Ойн сар (Buteo buteo) нь харцагынхан овгийн махчин шувуу бөгөөд тус овгийн Төв Европ дахь хамгийн элбэг төлөөлөгч юм. Энэ нь дунд зэргийн хэмжээтэй, өдний өнгө нь хар хүрнээс бараг цагаан хүртэл хувилбаруудтай. Түүнийг тойрог маягаар халин нисэх буюу ангуучлахаар шунгах үед нь ихэвчлэн ажиглах боломжтой. Жижиг хөхтөн амьтад идэш тэжээлийнх нь үндсэн хэсгийг бүрдүүлнэ. Амьдрах орчин нь задгай газар байх ба жишээлбэл бэлчээр газар, тариалангийн талбай, үүрээ барьсан ойн захын нуга зэрэг болно. Ойн сарын тархац нутаг нь Исланд ба Скандинавын орнуудын умард хэсгэээс бусад бүх европыг хамардаг. Зүүн зүгт Төв Ази хүртэл нутаглана. Тэд хагас нүүдлийн шувууд. Төв Европ ба Умард Африк, Ойрх Дорнод, Энэтхэгийн нутаг дэвсгэрт өвөлжинө.

Ойн сар
Ойн сар (Buteo buteo)
Ойн сар (Buteo buteo)
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1) [1]
Биологийн ангилал
Анги: Шувуу (Aves)
Баг: Харцагатан (Accipitriformes)
Овог: Харцгайнхан (Accipitridae)
Дэд овог: Сарынхан (Buteoninae)
Төрөл: Жинхэнэ сар (Buteo)
Зүйл: Ойн сар
Латин нэр
Buteo buteo
(Линней, 1758 он)
Ойн сарын тархалт: бүтэн жил зун өвөл
Ойн сарын тархалт:
  • бүтэн жил
  • зун
  • өвөл
  • Дэд зүйл болох харцага сар нь (B. b. vulpinus) гол төлөв Азид өндөглөн, Сахарын өмнөх Африкт өвөлждөг. Ойн сарын тоо толгой одоогоор ховордоогүйд тооцогддог.

    Oнцлог засварлах

    Ойн сар нь 51-ээс 57 сантиметр хүртэл урттай далавчаа дэлгэсэн үеийн урт нь 113-аас 128 сантиметр хүрнэ.[2] Далавч нь харьцангуй өргөн, сүүл богинотой, сүүлний төгсгөл хэсэг дугуйрсан хэлбэртэй. Халин дүүлэх үедээ далавчаа бага зэрэг хумин ниснэ. Далавчны үзүүр хэсэг нь бүгд бараан өнгөтэй, сүүл завсаргүй сайн багцлагдсан. Цээжин хэсэг ихэнхдээ биеийн дагуу уртааш судалтай, хаа нэг цулгай цагаанаас хүрэн бор, нэг өнгөтэй байхтай тааралддаг. Бага залуу нь цээжин бие цайвар, бараан өнгийн уртааш судалтай бол нас гүйцсэн нь хөндлөн судалтай. Насанд хүрсэн эрэгчин нь дунджаар 790 г (622-1183 граммын хооронд хэлбэлзэнэ), эмэгчин нь дунджаар 990 г (782-1364 г) хүнд.

    Идэш засварлах

    Ойн сарын үндсэн идэш нь жижиг хөхтөн амьтад, ялангуяа төв европт бол хээрийн хулгана байдаг. Үүнээс гадна тэд шувуу, голцуу бага залуу шувуу, хэвлээр явагчид жишээлбэл гүрвэл, могой, мөн түүнчлэн хоёр нутагтан болох мэлхий, бахаар хооллодог. Мөн түүнчлэн шавж, тэдгээрийн авгалдай болон чийгийн улаан хорхойг ч бас иддэг. Ховор тохиолдолд загас болон том шувууны улайгаар бас хооллодог болох нь тогтоогджээ.

    Зургийн цомог засварлах

    Цахим холбоос засварлах

      Commons: Ойн сар – Викимедиа дуу дүрсний сан

    Эшлэл засварлах

    1. BirdLife International (2013). "Buteo buteo". IUCN Red List of Threatened Species. 2013. Retrieved 26 November 2013.
    2. Cramp & Simmons 1980, S. 177.