Нөмрөг нь Завхан аймгийн сум юм.

Нөмрөг сум
ᠨᠥᠮᠦᠷᠭᠡᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Завхан
Сумын төвХөдрөг
Газар нутаг
  Нийт3,300 км2 (1,300 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,947
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Уур амьсгалDwc

Газар зүй засварлах

Нөмрөг сум нь байгалийн өвөрмөц сайхан тогтоцтой, хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг юм. Сумын төв нь аймгийн төвөөс 152 км-ийн зайд оршино. 3277 км² талбайг эзлэн орших тус сум 2014 оны байдлаар 1815 хүн амтай. Хотгойдууд олноороо оршин суудаг. Далайн түвшнээс дээш дунджаар 2579 метр өндөрт өргөгдсөн. Агаарын температур нэмэх 35, хасах 50 хэмд хүрдэг, байгалийн эрс тэс уур амьсгалтай.

Нуур
  • Тэлмэн нуур
  • Холбоо нуур
  • Тахилт нуур
  • Хунт нуур
  • Цэцэг нуур
  • Ялаат нуур
  • Цагаан нуур
  • Долоон нуур
  • Тагийн нуур
  • Улаан нуур


Гол
  • Хоолойн гол
  • Нарийн гол
  • Улаагчны гол
  • Ангиртын гол
  • Ар Шивэртэйн гол
  • Өвөр Шивэртэйн гол
Эмийн зориулалтай рашаанууд
  • Баянзүрхийн рашаан - Энд Баянзүрхийн рашаан амралт бөгөөд уг газар 5 цулын рашаан, нүд, чих, хамар, хоолойн рашаантай
  • Үстийн рашаан - 5 цул болон ходоодны хүчил ихтэй хүмүүс уувал нэн тустай
  • Бургасний рашаан
Уулс
  • Нөмрөгийн нуруу
  • Хөдрөгийн нуруу
  • Чадвар Баянзүрх
  • Их бага Хайрхан
  • Буга өндөр

Түүх засварлах

Монгол орныхоо тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Хотгойдын ард түмний үндэсний баатар Шадар Ван Чингүүнжавын ард түмнээ гэсэн тэмцлийн дараа Хотгойдын ард түмнийг Эрдэнэдүүрэгч вангийн, Цогтой вангийн, Мэргэн түшээ гүний, Далай гүний, Ахай бэйсийн гэсэн Таван хошуунд задалсны нэг Цогтой вангийн хошуунд одоогийн Нөмрөг сумын нутаг харьяалагдаж байв.

1921 онд Ардын Хувьсгалын үр дүнд засгийн эрх ард түмний гарт шилжиж феодалын үе залгамжлилсан засаглалын системийг халжээ. Нөмрөг сум нь анх 1923 онд Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошуу нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1931 онд орон нутгийн Засаг захиргааны зохион байгуулалтыг шинэчилж өөрчлөхөд Завхан аймгийн Нөмрөг сум гэж 7 багтай 1800 гаруй хүн амтай 500 гаруй хувийн аж ахуйтайгаар зохион байгуулагдсан юм.

Нөмрөг уулын хошуу нь одоогийн Завхан аймгийн Нөмрөг сум бүхэлдээ, Түдэвтэй сумын Ойгон, Сант баг, Яруу сумын Өргөн, Тэлмэн сумын Нуур, Өгөөмөр багууд, мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын баруун хэсгийг хамарсан өргөн уудам нутагтай, уугуул иргэд нь дан Хотгойдууд байв.

Тус суманд анхны хөдөө аж ахуйн нэгдэл 1936 онд, сургууль 1924 онд, хүн эмнэлэг 1937 онд, холбооны салбар 1941 онд, хоршоо 1944 онд, цаг уурын салбар 1962 онд, банкны салбар 1964 онд, ШТСтанц 1960 онд, соёлын өргөө 1955 онд тус тус байгуулагджээ. Социализмын жилүүдэд сумаараа 5 жилийн гавшгайч хамт олон болж байсан төдийгүй Засгийн газрын Хүндэт Жуух бичгээр 2 удаа шагнагдаж байв.

