Орос-гүржийн дайн

Мэргэжлийн цэрэгтэй болох хєтєлбєрийг Гvрж 2002 оноос АНУ-ын дэмжлэгээр хэрэгжvvлж эхэлжээ. АНУ-ын Тусгай хvчнийхэн, ТЯЦ-ийн сургагч нар Гvржийн "элит" ангиудыг сургаж бэлтгэхдээ жижиг бvлгийн тактикийг голлож, онц буудагч болгох, хvн нэг бvрийн бэлтгэлийг сайжруулахад их анхаарчээ. Зєвхєн офицеруудаас бvрдсэн тусгай томилолтын "Коммандос" батальоныг байгуулсан. Эдгээрт бие бялдар сайтай залуусыг авч, цалинг ч єндєр тогтоосон аж. Элитийн дайчдыг бусад ангид томилохгvйгээр 3 жил сургаж, хоол хvнсийг нь сайжруулах, сахилга батыг чанд сахиулах арга хэмжээ авчээ. Хєтєлбєрийн хvрээнд 5 батальоныг бэлтгэж, тэдгээрт 35 нас хvрээгvй залуусыг авч доод тал нь 4 жил алба хаалгахаар гэрээ хийсэн ба 7500 хvн бэлтгэсэн гэх тоо байдаг. Мєн Турк сургагч нар 750, Израильчууд 200 явган цэргийг хот сууринд байлдах ажиллагаанд сургажээ. Тvvнчлэн РЭТ-ийн цэрэг, танк, их буу, холбооны станцын тоотуудыг ч сургаж бэлтгэсэн аж.Гvржийн мэргэжлийн цэргийн 5 явган бригад дайны vед vvргээ сайн гvйцэтгэснийг Оросууд ч хvлээн зєвшєєрчээ. 10000 хvнтэй эдгээр бригад Иракт vvрэг гvйцэтгэсэн дайчидтай учир захирах, захирагдах ёсыг хvнд нєхцєлд чанд биелvvлдэг, сэтгэл зvйн хувьд тогтвортой, тэсвэр хатуужилтай, байлдах бэлтгэлтэй байсныг Оросууд онцлон тэмдэглэжээ. Эдгээр чанарыг тэд Цхинвали хот болон Присскийн єндєрлєгийг хэд хэдэн удаа мятрашгvйгээр довтолж эзлэн авахдаа, Оросын цэргийн давамгай хvчний дайралтыг няцаахад харуулсан байна. Америкчуудын дvгнэлтээр тэдний сул тал нь ахлагч нар байжээ. Дайн байлдаанд тасаг, зарим vед салаа удирдах гол vvрэгтэй ахлагч нарын байлдааны бэлтгэл хангалтгvй, удирдах дадлага, туршлага дутмаг байсан нь ажиглагдаж. Мєн танк, ЯЦБМ-ыг байлдаанд чадмаг ашиглах, тэдгээрийг явган цэрэг, галын хєнєєлийн хэрэгсэлтэй уялдуулах явдал Гvржийн Зэвсэгт хvчинд тєлєвшєєгvй байжээ. Гvржvvд жижиг бvлгээр ажиллаж байсан ч газар орны далдлах, хамгаалах давуу талыг сайн ашиглахгvй нєхцєлд эдгээр нь томоохон армийн эерэг vр єгєєж багатай гэдэг нь нотлогдсон аж. Гvржийн цэрэг холбоо, тагнуул, чиг баримжаалах, шєнийн харааны хэрэгслээр давуу байсан ч эдгээр нь зєвхєн хангалтын vvрэг гvйцэтгэдэг учир шийдвэрлэх нєлєє vзvvлээгvй. Ийм шинэ хэрэгслийг хуучирсан болон єєр улсад vйлдвэрлэсэн