Портал (информатик)

Портал - Тооцооллын хүрээлэн бүй орчинд хамгийн түгээмэл, олон чиг хандлагатай хангамж юм. Үндэсний тооцоолол нь сүлжээний технологийг (WEB technologies) хил хязгаарыг тэлж өгдөг. Компаниуд дотоод серверүүдээ гол замаар (portals) үндэслэн байгуулж тэдгээрийнхээ сүлжээг хялбар аргаар хангадаг.

Вэб портал буюу холбоос хуудсууд нь www дахь мэдээллүүдэд хандах боломжтой функц бүхий вэб сайт юм. Портал нь олон төрлийн системүүдийг нэгтгэн, тэндээс мэдээллүүдийг төрлөөр нь ангилан шүүн үзүүлдэг. Стандарт хайлтын хэрэгслээс онцлогтой нь вэб портал нь имэйл, мэдээ мэдээлэл, энтэртайнмент, өгөгдлийн сан хувьцааны үнэ зэрэг бусад үйлчилгээтэй байж болно. Дэлхий дахинд хамгийн ихээр танигдсан порталууд бол AOL, Excite, iGoogle, MSN, Netvibes, Yahoo юм.


Портал нь хэвтээ ба босоо гэсэн ангилалтай байдаг. Босоо гэдэг нь олон талбарыг, ухагдахууныг хамарсан байдаг бол хэвтээ портал нь дан ганц үйл ажиллагааны талбарт чиглэсэн байдаг. Босоо порталыг хэд хэдэн компаниуд ижил эдийн засгийн секторт эсвэл ижил төрлийн үйлдвэрлэгч, дистрибьютортай байхад платформ болон ашигладаг. Вортал буюу хэвтээ портал нь тусгай дэлгүүр, үйлдвэрлэл, тодорхой сонирхолд чиглэсэн мэдээллүүд дээр тусгайлчлан анхаардаг.


Портал системийн онцлогууд:

• олон төрлийн мэдээллийг нэг дор байршуулах

• хэрэглэгчдийн нийтлэг сонирхлыг мэдэх

• өргөн цар хүрээний мэдээллээс хайлт хийх

• онлайн сурталчилгаа түгээх

• текст, зураг, видео гэх мэт бүх төрлийн мэдээ мэдээллийг түгээх

• олон төрлийн мэдээлэл орох учир хэрэглэгчдийн хязгаарлалт байхгүй


Сүүлийн үед веб мастерууд болон программ хангамжийн компаниуд маань маш сайхан веб хуудас хийдэг болжээ. Тэр дундаас портал код ашиглаж хийдэг нь ч олширч. Энэхүү өгүүллийн зорилго нь эдгээр портал систем, түүний зүй зохистой хэрэглээ, шинээр динамик веб зохиогч хүн бүхэнд чиглүүлэлт, зааварчилгаа өгөхөд оршино. Портал систем гэж юу вэ? Энэ нь веб программчлалын хэл ашиглан, динамик байдлаар тухайн агшинд хөрвүүлэлт /компиляци/ хийгдэж веб код /html/ болон үүсэх чадвартай кодын цогц юм. Портал вебийг веб программчлалын бүх хэлдээр үүсгэх боломжтой бөгөөд ихэвчлэн ASP, PHP, DHTML, JS, CGI, PL зэрэг кодоор зохиож байна.


PHP кодоор хийгдсэн маш олон портал байдаг ба эдгээрийн хамгийн түгээмэл тархсан нь phpnuke, postnuke, mambo, 4image, phpwebsite, eZ Publish, e107, topsites, moodle байдаг бол Хэлэлцүүлгийн зорилгоор ашиглаж болох zeroboard, phpBB, phpboard, simpleboard гэх мэтийг дурдаж болох юм. ASP порталын хувьд dotnetnuke, maxwebportal, aspnuke, DUportal, storeportal, msms, freeportal зэргийг дурдаж болно. ASP нь Active server page гэсэн үгний товчлол бөгөөд ихэвчлэн Виндовс сервер, түүний IIS сервер болон msSQL, багавтар санд msAccess заримдаа энгийн текст сантай хоршиж ажиллах чадвартай юм. Нууцлалын талдаа сайн байх боломжтой. Гагцхүү тохиргооноос хамаарах нь ойлгомжтой. CGI нь Common gatway interface гэсэн үгний товчлол бөгөөд прораммчлалын Perl хэлтэй зохицож ажилладаг динамик веб үүсгэгч код юм.