Португал хэл бол Португал улсын үндсэн хүн ам португал үндэстэн болон Бразил улсын үндсэн хүн амын төрөлх хэл юм. Мөн хуучин Португал улсын эзэмшилд байсан нутгуудад португал хэл өргөн тархсан байдаг.[1] Хэл шинжлэлийн ангиллаар Энэтхэг-Европ язгуурын Роман хэлний бүлэгт багтана. Португал хэлийг өдгөө 276 сая орчим хүн эх хэлээ болгон ашиглаж, 9 улс албан ёсны хэлээ хэмээн хуульчилжээ.

Португал хэл
Өөрийн нэрportuguês
ТархалтПортугал, Бразил, Мозамбик гэх мэт Португал хэлт орнуудын хамтын нөхөрлөлд багтдаг орнуудад
Төрөлх хэлтний тоо203 сая
Хэлний ангилал
Энэтхэг-Европ
Бичиг үсэгЛатин үсэг (Португал янз)
Албан ёсны хэрэглээ
Улс Ангол

 Бразил
 Гвиней-Биссау
 Зүүн Тимор
 Кабо-Верде
 Мозамбик
 Португал
 Сан-Томе ба Принсипи

 Экваторын Гвиней
Орон нутаг Макао (БНХАУ)
Тохируулагч байгууллагаОлон улсын Португал хэлний хүрээлэн
Томьёолбор
ISO 639-1pt
ISO 639-2por
ISO 639-3por
  Төрөлх хэл
  Албан ёсны, засгийн хэл
  Соёлын, хоёрдугаар хэл

Португал, Бразил, Ангол, Мозамбик, Кабо-Верде, Гвиней-Бисау, Сан-Томе ба Принсипи, Экваторын Гвинеи (испани, франц хэлийн хамт), Зүүн Тимор (австронезийн тетум хэлийн хамт), мөн Макао (хятад хэлний хамт) португал хэлийг албан ёсоор хэрэглэдэг.

Испани, франц, итали зэрэг "Роман" хэлний бүлгийн гарал үүсэлтэй учраас бусад роман хэлтэй ихээхэн нийтлэг зүйлтэй байдаг. Ялангуяа испани хэлтэй ихээхэн ойролцоо байдаг.

Эх үүсвэр засварлах

  1. "Estados-membros da CPLP" (in Portuguese). 28 February 2011.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)