Олимпын бэйсболын тэмцээн

Бэйсбол зуны олимпод албан бусаар 1904 оны зуны олимпын наадмаас эхлэн оролцож, 1992 оны зуны олимпоос албан ёсны хөтөлбөрт багтах болжээ. Урт удаан хугацаанд үзүүлэх спортын хувиар багтаж байсан. Олимпын бэйсболын тэмцээнийг удирдах дээд байгууллага нь Олон Улсын Бэйсболын Холбоо (ОУБХ) юм.

Олимпын бэйсболын тэмцээн
Бэйсбол
Бэйсбол
Олимпын наадам
1912 • 1920 • 1924 • 1928 • 1932 • 1936 • 1948 • 1952 • 1956 • 1960 • 1964 • 1968 • 1972 • 1976 • 1980 • 1984 • 1988 • 1992 • 1996 • 2000 • 2004 • 2008
Үзүүлэх тоглолтын хувиар орсон жилийг налуу үсгээр бичив
Медальтнууд

Гэвч 2005 оны 7 сарын 7-нд хуралдсан ОУОХ-ны чуулганаар бэйсбол, софтболын спортыг Английн Лондон хотод зохиогдох 2012 оны зуны олимпын хөтөлбөрт багтаахгүй байх шийдвэр гаргасан бөгөөд энэ нь 1936 оны зуны олимпоос эхлэн пологийн спорт олимпын хөтөлбөрөөс хасагдсанаас хойшхи тохиолдол болжээ[1]. Ийнхүү хамгийн сүүлд Бээжин хотноо болсон 2008 оны олимпод Өмнөд Солонгосчууд алтан медаль хүртэж, бэйсболын спортын хамгийн сүүлчийн олимпын аваргаа болжээ. Уг хоёр спорт хасагдсанаар олимпод оролцогчид 16 баг, 300 гаруй тамирчнаар цөөрөх юм. Уг хоёр спортын орыг гольф, рагби авах юм. Бэйсбол, софтболыг олимпоос хасах шийдвэр 2006 оны 2 сарын 9-нд баталгаажсан[2].

Түүх засварлах

Тэмдэглэгдэж үлдсэн зүйл бараг үгүй ч бэйсболын спорт анх 1904 оны Сент-Луйсын олимпод багтжээ. 8 жилийн дараа Стокхольм хотод АНУ-ын баг зохион байгуулагч Шведийн багтай тоглож, 13-3-аар хожсон. 1936 онд Берлинд АНУ-ын 2 баг Райхспортфелд цэнгэлдэх хүрээлэнд 90,000 үзэгчийн өмнө хоорондоо тогложээ. 1952 онд Хельсинкид Финландын хоёр баг, уг спортын бага зэрэг өөр хувилбар болох Фин бэйсболын дүрмээр тоглосон. 1956 онд Мельбурнд Австраличууд АНУ-ын эсрэг, 1964 онд Япончууд АНУ-тай тогложээ.

20 жил завсарласны дараа Лос-Анжелесын олимпод үзүүлэх тоглолт гэгдэн дахин олимпын тайзнаа гарч ирэхэд Япончууд шигшээ тоглолтод АНУ-ыг хожиж байжээ. 1988 онд харин АНУ-ын баг Японоос хариугаа авч чадсан аж.

1992 оны зуны олимпоос 8 баг оролцож, албан ёсоор аваргаа шалгаруулах болжээ. Анхандаа зөвхөн сонирхогчид оролцох боломжтой байсан. Эхний шатанд тойргоор тоглож, шалгарсан 4 баг нь медалийн төлөө өрсөлддөг зарчим огт өөрчлөгдөөгүй бөгөөд 2000 оноос мэргэжлийн тамирчид оролцох эрхтэй болсон юм.

Медальтнууд засварлах

Олимп Алт Мөнгө Хүрэл
1992 Барселона Куба  Куба Хятадын Тайбэй  Хятадын Тайбэй Япон  Япон
1996 Атланта Куба  Куба Япон  Япон Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс
2000 Сидней Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс Куба  Куба Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос
2004 Афин Куба  Куба Австрали  Австрали Япон  Япон
2008 Бээжин Өмнөд Солонгос  Өмнөд Солонгос Куба  Куба Америкийн Нэгдсэн Улс  Америкийн Нэгдсэн Улс

Медалийн хүснэгт засварлах

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1   Куба 3 2 0 5
2   Америкийн Нэгдсэн Улс 1 0 2 3
3   Өмнөд Солонгос 1 0 1 2
4   Япон 0 1 2 3
5   Австрали 0 1 0 1
  Тайвань 0 1 0 1

Оролцсон улсууд засварлах

Дараах 16 улс бэйсболын төрлөөр олимпод багаа оролцуулж байв. Хүснэгт дэх тоонууд нь тухайн багийн тэр тэмцээнд эзэлсэн байрыг илэрхийлнэ.

Улс 1992 1996 2000 2004 2008 Оролцсон тоо
  Австрали   7 6 2   3
  Канад       4 6 2
  Хятад         8 1
  Тайвань 2     5 5 3
  Куба 1 1 2 1 2 5
  Доминикан 6         1
  Грек       7   1
  Итали 7 6 7 8   4
  Япон 3 2 4 3 4 5
  Өмнөд Солонгос   8 3   1 3
  Нидерланд   5 5 6 7 4
  Никарагуа   4       1
  Пуэрто-Рико 5         1
  Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс     8     1
  Испани 8         1
  Америкийн Нэгдсэн Улс 4 3 1   3 4
Нийт улс 8 8 8 8 8

Эшлэл засварлах

  1. Associated Press (9 July 2005). "They'rrre out! Olympics drop baseball, softball". NBC Sports. Archived from the original on 3 Тавдугаар сар 2010. Retrieved 15 August 2008. Rogge has basically conspired against the sports to get them removed
  2. de Vries, Lloyd (9 February 2006). "Strike 3 for Olympic Baseball". CBS News. Retrieved 15 August 2008.

Гадны холбоосууд засварлах