Очирболд (Очирболод)нь 1490 онд Даян хааны их хатан Мандухайгаас мэндэлсэн. Тэрээр 3 ихэр бөгөөд ихэр нь Алчиболд, Арболд юм. Амгалан цагийн эхийг атган төрсөн учир ийм нэртэй юм. Очирболдыг шашин төрийн үйлийг тэгшилж яв гэж ийм нэр өгчээ. 1490 онд Мандухай хатан жирэмсэн байхдаа их цэрэг удирдаж Ойрадтай дайтах үедээ төрүүлсэн. Түүнд хожим нь Цахарын Хишигтин отог буюу аймгийг өмч болгон өгсөнөөр өдгөөгийн Хишигтин хошуу ноёдын өвөг нь болсон.


Ах дүүс засварлах

  1. Төрболд
  2. Улсболд
  3. Арсболд
  4. Барсболд хаан
  5. Очирболд
  6. Алчболд ихрийн өрөөсөн
  7. Арболд ихрийн өрөөсөн
  8. Төрөлт гүнж
  9. Чин тайж
  10. Гэр од
  11. Гэрболд
  12. Гэрсэнз жалайр хунтайж

Хөвгүүд засварлах

  1. Дарай тайж[1]
  2. Дарайсун тайж[1]

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 Рашпунцаг. Болор эрих. УБ., 2006. Дэд боть. т.585