Удирдлага засварлах

Цогтой вангийн хошууны Засаг ноёд
  • Бүүвэй Баатар 1700-1709
  • Өлзийт Хатанбаатар Намринсамуу 1709-1718
  • Өлзийт Хатанбаатар Жамъян 1718-1725
  • Лувсанренчингийн Гүмбэцэрэн 1725-1732
  • Лувсанренчингийн Лари
  • Ларийн Банди 1737-1756
  • Бандийн Сандивдорж 1756-1795
  • Сандивдоржийн Цээсүрэндорж 1795-1808
  • Цээсүрэндоржийн Галдангүнтэв 1808-1846
  • Галдангүнтэвийн Магсаржав 1846-1863
  • Магсаржавын Загдсамбар 1863-1894
  • Загдсамбарын Дамдинабиша 1894-1923
Нөмрөг уулын хошууны Засаг дарга нар
  • Хатгайн Ванчин 1924-1927
  • Дашзэвэг 1927-1929
  • Лүмбэн 1929-1930
  • Данаажав 1930-1932
Нөмрөг сумын Засаг дарга нар
  • Гунаажав
  • Даржаа
  • Лувсанпүрэв
  • Сундуй
  • Жамц
  • Чулуунтогтох 1948-1952
  • Рагчаа 1952-1955
  • Чойжилжавын Магсар 1955-1957
  • Түдэв 1957-1959
  • Цэрэндорж 1959-1962
  • Лувсанцэрэнгийн Данзанравжаа 1962-1975
  • Ядамжавын Дашпунцаг 1975-1983
  • Намсрайжавын Гомбожав 1983-1990
  • Бэгзийн Довчин 1990-1996
  • Цанжидын Ширэндэв 1996-2000
  • Жамъянжавын Жамъянтив 2000-2004
  • Дэмчигжавын Лувсандорж 2004-2008
  • Нямсүрэнгийн Түмэндорж 2008-2012
  • Жүгдэрнамжилын Нанзаддорж 2012-2016
  • Нямсүрэнгийн Түмэндорж 2016-2020
  • Чимэдрэгзэнгийн Шошдар 2020-

Алдартнууд засварлах

  • Ардын засгийн анхны ерөнхий сайд Жалханз хутагт С.Дамдинбазар
  • Улиастайн сайд агсан Дилов хутагт Жамсранжав
  • Ялгуусан хутагт Лувсанданзан
  • Арь гэгээн Дамдинчогдон
  • Төр нийгмийн зүтгэлтэн Б.Элдэв-Очир
  • Аж үйлдвэрийн яамны дэд сайд Бухын Батжаргал
  • Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч Дэмчигжавын Моломжамц
  • МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Очирбат
  • УИХ-ын гишүүн асан Рэгзээгийн Амарсайхан
  • УИХ-ын гишүүн асан Б.Баатарзориг
  • Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн
  • ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Содномпил
  • Доктор профессор Н.Самданжамц
  • Доктор профессор Ц.Жанчив
  • Доктор профессор Я.Жамбалжав
  • Хөдөлмөрийн баатар Д.Дармаа
  • Гавъяат жүжигчин П.Мөнхөө
  • Гавъяат жүжигчин Г.Ягваан
  • СТА дуучин А.Хаянхярваа
  • Гавъяат зүтгэлтэн Г.Дашдаваа
  • Гавъяат зүтгэлтэн З.Түмэн-Өлзий
  • Гавъяат ажилтан Б.Нордог
  • Гавъяат ажилтан Д.Нанжвандан
  • Гавъяат эмч Д.Дариймаа
  • Гавъяат нисгэгч И.Хоролдорж
  • Гавъяат тамирчин Х.Алтанхуяг
  • МУ-ын гарьд М.Баяржавхлан
  • МУ-ын начин Б.Адъяахүү
  • МУ-ын харцага Д.Бат-Эрдэнэ

Засаг даргын Тамгын газар нь орон нутаг судлах музейн тусгай өрөөтэй, тус сумаас төрөн гарсан алдартнуудын түүхэн замналаас байрлуулсан дурсгалт зураг, гавъяа шагналын материалууд болон эдэлж хэрэглэж байсан эдлэл зэргийг байрлуулсан байдаг.