Округ (монг. тойрог) гэдэг нь Оросын Холбооны Улс, Серби Улсад одоо хэрэглэж байгаа, харин Болгар Улсад урьд нь хэрэглэж байсан захиргааны нэгжийн нэр юм. Округ гэх үгийг үгчлэн орчуулбал бүсчлэх гэсэн утгатай юм.

Серби Улс засварлах

Серби улс нийт 29 округ буюу тойрогт хуваагддаг. Орон нутгийн бүрдлийг ихэнх хэлэнд захиргааны дүүрэг эсвэл тойрог хэмээн орчуулан хэрэглэдэг.

Оросын Холбооны Улс засварлах

ОХУ-ын засаг захиргааны хуваарьт округ гэсэн үгийг агуулсан нийт таван төрлийн нэршил байдаг.

  • Холбооны тойрог (федеральные округа): хамгийн дээд засаг захиргааны нэгж
  • Өөртөө засах тойрог (автономные округа): үүнд хүн амын нягтрал багатай, улсын нутаг дэвсгэрийн хойд ба зүүн хэсэг дэх газар нутагт хэрэглэх ба заримдаа тухайн нутагт нь суух уугуул иргэдээс шалтгаалан өөртөө засах эрхтэй байдаг. Энэ нь холбооны байгууламжийн өөр нэг хэлбэр юм.
  • Хотын тойрог (городские округа): Засаг захиргааны хуваарийн түвшинд холбооны байгууламжийн дараа, харин районтай ижил түвшинд байна. Гэхдээ хотын тойрог нь районтай харьцуулбал ихэвчлэн томоохон хотууд ба хотыг тойрсон захын хөдөө суурингуудад ашигладаг байна.
  • Орон нутгийн тойрог эсвэл орон нутгийн дүүрэг (сельские округа): Холбооны байгууламжаас хоёр түвшин доогуур буюу районы дараа орох нэгж. Энэхүү нэршлийг цөөн хэдхэн холбооны мужуудад хэрэглэдэг. Ерөнхийд нь нутгийн захиргаа хэмээн орчуулна.
  • Хотын доторх засаг захиргааны нэгж
    • Москва дахь нэгдүгээр түвшний (районы дээр) захиргааны дүүрэг (административные округа)
    • Санкт-Петербург дахь хоёрдугаар түвшний (районы удаах) муниципаль дүүрэг (муниципальные округа)

ЗСБН Украин Улс засварлах

ЗСБН Украин Улсад 1923 онд Бүх Украины Гүйцэтгэх Төв Хорооны шийдвэрээр округ нэгжийг засаг захиргааны гуравдугаар түвшинд, хошууны (губернія) удаах нэгжээр хэрэглэж байв. 1925 онд хошуу гэх нэгжийг байхгүй болгосноор[1] округ нь хоёрдугаар түвшин болжээ. 1930 онд округ нэгжийг халан, оронд нь түүнээс нэлээд том мужийг (область) бий болгов.

Болгар Улс засварлах

Өнөөгийн Болгарын область нь 1959 оноос 1999 оны хооронд округ гэх нэртэй байв. 1999 онд округ нэрийг область нэрээр сольжээ.

Мөн үзэх засварлах

Эшлэл засварлах

  1. С. А. Тархов «Первая советская реформа, укрупнение единиц административно-территориального деления в 1923—1929 гг.» (russ.)