Отелло (Англи: Othello) нь сэргэн мандалтын үеийн нэрт төлөөлөгч, Английн жүжгийн зохиолч У.Шекспирийн эмгэнэлт жүжиг юм. Отелло жүжгийг Отеллогийн эмгэнэлт түүх, Венецийн Мур зэргээр нэрлэдэг. Отелло жүжиг нь дэлхийн олон театрт тоглогдож байна. Уг жүжгийг Шекспир 40 настайдаа бичжээ.

Отелло
Венецийн Мур, Отеллогийн эмгэнэлт түүх
Төрөл жанр Эмгэнэлт
Зохиолч Уильям Шекспир
Эх хэл Англи хэл
Бичсэн он 1604 он
Анхны хэвлэлийн он 1622 он

Дүрүүд засварлах

Гол дүрүүд засварлах

  • Дож - Венецийн ноён
  • Брабанцио - Сенатын гишүүн
  • Грациано - Брабанциогийн дүү
  • Лодовико - Брабанциогийн хамаатан
  • Отелло - Венецийн албанд байгаа сурвалжит мур хүн.
  • Кассио - түүний дэслэгч буюу орлогч
  • Яго - бага дарга
  • Радриго- Венецийн тайж
  • Монтано- Отеллог очихоос өмнө Кипр арлыг захирч байсан хүн
  • Алиа салбадай - Отеллогийн зарц
  • Дездемон - Брабанциогийн охин , Отеллогийн эхнэр
  • Эмили -Ягогийн эхнэр
  • Бьянка - Кассиогийн эм

Туслах дүрүүд засварлах

Далайчин, элч цэргийн хүн, түшмэл, энгийн хүмүүс хөгжимчид болно.

Ерөнхий агуулга засварлах

Отелло эмгэнэлт жүжиг нь тус бүр онц сонирхолтой үйл явдалт таван үзэгдэлтэй.

I үзэгдэл засварлах

Зохиолын эхэнд Яго Родриго хоёр тус тусын өс хонзонгийн үндсэн дээр Отеллод өшөөрхөн дурлалт бүсгүй Дездемоноос нь салган нүгэлт нэгэн болгож харагдуулхыг зэхнэ. Тиймээс бүсгүйн эцэгт дурлалт хосыг элэг нийлүүлэн хэвтэж буй талаар хов хүргэснээр үйл явдал эхэлдэг. Цааш хэрэг учрыг Отелло Дездемоны хамтаар хааны өмнө тайлбарлах ба эцэг нь үл зөвшөөрөн охиноо зөнд нь орхино. Цааш тэрхүү хоёр маань Кипр арлыг зорих ба хэрэг явдал тус газар өрнөнө. Кипр арлыг зорих шалтгаан нь Туркийн усан флот дайтахаар зүглэн ирээд байсан учир сайн эр Отеллог томилдог.

II үзэгдэл засварлах

Дайсны флот далайн давалгаанд бут цохигдож дуусдаг. Ийнхүү хос хоёр жаргалтайгаар гэрлэх боловч Дездемонд сэтгэлтэй Родриго, Отеллог өөрийн эхнэртэй нь энгэр нийлүүлсэн гэж сэжиглэж, мөн өөрийг нь тушаал ахиулаагүй хэмээн өшөөрхөх Яго хоёрын хорон үйл эхлэнэ. Яго үнэнч хүний хоёр нүүр гаргаж Отеллог эхнэрээ Кассиотой хардахад хүргэнэ.

III үзэгдэл засварлах

Кассио буруугүй, сайн яривал хос хоёрыг маань зуучилж өгж байсан ч Отеллог орлох Яго Родригог ятгаж Кассиог согтоон хүний нүдэнд балмад ааштай нэгэн болгож харагдуулснаас Отелло түүнийг тушаалаас нь огцруулна. Яго тэр үеийг ашиглан Кассиод Дездемоноор дамжуулан Отеллогийн өршөөлийг гуй хэмээн ятгах бөгөөд энэ нь Отеллогийн сэтгэлд сэв суулган хайртай эхнэрээ хайрын бус хармын нүдээр харахад хүргэнэ.

IV үзэгдэл засварлах

Отеллог мунхаг үйлдэл хийхэд багахан баталгаа хэрэгтэй байсан бөгөөд алчуур энэ бүгдийн учир болно. Тэрхүү алчуурыг мэргэн авгай Отеллогийн эхэд нөхрөө тогтоон барихад нь тусална хэмээн өгсөн юм гэнэ билээ.

Хаявал эцгийг минь өөр хүнд хайртай болно гэсэн юм.  
Эх минь нас барахдаа, энэ алчуураа надад өгөөд 
Эхнэр болох хүндээ дамжуулаарай гэж гэрээслэн өгсөн юм. 
Тэр алчуурыг нүдний цөцгий мэт хайрлаж яваарай. 
Хэрэв үгүй болбол, хүний гарт орвол 
Хэзээ ч дайрамгүй гай биднийг дайрна шүү 
Ай даа шидтэй мяндсаар 
Тэр алчуурыг нэхсэн юм гэнэ билээ 
Орчлонд 200 насалсан Сивилл галзууран зөгнөж 
Хатгамал хийсэн юм гэнэ билээ 
Шидэт тэр торгомсгийг 
Булшин бунхны өнгөөр будсан юм гэнэ билээ

гэж хэлдэг.

V үзэгдэл засварлах

Отелло: "Алчуур хаа байна?" гэж асууна. Гэвч Дездемон түүнийг санамсаргүй хаяснаар хосууд эргэшгүй их зовлонд унаж ариун сэтгэлтэй бүсгүй хайртай Отеллогийнхоо гарт амь үрэгдэнэ. Харин дурлалдаа сохорсон Отелло маань өөрийн гараар хайртай түүнийхээ сүнсний араас нигүүсэл эрэхээр мөнхөд оддог билээ... Эхлээд лаагаа унтраана. Дараа нь амийг нь унтраана...

Үйл явдал өрнөж буй газар засварлах

Үйл явдал өрнөж буй хугацаа засварлах

Хойд Африк Испанийн Мурын эзлэн түрэмгийллийн үе байна. Уг үйл явдал Венец хот хийгээд Кипр арал дээр 1670 оны 5 сард болж өнгөрнө.

Монголын театрт засварлах

“Отелло” жүжгийн Отеллогийн дүрд Монгол улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Гомбожавын Гомбосүрэн олонтоо тоглож байлаа.

Цахим холбоос засварлах