Оросын ерөнхийлөгч

Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч (оросоор Президент Российской Федерации) нь Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн. Энэхүү алба нь Оросын Холбооны Улсын төр барих системийн хамгийн дээд эрх мэдэл бүхий алба юм. Ерөнхийлөгч нь Оросын ард түмнээс шууд сонгогдоно. Одоогоор Владимир Путин 2012 оны сонгуулиар сонгогдон гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн албыг хашиж байна.

Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч
Ерөнхийлөгчийн сүлд туг
Ерөнхийлөгчийн сүлд туг
Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путин
Одооны ерөнхийлөгч
Владимир Путин
Ерөнхийлөгчийн ордон Москва дахь Сенатын ордон
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил
(үргэлжлүүлээд дахин нэг удаа сонгогдох эрхтэй)
Алба бий болсон 1991 оны 7 сарын 10
Сүүлийн сонгууль 2012 оны 3 сарын 4
Цахим хуудас президент.рф, eng.kremlin.ru

Дөрвөн ерөнхийлөгч засварлах