Очирын Цэвэгжав

Очирын Цэвэгжав (1915 онд Оросын Чит мужид төрсөн-1975 оны 7-р сарын 23-нд Улаанбаатарт нас барсан) — БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын Зураач, УГЗ, XX зууны манлай зураач.

Очирын Цэвэгжав
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
МэргэжилЗураач

О.Цэвэгжавын уран бүтээлийн нэгэн онцлог тал, хөдөлгөөнийг илэрхийлдэг арга, эрчим идэвх, тэр нь нийт дүрслэлийн агаар амьсгал, өнгө зүс, үзэл санааг илэрхийлж, амьд бодитой дүр бүтээсэн нь юу юунаас чухал юм. Эрчимт хөдөлгөөн (экспрессивность) гэдэг хэлбэрийн хувьд гүн ухааны, уран сайхны барилгын хувьд уран чадвартай байжээ.

Намтар засварлах

ОХУ-ын Чита мужийн Агын тойргийн нутаг Шаазгайт гэдэг газар 1915 онд төрсөн. Дорнод аймгийн Баяндун сумын харьяат.

  • 1926-1930 онд Хэнтий хан уулын аймгийн Улзын хошууны бага сургууль,
  • 1931 оноос Улаанбаатар хотод багшийн сургуульд суралцаж төгссөн.
  • 1935 оноос соёлын довтолгооны багш, үлгэр жишээ бага сургууль, нэгдүгээр дунд сургууль, Багшийн сургууль, зураг урлалын газар, зураг урлалын сургууль, Монголын пионерийн ордон, ХБДС, УБДС-д багш, зураач зэрэг ажлыг насан туршдаа хийж багшлах болон дүрслэх урлагийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хүч зүтгэлээ зориулжээ.
  • 1942 онд дүрслэх урлагийн газар байгуулагдахад тэнд ажиллаж Монголын урчуудын эвлэлийн үндэс суурийг тавилцсан байна. Европ уран зургийн аргыг Монголд нэвтрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулжээ.
  • 1945 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн,
  • 1965 онд Ардын зураач цол хүртсэн.

Уран бүтээл засварлах

Авьяас билэг, хичээнгүй хөдөлмөрийнхөө үрээр мэргэжлийн зураачийн зэрэгт хүрч

  • “Ардын журамт цэрэг Хүрээнд орж ирлээ” /1948/,
  • “Гурван баатар” /1947/
  • “Хоёр бүлгэм нэгдэв”
  • “Партизан цэрэг элсүүлж байна”, /1941/,
  • “Улсын анхдугаар их хурал”, /1939/,
  • “Гурван баатар” зэрэг түүхэн сэдэвт бүтээлүүд
  • “Өөрийн хөрөг” /1946/,
  • “Ерөөлч Жигмэд” /1946/,
  • “Зураач Д.Чойдог” /1948/,
  • “Гавьяат хөгжимчин Жамбал”/1963/ зэрэг хөрөг бүтээлүүд
  • “Бухын мөргөлдөөн” /1958/,
  • “Ууланд” /1953/,
  • “Азаргын ноцолдоон” /1958/, зодон тос, 260х180 см хэмжээтэй.
  • “Эмнэг сургагч” /1963/,
  • “Гүүн зэлэн дээр”,

“Эхийн ач” зэрэг Монголчуудын зан заншил, эрдэнэт малаа хайрлан өсгөх арга ухаан, эр зоригийг бахдан үзүүлсэн шилдэг бүтээл олныг туурвисан.

Түүний хамгийн алдартай бүтээл нь түүний 15 жил бодож туурвисан “Азарганы ноцолдоон” зураг юм.

Гавьяа Шагнал засварлах

  • БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг “Ялалтын дараа буцаж ирсэн нь”, “Баатруудын гавьяа” тосон будгийн бүтээлүүдээрээ 2 удаа /1945, 1947/,
  • БНМАУ-ын УГЗ /1945-10-02/,
  • БНМАУ-ын Ардын Зураач /1965-12-03. №243/,
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
  • “Алтан гадас” одон болон бусад медалиудаар шагнагджээ.

Баримт засварлах

Гэргий Д.Дамдимаа нь УГЗ, уран барималч, хоёр хүү, охин Ц.Дагиймаа нь чулуун бар, уран зураг, мультфильмийн уран бүтээлчид ажээ.

Урлаг судлаач эрдэмтэн Л.Сономцэрэн “Уран зураач О.Цэвэгжав” хэмээх ном бичиж Улаанбаатарт 1970 онд хэвлүүлсэн байна.

ХХ зууны манлай Ардын зураач, төрийн хошой шагналт Очирын Цэвэгжавын мэндэлсэний 100 жилийн ойг тохиолдуулан  2015 онд СУИС, Дүрслэх дизайн урлагийн  сургуулийн сонгодог урлагийн тэнхимийн уран зургийн ангийг О.Цэвэгжавын нэрэмжит урлан болгосон байна.