зэвсэг, байлдааны техникийн хамт ашиглахад vр єгєєж багатай, єєр хоорондоо тохиромж муутай байдаг нь нотлогджээ. Шинэ тєрлийн хэрэгслийг шинэ vеийн зэвсэг, техникт зориулж бvтээдэг байна. Гvржvvд Ємнєд Осети, Абхазийг эзлэн авахаар эртнээс бэлтгэжээ. Тиймээс Зэвсэгт хvчин нь тус 2 улсын салан тусгаарлагч зэвсэгт бvлэглэлтэй тэмцэхэд тусгайлан бэлтгэгдсэн, энэ хоёр бvс нутгийг тєвєггvй эзлэх бvрэн боломжтой байжээ. Мэргэжлийн чиг хандлагатай болж байсан Гvржийн Зэвсэгт хvчин гагцхvv улс орноо гадны тvрэмгийллээс хамгаалахад, томоохон армитай тэмцэхэд тєдийлєн бэлтгэгдэж сургагдаагvй байсан гэж vзэж болно. Абхази, Ємнєд Осетийг Гvрж эзлэхээр бэлтгэж байсан бол ОХУ ч мєн Гvржийн халдлагад бэлтгэж байжээ. Дайнаас 1 сарын ємнє Ємнєд Кавказын цэргийн тойргийн анги, салбарууд хээрийн сургууль хийж, энэ дайнтай тєстэй цагийн байдалд ажиллажээ. Тус бvс нутагт байрладаг Оросын цэргийн анги, салбарууд дайн болохоос ємнє хээрийн сургууль, дадлагаас ирсэн, зэвсгийн системvvд нь галт хэрэгслээр хангагдаж, байлдааны техник нь шатахуунаар бvрэн цэнэглэгдсэн байжээ. Дайнд тус бvс нутагт байрладаг 58 дугаар армийн нэгтгэл, ангиудыг шуурхай оруулах ёстой байтал стратегийн тээвэрлэлт, хєдєлгєєнт чадваргvй байсны улмаас Псков, Ивановт байрладаг шvхэр десантын дивиз, Ульяновскийн агаараас дайрах бригадыг эхлээд оруулжээ. Мотобуудлагын цэргийн адил байлдсан эдгээр ангиуд vvргээ сайн биелvvлсэн. Энэ нь бэлтгэл сургалт сайтай, байлдааны байнгын бэлэн байдалд байдаг нэгтгэл ангиуд дайнд vр нєлєєтэй байдгийг, бас Оросууд vvрэг гvйцэтгэх чадвартай мотобуудлагын анги, салбаргvй болсныг гэрчилж байгаа юм. Дайны явцад Оросууд агаарт хvчний давуу байдлыг бий болгосон ч агаарын орон зайг давамгайлж чадаагvй. Энэ 5 єдрийн дайнд ОХУ 4 байлдааны онгоц буюу 3 агаар дайралтын СУ-25, 1 стратегийн бємбєгдєгч ТУ-22МЗ онгоцоо алдсан. Гэтэл Гvржид орчин vеийн сєнєєгч онгоц байгаагvй, бас АДЭХ ихэнх хэрэгсэл хуучин ЗХУ, Украинд vйлдвэрлэгдсэн байв. Стратегийн бємбєгдєгчєє алдсан нь Оросууд хэт бардам байсныг, эсвэл Гvржийн цэргийн хvчийг дутуу vнэлсний илрэл юм. Аливаа дайн, байлдаанд ийм онгоц гол vvрэгтэй бєгєєд дайсны АДЭХ идэвхтэй бvсэд орохгvйгээр далавчит пуужин, эсвэл бусад єндєр цэцтэй зэвсгээр цохилт хийж их хохирол vзvvлдэг.

