нь цацраг идэвхт, актиноидын бүлгийн, 7-р үеийн металл. Энэ элемент мөнгөлөг өнгөтэй ба 1,4 кельвинээс доош температурт хэт дамжуулах чадвартай төлөв байдалд шилждэг. Байгальд маш бага тархсан учир ихэнхийг зохиомлоор гаргаж авдаг.

Шинж чанар
Ерөнхий
Нэр, тэмдэг, атомын дугаар Протактини, Pa, 91
Цуваа Актиноид
Бүлэг, үе, блок Ac, 7, f
Гадаад байдал цайвар, мөнгөлөг, гялтгар
CAS дугаар 7440-13-3
Дэлхийн гадаргад эзлэх хэмжээ 9 · 10−8 ppm[1]
Атомын шинж чанар [2]
Атом масс 231,03588(2)[3] u
Атомын радиус 180 пм
Ковалент радиус 200 пм
Электрон бүтэц [Rn] 5f2 6d1 7s2
1. Ионжилтын энерги 568 кЖ/моль
Физикийн шинж чанар [2]
Бодисын төлөв хатуу
Талст бүтэц тетрагональ
Нягт 15,37 г/см3
Хайлах цэг 1841 K (1568 °C)
Молийн эзлэхүүн 15,18 · 10−6 м3/моль
Ууршилтын дулаан 470 кЖ/моль
Хайлах дулаан 15 кЖ/моль
Цахилгаан дамжуулалт 5,56 · 106 A/(В · м)
Дулаан дамжуулалт 47 Вт/(м · К)
Химийн шинж чанар [2]
Исэлдэлтийн төлөв байдал 5
Цахилгаан сөрөг чанар 1,5 (Паулын скала)
Изотопууд
Изотоп ИХ t1/2 ЗТ ЗЭэВ) ЗБ
229Pa {син.} 1,50 d ε 0,316 229Th
α 5,841 225Ac
230Pa {син.} 17,4 d ε 1,310 230Th
β 0,563 230U
α 5,439 226Ac
231Pa 100 % 32760 a α 5,149 227Ac
232Pa {син.} 1,31 d β 1,337 232U
ε 0,495 232Th
233Pa {син.} 26,967 d β 0,571 233U
234Pa үлдэгдэлд 6,70 h β 2,197 234U
234mPa үлдэгдэлд 1,17 мин β 2,271 234U
ИШ 0,074 234Pa
Өөр бусад изотопуудыг үзэх: Изотопуудын жагсаалт
Аюулгүй байдлын заавар
GHS-Аюулын тэмдэг: [4]
Зэрэглэл алга
АТ-фразын жагсаалт H: дээш үзэх
P: дээш үзэх
Цацраг идэвхт задрал
Цацраг идэвхт элемент
Цацраг идэвхт элемент

Цацраг идэвхт элемент
Боломжит ба хэрэглэх байдлыг харгалзан аль болох СИ-системийн нэгжүүдийг хэрэглэсэн болно.
Хэрэв ямар нэгэн тайлбар байхгүй бол дээр өгөгдсөн утгууд хэвийн нөхцлийн утгууд болно.

Түүх засварлах

1871 онд Дмитрий Менделеев Тори ба Ураны хооронд нэг химийн элемент байх ёстойг урьдчилан тогтоосон байдаг.[5][6] Тухайн үед актиноидын үеийн элементүүд мэдэгдээгүй байв. Тиймээс ураныг вольфрамын доор, ториг эка-цирконийн доор (тухайн үед мөн л нээгдээгүй байсан гафни) байрлуулсан байна. 1950-иад оныг хүртэл үелэх системийг яг энэ хэлбэрээр нь хэрэглэсээр иржээ.[7]

 
1871 оны доор тори (Th = 231) ба уран (U = 240) хоёрын хооронд проактинид зориулсан хоосон зай бүхий Менделеевийн үелэх систем

1900 онд Уильям Крүүкс уранаас маш их цацраг идэвхт материал тусгаарлан гаргасан боловч түүнээ шинэ химийн элемент гэдгийг нь тодорхойлж чадаагүй бөгөөд Уран-X (УХ) хэмээн нэрлэв.[8][9]

Цахим холбоос засварлах

 
Wiktionary
Wiktionary: Протактини – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Протактини – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл засварлах

  1. Harry H. Binder: Lexikon der chemischen Elemente. S. Hirzel Verlag, Stuttgart 1999, ISBN 3-7776-0736-3.
  2. Die Werte für die Eigenschaften (Infobox) sind, wenn nicht anders angegeben, aus www.webelements.com (Protactinium) entnommen.
  3. CIAAW, Standard Atomic Weights Revised 2013.
  4. Энэ элементэд нэг бол түүний хор хөнөөлийн тухай найдвартай эх сурвалж бүхий материал олдоогүй эс бөгөөс түүний аюулын зэрэглэлийг тогтоогоогүй байна.
  5. Зийгфрийд Нийзэ: Die Entdeckung des Elementes 91 durch Kasimir Fajans und Oswald Göhring im Jahr 1913 und die Namensgebung durch Otto Hahn und Lise Meitner 1918 (Digitalisat).
  6. John Emsley: Nature's Building Blocks: An A-Z Guide to the Elements. Oxford University Press, Oxford, England, UK 2001, ISBN 0-19-850340-7, S. 347–349, Kapitel: Protactinium (Протактини, Гүүгл дэх ном ).
  7. Michael Laing: A Revised Periodic Table: With the Lanthanides Repositioned. In: Foundations of Chemistry. 2005, 7 (3), S. 203 (doi:10.1007/s10698-004-5959-9).
  8. William Crookes: Radio-Activity of Uranium. In: Proceedings of the Royal Society of London. 1899, 66, S. 409–423 (doi:10.1098/rspl.1899.0120).
  9. A Glossary of Terms in Nuclear Science and Technology. S. 180 (Протактини, Гүүгл дэх ном ).