Пентоз сахар нь рибоз болон дезоксирибоз гэсэн хоёр төрөлтэй. Ялгаа нь рибозоос дезоксирибозын хүчилтөрөгчийн атом нь нэгээр цөөн байдаг учраас деокси-хүчилтөрөгчгүй гэсэн утгыг илэрхийлж ийнхүү нэрлэсэн. Энэ хоёр сахарын алийг нь агуулж байгаагаар нь нуклейн хүчлийг нэрлэдэг. Рибоз агуулсаныг рибонуклейн хүчил-РНХ, дезоксирибозыг агуулж байгааг нь дезоксирибонуклейн хүчил-ДНХ гэдэг.