Мєн уг бємбєгдєгч ганцаар биш халхлалт, хамгаалалтын онгоцын хамт vvрэг гvйцэтгэдэг гэдэг зарчмыг Оросууд баримтлаагvй бололтой. ТУ-22-ыг алдсан нь дайсны АДЭХ хэрэгслийг урьдчилан илрvvлж, цаг тухайд нь устгаагvйтэй, эсвэл радиоэлектрон саад тавиагvйтэй холбоотой юм. Дайн, байлдааны явцад Гvржийн тун жижигхэн АЦХ (СУ-25 загварын 8 онгоцтой) идэвхтэй ажиллаж, дайралтад нь Оросын цэргийн цуваа болон анги, салбарууд єртжээ. Энэ нь Оросын Зэвсэгт хvчин агаарт дайн явуулах, агаарын орон зайг ноёрхож чадахгvй байгаа, мєн єєрийн цэргийг дайсны агаарын цохилтоос хамгаалах бэлтгэл сул байгааг гэрчилж байна.

Сvvлийн жилvvдэд АНУ, НАТО-ийн орнуудын Зэвсэгт хvчинд Байлдааны удирдлагын системийг нэвтрvvлээд байгаа. Энэ нь тагнуул, байлдааны хангалтын нэгж, байлдааны анги салбар, галын хєнєєлийн хэрэгсэл, ар талын хvч хэрэгслийн удирдлагыг нэгтгэсэн тогтолцоо юм. Єєрєєр хэлбэл дайсны тухай бvх тєрлийн тагнуул туршуулын мэдээ, єєрийн болон холбоотны цэрэг, галын хєнєєлийн хэрэгелийн байршил, байлдаан болж буй газар орны тухай мэдээ, мэдээллийг компьютержсэн газрын зурагт оруулж байлдааны тушаал зааврыг шуурхай єгч удирдах боломжийг олгодог хэрэгсэл. Энэ системийг бий болгоход сансрын, агаарын, газрын, тэнгисийн болон тусгай тагнуулын хэрэгсэл, мэдээллийн найдвартай сvлжээ, єєрийн болон дайсны цэргийн байршлыг тодорхойлох навигацын хиймэл дагуул, тушаал заавар дамжуулах орчин vеийн холбооны хэрэгсэл шаардлагатай байдаг. Уг дайны vед дайсны целийг илрvvлэх, тэдгээрийг янз бvрийн галын хєнєєлийн хэрэгслээр устгах, устгасан эсэхийг шалгах, цэргийг удирдах явц тасралтгvй хийгдэж байгаагvй нь Оросын Зэвсэгт хvчинд орчин vеийн ийм систем нэвтрээгvйг нотолж байна. Эл дайн мєн Оросын Зэвсэгт хvчний сайн талуудыг ч харууллаа.

Байлдааныг газар, агаар, тэнгист явуулж, тvvнд шvхэр десант, тусгай томилолтын цэргийг амжилттай оролцуулсан, анх удаа кибер дайн явуулах оролдлого хийсэн. Дайны vед Гvржийн vндэсний интернетийн серверvvдийг Орост байрлалтай компьютерийн сvлжээнvvдийн тусламжтайгаар жагсаалаас гаргаснаар Гvржийн Ерєнхийлєгчийн Ажлын алба болон Засгийн газрын веб хуудсууд ажиллагаагvй болж Польшийн серверийг ашиглахад хvрсэн юм. Оросын Зэвсэгт хvчин дайн, байлдаан хийхдээ ХЗЦ-ийн хэт давуу хvчийг ашиглах (3:1), галын бєєгнєрvvлсэн цохилтыг дайсанд єгдєг нь хэвээр байна. Харин барууны орнуудын цэргийн урлагт дайсны эерэг ижил хэмжээний цэргийн хvчээр(1:1) тулаан хийхдээ тактикийн арга хэлбэрийг чадмаг ашиглах, дайсны цэргийн байлдааны журмын бvхий л гvнд єндєр цэцтэй зэвсгээр гол гол цельд цохилт хийж байлдах чадваргvй болгохыг заадаг.

