Пеи де ла Луар (Франц: Pays de la Loire [peidlaˈlwaːʀ] монголоор „Луарын орнууд“) нь Францын өрнөд талд буюу Луар мөрний Атлантын далайд цутгах адагт оршдог муж юм. Муж Атлантын Луар, Мэн-е-Луар, Майен, Сарта, Вандэя гэсэн таван департаментад хуваагдана. Пеи де ла Луар нь 32.082 км² нутаг дэвсгэртэй, 3.737.632 хүн амтай (мэдээ: 2016 оны нэгдүгээр сарын 1). Мужийн нийслэл нь Нант ба чухал хотуудын тоонд Анже, Лэ Ман орно.

Пеи де ла Луар
Пеи де ла Луар мужийн далбаа Пеи де ла Луар мужийн сүлд
Франц дахь Пеи де ла Луар байршилНувел-АквитаниНувел-АквитаниНувел-АквитаниОвернь-Рона-АльпБретаньБретаньБургунд-Франш-КонтеТөв-Вал де ЛуарГранд ЭстИль-де-ФрансКорсикаОкситаниО-де-ФрансНормандиПеи де ла ЛуарПеи де ла ЛуарПрованс-Альп-Номин эрэг
Франц дахь Пеи де ла Луар байршил
Үндсэн мэдээлэл
Мужийн төв Нант
Ерөнхийлөгч (нутгийн зөвлөл) Бруно Ретайо (БН)
Хүн ам 3,737,632 (1. Нэгдүгээр сар 2016)
Хүн амын нягтрал 116.2 хүн км² тутамд
Газар нутаг 32,179 км²
Департамент 5
Арондисман 16
Суурингийн холбоод 72
Кантон 192
Коммун 1,238
ISO-3166-2 код FR-PDL

Пеи де ла Луар мужийн хөрсний газрын зураг

Сүлд засварлах

Мужийн сүлд голоороо хоёр хуваагдах ба ишэн талдаа цэнхэр өнгийн дэвсгэр дээр зургаан үеийн дагуу цацарсан алтан шар өнгөтэй сараана цэцгийг, дээд буланд нь мөнгөлөг өнгийн арслан бүхий улаан хүрээтэй бол баруун талд нь мөнгөлөг саарал дэвсгэр дээр адилхан загвартайгаар хар өнгөөр үенг зурсан байна. Цэнхэр өнгийн хүрээ нь дотор талдаа усны давалгааг дүрсэлсэн зүсэлттэй юм.

Хотууд засварлах

Пеи де ла Луар мужийн хамгийн олон хүн амтай хотуудын тоонд:

Хот Хүн ам (он) Департамент
Нант 306.694 (2016) Атлантын Луар
Анже 151.229 (2016) Мэн-е-Луар
Лэ Ман 142.991 (2016) Сарта
Сен-Назер 69.719 (2016) Атлантын Луар
Шоле 53.718 (2016) Мэн-е-Луар
Ла Рош-сюр-Йон 53.741 (2016) Вандэя
Лавал 49.492 (2016) Майен
Сент Эрблен 46.603 (2016) Атлантын Луар
Резе 40.368 (2016) Атлантын Луар
Сомюр 27.125 (2016) Мэн-е-Луар

Цахим холбоос засварлах

  Commons: Пеи де ла Луар – Викимедиа дуу дүрсний сан
 
Wiktionary
Wiktionary: Пеи де ла Луар – Энэ үгийг тайлбар толиос харна уу