«Нохойн зүрх» (орос. "Собачье сердце") - Оросын алдарт зохиолч Михаил Афанасьевич Булгаковын (1891-1940) бичсэн тууж өгүүлэг.

М.Булгаков, 1916 он

М.Булгаков уг зохиолыг 1925 оны 1-3 дугаар сарын хооронд Москвад бүр мөсөн шилжин ирж амьдарч байх үеэр бичсэн гэж үздэг. 1926 оны 5-р сарын 7-нд Булгаковын гэрт ЗХУ-ын Улс төрийн газраас /орос. Объединённое государственное политическое управление, ОГПУ/ нэгжлэг хийх үеэр зохиолын гар бичмэлийн эх хувь болон хувийн тэмдэглэл зэргийг нь хурааж авсан (ордер 2287, дело 45) байна. Уг зохиолын гурван редакц өнөөг хүртэл хадгалагдан үлджээ (Оросын Улсын номын сангийн гар бичмэлийн тасагт). Харин Максим Горькийн хөөцөлдсөний дараа буюу нэгжлэг хийснээс хойш гурван жил гаруйн дараа хураагдсан зохиолыг зохиолчид буцааж өгчээ.

1960-аад онд ЗХУ-д энэ бүтээлийг анхнаасаа хориглож байсан тул самиздат (орч. өөрөө хэвлэх) буюу нууцаар хэвлэгдэж гар дамжин уншиж байжээ.

1968 онд бэлэвсэн эхнэр Е.С.Булгаковагийн зөвшөөрөлгүйгээр «Грани» (Франкфурт) болон «Студент» (Лондон) сэтгүүлд хэвлэгдсэн байна.

ЗХУ-д "өөрчлөн байгуулалт" эхэлсний гавьяагаар 1987 онд "Знамя" сэтгүүлд уг зохиол анх хэвлэгдсэн байдаг.

Зохиолын өрнөл засварлах

1917 оны ажилчин ангийн Октябрын коммунист хувьсгалын дараах Москва, 1924 оны 12-р сар. Гайхамшигтай мэс засалч, профессор Филипп Филипович Преображенский судалгааныхаа үр дүнд хүнийг залуужуулах чиглэлд амжилтанд хүрчээ. Судалгааг үргэлжлүүлэн баталгаажуулах зорилгоор тэрээр урьд өмнө тохиолдож байгаагүй туршилт хийж, хүний ​​өнчин тархины булчирхай, төмсгийг тэнэмэл гудамжны нохойд шилжүүлэн суулгах мэс ажилбар хийжээ. Энэ бүхэнд түүнд эмч Иван Арнольдович Борменталь тусалдаг юм. Санаандгүй олдсон гудамжны зольбин нохой олж туршилт хийхээр болж түүнд "Шарик" нэр өгчээ. Энэхүү үйл ажиллагаа амжилт олж - Шарик нохой аажмаар өдөр ирэх тусам хүний ​​дүр төрхийг олж авч эхлэв. Гэвч дараа нь тэр шилжүүлэн суулгасан эрхтнүүдийн авсан люмпен Клим Чугункин шиг бүдүүлэг, архичин болсоныг ойлгожээ. Нохой хүн болж хувирсан түүх нь шар хэвлэлүүдийн хүртээл болж хувирав. Профессорын гэрт сониуч хүмүүс ирж эхэлдэг. Гэхдээ Преображенский профессор Шарик яваандаа хэн болж хувирахыг ойлгосон тул туршилтын үр дүнд сэтгэл хангалуун бус болов. Үүний зэрэгцээ, Шарик түүнийг коммунистын идэвхтэн Швондерийн нөлөөнд автдаг бөгөөд тэр түүнийг хөрөнгөтний дарлалд шаналж буй пролетари хүн гэдэгт итгэж (Профессор Преображенский ба түүний туслах доктор Борменталийн дүрээр) түүнийг профессорын эсрэг чиглүүлэв. Швондер орон сууцны хорооны даргаар ажиллаж байхдаа Шарикт Полиграф Полиграфович Шариков гэх нэрээр бичиг баримт олгож, орон гэргүй амьтдыг барих, устгах үйлчилгээнд ("цэвэрлэх" ажилд) ажиллуулахаар тохиролцов. Шариковыг өөрийн амьдарч буй байранд албан ёсоор бүртгүүлэв. "Цэвэрлэгээ" үйлчилгээнд Шариков хурдан карьераа хийж, дарга болжээ. Швондерийн муу нөлөөн дор коммунист уран зохиолыг өнгөцхөн уншиж, "нөхцөл байдлын эзэн" мэт сэтгэгдэл төрүүлж, Шариков профессортой бүдүүлэг харьцаж, "өөрийн эрхээ эдэлж" гэртээ ёс зүйгүй авирлаж, мөнгө хулгайлж, гэрийн үйлчлэгчдээ доромжилж эхэлжээ. Эцэст нь Шариков профессор, доктор Борменталь хоёрыг шоолж эхэлсэн. Энэ гомдол нь зөвхөн эмчийн нөлөө бүхий өвчтөний ачаар хууль сахиулах байгууллагад хүрдэггүй. Дараа нь Преображенский, Борменталь нар Шариковыг орон сууцнаас гарахыг тушаажээ. Доктор, профессор Полиграф Полиграфовичийн үл тоомсорлолыг цаашид тэвчихгүй, нөхцөл байдал улам дордоно гэж найдаж, урвуу хагалгаа хийж, нохойн булчирхайг Шариковт шилжүүлэн суулгахаар шийдсэн бөгөөд тэр аажмаар хүн чанараа буцаан алдаж эхэлжээ. Түүний гадаад төрх, эргээд нохой болж хувирдаг юм.

Түүхийн төгсгөл нь сургамжтай юм. Преображенскийн сайн сайхан санаанууд эмгэнэл болж хувирдаг. Үүнээс гарах цорын ганц арга бол нохойг буцааж нохой болгох явдал болсон.

Кино засварлах

1976 онд италийн найруулагч Альберто Латтуада энэ зохиолоор уран сайханы 1,45 цагийн кино хийсэн.

1988 онд оросын кино найруулагч Владимир Бортко «Ленфильм» киностудид уг зохиолоор 2 анги уран сайхны кино хийсэн.

Монгол хэл үү Мягмарын Сугар-Эрдэнэ орчуулж хэвлүүлсэн.