Нууцлаг мөрөн (кино)

Нууцлаг мөрөн (Англи: Mystic River) — 2003 оны Америкийн драм төрлийн онц сонирхолтой кино бөгөөд Деннис Лихэйний ижил нэртэй романаас сэдэвлэн Клинт Иствүүд найруулжээ. Дүрүүдэд Шон Пенн, Тим Роббинс болон Кевин Бэйкон нарын жүжигчид тогложээ.

Нууцлаг мөрөн
Театрын зурагт хуудас
Найруулагч:Клинт Иствүүд
Продюсер:Клинт Иствүүд
Зохиол:Брайан Хелгеленд
Дүрүүдэд:Шон Пенн
Тим Роббинс
Кевин Бэйкон
Хөгжмийн
зохиолч:
Клинт Иствүүд
Зураглаач:Том Штерн
Эвлүүлэгч:Жоэль Кокс
Студи:Виллаж Роудшоу Пикчерз
Мальфасо Продакшн
КомпаниУорнер Брос Пикчерз
Нээлт:2003 оны 10 сарын 15
Хугацаа:137 мин
Улс:АНУ
Хэл:Англи
Төсөв:$30 сая[1][2]
Орлого:$156,822,020

Кино дэлгэцэнд гарангуут үзэгчдэд эерэг сэтгэгдэл төрсөн юм. Оскарын шагналд Шилдэг кино, найруулагч, гол дүрийн эрэгтэй жүжигчин, зохицуулсан зохиол, туслах дүрийн эмэгтэй, эрэгтэй жүжигчиний төрөлд нэр дэвшиж Шон Пенн гол дүр[3], Тим Роббинс туслах дүрээр[3] хүртэж 1959 оноос хойш давтагдаагүй Бен-Гур киноны амжилтыг давтсан юм.

Ном болон киноны өрнөл засварлах

Америкийн үргэлжилсэн үгийн зохиолч Деннис Лихэйн (1965 онд төрсөн) бол Нууцлаг мөрөн романаа 2001 онд бичсэн байдаг бөгөөд өрнөл нь бэлгийн буруу хандлагатай хүмүүст олзлогдож олон хоног Нууцлаг мөрөн (Массачусеттс мужийн нэгэн голын нэр[4]) хэмээх голын ойролцоо хар дарсан зүүд мэт байдлаар амьдарч, улмаар оргож гэртээ буцаж ирсэн жаалхүү (Дейв Бойл), түүнийг хулгайлах үед дэргэд нь гэрч болон үлдсэн хоёр найз (Жимми Маркум, Шон Девин), тэдгээрийн 25 жилийн дараахь харамсамаар мэт гунигт амьдарлыг харуулдаг. Дэлгэрүүлбэл, жаалхүү хоёр найздаа гомдсон, ичсэн алин болохыг таамаглах аргагүй, гурван тийш зам мөрөө хөөнө. 25 жилийн дараа дунд гарын наймаачин Жиммигийн охин учир битүүлгээр алагдахад мөрдөгч Шон, ажилгүй дуугүй ноомой Дейв нар эргэн холбогдоно. Гэхдээ энд Дейв хэрэгт сэжиглэгдэж Жимми галзуурсан мэт түүнийг Нууцлаг мөрний дэргэд хөнөөхүйд Шон жинхэнэ эзнийг илрүүлсэнээр кино төгсдөг. Алтан үед зүй ёсоор нэрлэгддэг Клинт Иствүүд уг зохиолын үйл явдлыг тэр чигээр нь кинондоо буулгажээ. Иствүүдийн дүр сонголт болон хөгжим онцгой байсан гэдэг. Зохиол нь 39 хоногт багтан кино болсон жилдээ тухайн жилд Деннис Хараалт арал (хожим нь Мартин Скорсезегийн шилдэг бүтээл болсон) романаа хэвлэлтэнд өгч байв.

Дүрүүдэд засварлах

|- | |

|- | Шон Пенн | Жимми Маркум Жимми Маркум

|- | Тим Роббинс | Дейв Бойл Дейв Бойл

|- | Кевин Бэйкон | Шон Девин Шон Девин

|- | Лоуренс Фишборн | Вайти Пауэрс түрүүч Вайти Пауэрс

|- | Марша Гэй Харден | Селеста Бойл Селеста Бойл

|- | Лора Линни | Аннабет Маркум Аннабет Маркум

|- | Кевин Чэпман | Вэл Сэвэж Вэл Сэвэж

|- | Том Гуири | Брендон Харрис Брендон Харрис

|- | Эмми Россум | Кэти Маркум Кэти Маркум

|- | Спенсер Трит Кларк | Рэй Харрис Рэй Харрис (Брендоны дүү)

|- | Коннор Паоло | Шон Девин Шон Девин өсвөр нас

|- | Элай Уоллак | Луни ноён Луни (дарсны дэлгүүрийн эзэн)

|- | Эри Грейнор | Иви Пигьон Иви Пигьон

|}

Дэлгэцэнд гарсан дараа засварлах

Нууцлаг мөрөн кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан.[5] Судалгаанд оролцсон 195 шүүмжийн 85 хувь нь эерэг шүүмж. Кино эхлэх үед балчир Дейвийг машиндаа суулган авч яваа хоёр хүний нэг нь санваартан байсан нь буруу үйлд шашныг хутгасан хэмээн олон шүүмж дагуулж байлаа.

Эшлэл засварлах

  1. Eliot (2009), p.307
  2. Hughes, p.153
  3. 3.0 3.1 Hughes, p. 155
  4. U.S. Geological Survey. National Hydrography Dataset high-resolution flowline data. The National Map (Memento 29. Гуравдугаар сар 2012 цахим архивт), accessed April 1, 2011
  5. "Mystic River: Top Critics". Rotten Tomatoes. Retrieved September 4, 2009.

Холбоос засварлах