Дvгнэлт Энэ дайн 1.Vндэстэн угсаатны ялгаа зэвсэгт мєргєлдєєнд хvргэж болзошгvйг, 2. Шинэ тусгаар улс орнууд дайн байлдааны талбар болдгийг, 3. ОХУ хvчирхэг болсныг, 4. Єєрийн ашиг сонирхлыг хамгаалах нэрээр хvчирхэг улс олон улсын гэрээ хэлэлцээрийг vл тоомсорлон цэргийн хvч хэрэглэх болсныг гэрчилж байна. Мєн уг дайн ОХУ-тай хил залгаа хєрш орнуудад айдас тєрvvлж, туе улстай хийж буй харилцаанд онцгой анхаарах, болгоомжтой хандаж байх сургамж, сануулга єгсєн юм. Орос иргэд олонтой Украин, Казахстан зэрэг улс ч ОХУ хvчирхэгжсэн, "таалагдахгvй" улсдаа тvрэмгий бодлого явуулахаас татгалзахгvй, ашиг сонирхлоо зэвсгийн хvчээр хамгаалах чадвартай болсонд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байсан. Бид ч гэсэн єєрийн улсын аюулгvй байдлын орчинд vнэлэлт дvгнэлт хийж, гарч болзошгvй аюул заналыг тодорхойлох хэрэгтэй юм. Оросуудтай бид найрсаг харилцаатай гэж бодож, найдаж явдаг. Гэтэл ирээдvйд ямар нэг ашиг сонирхлын vvднээс манай улс болон ОХУ, эсвэл БНХАУ-ын хооронд зєрчилдєєн гарахгvй гэсэн баталгаагvй. Оросын Тєрийн Думын орлогч дарга В.Жириновский РенТВ-д єгсєн ярилцлагадаа "Монгол Улс бидэнд маш их єртєй. Єрєє нэхэхэд Монголчууд мєнгє байхгvй гэдэг. Тэгээд манай хилээр орж ирээд адуу мал хулгайлах юм. Иймд Тувагийн иргэдэд зэвсэг олгохын зэрэгцээ Монголд очиж мал сvргийг нь туун авчраад хориглох хэрэгтэй" гэснийг энэ оны 1 дvгээр сарын 1-нд нэвтрvvлсэн билээ.

Хурандаа С.Амарсайхан.

Энэ дайнд Гvржийн талаас 412 хvн, тэдний дотор цэргийн 170 албан хаагч, 228 энгийн иргэн амь vрэгдэж, 1747 хvн шархдаж, бас 24 хvн сураггvй алга болжээ. Гvржийн англи хэлээр гардаг "The Georgian Times" сонинд мэдээлснээр, Ємнєд Осетийн /Гvржид Цхинвалийн бvс нутаг гэдэг/ 19381 дvрвэгч, Кодорийн /Абхазтай залгаа хил/ 1893, Ахалгорийн районы /2008 оны наймдугаар сарын дайны дvнд Цхинвалийн хяналтад шилжсэн Ємнєд Осетийн зvvн нутаг/ 5348 дvрвэгч албан ёсоор бvртгэгдсэн байна. Тус хэвлэлд мэдээлснээр, 150 мянга орчим гvрж орон гэргvй болжээ. Оросын тал ч мєн адил хохирлынхоо талаар мэдээлсэн байна. ОХУ-ын Ерєнхий прокурорын газрын дэргэд байгуулсан Мєрдєн шалгах хорооны шинэ мэдээгээр, тус улсын цэргийн 67 албан хаагч амь vрэгджээ. Тус хорооноос мэдээлснээр, Гvрж улс Ємнєд Осети руу халдан довтолсноор орон сууцны 655 барилга юу ч vгvй нурж, 2139 барилгын зарим хэсэг нь нурж, 33 мянга гаруй хvн орох оронгvй болов. Гvржийн арми осетийн ард тvмнийг хомроголон устгасан тухай эрvvгийн хэргийг тус хороо 2010 оны наймдугаар сарын 8 гэхэд мєрдєн шалгаж дуусахаа амлажээ. Одоогоор 162 хvн амь vрэгдсэнийг баримтжуулаад байна. Энгийн номхон 2000 гаруй иргэн амь vрэгдсэн гэж Ємнєд Осетийн эрх баригчид урьд нь мэдэгдсэн билээ.