Пинчений тулаан

Байдөн уулын тулаан (хятадаар: 白登之戰)   Хятадын Хань улс , Хүннү улсын хоорондын газар нутгийн зөрчилөөс үүдэж,  МЭӨ 200 онд болсон. Хан улсын  нутаг дэвсгэрт Хүннү нар МЭӨ 200 онд довтолсон. Модун шаньюйгаар удирдуулсан Хүннү улсын цэргийн хүч, Хань улсын эзэн хаан Гаоди Лю Баны удирдсан морьт цэргийн хүчийг Пинчөн хотоос өдөөж гарган Байдөн ууланд 7 хоногийн турш бүслэн хаажээ.

Пинчений тулаан
Хамаарах дайн: Хүннү-Хань улсын дайн
Огноо 200 BC
Байрлал Пинчэн хот (өнөөдрийн Датун хотын зүүн хойд хэсэгт байсан)
Үр дагавар Хүннүгийн ялалт
Байлдагч талууд
Хүннү Хань улс
Удирдагчид
Модун шаньюй Гаоди хаан
Цэргийн хүч
40,000[1] 320,000[1]

Бүслэлтийн явцад Хүннүчүүд 4 талаас нь бүслэхдээ морьдийн өнгөөр ижилсэн сүрийг үзүүлжээ. Баруун талаас нь цагаан морьтонууд, зүүн талаас хээр морьтонууд, хойд талаас хар бараан морьт цэрэг, өмнөд талаараа зээрд морьтонууд довтолж, Хань улсыг хүнд байдалд оруулж чадсан. Иймээс Гаоди хаан Хүннүгийн яньжиг үнэт бэлэг сэлтээр хахуульдан Модун шаньюйг бүслэлтээ султгаж, найрамдахыг гуйлгажээ. Яг энэ үед Хань улсын гол хүч болох явган цэргүүд тулааны газарт дөхөж ирэхэд, Модунд бууж өгсөн Ван Хуан, Жао Ли зэрэг хятад жанжид нэмэлт хүч болох амлалтаасаа ухарсан нь Модун шаньюй бүслэлтээ зогсоож, найрамдал тогтоох алхам хийхэд хүргэжээ. Эцсийн дүндээ Хүннү улс Хань улсын хааныг гутамшигт байдалд оруулж, цэрэг дайны хүчээр шахалт үзүүлж энх ургийн гэрээ хийж, хоёр улс бие биенээ харилцан хүлээн зөвшөөрөн, Хүннү улсад жил бүр бөс торго, торгон дээл, архи сархад, будаа хүнсийг өргөн барих болж, Хань улсын хааны гүнжийг Хүннүгийн шаньюйгийн бага хатан болгон өгөх болсон.

Ашигласан материал засварлах

  1. 1.0 1.1 Chang, Chun-shu (2007). The Rise of the Chinese Empire, Volume 1: Nation, State, and Imperialism in Early China, ca. 1600 B.C. - A.D. 8. Ann Arbor: University of Michigan Press. p. 158. ISBN 978-0-472-11533-4.