Ноу-тилл тариалан

Ноу-тилл тариалан зарим тохиолдолд тэг элдэншүүлэлт эсвэл шууд тариалалт гэж нэрлэгддэг тариалан эрхлэх аргын/технологийн үндэс нь хөрсийг механик боловсруулалт хийж хөндөхгүй байхад оршино. Ноу-тилл тариалангийн үед хөрсний сүвшил нэмэгдэж, ус нэвчилт ба хадгалалт ихэсдэг, мөн органик бодисын агууламж өсч, тэжээлийн агууламж болон эргэлт/цикл сайжирдаг. Ноу-тилл нь дийлэнхи газар тариалангийн бүсүүдэд хөрсний элэгдлийг бууруулдаг. Ноу-тилл нь талбайн биологийн төрөл зүйлийг нэмэгдүүлдэг зэрэг олон эерэг талуудыг дагуулдаг.

Улаан буудайны сүрлээр хамгаалагдсан шар буурцаг.

Ач холбогдол засварлах

Эдийн засгийн засварлах

Ноу-тилл технологийг зөв явуулахад ашгийн хэмжээ үлэмж нэмэгддэг нь олон судалгаагаар тогтоогдсон.[1][2]

Механик боловсруулалтыг хийхгүй байх нь ажил хөдөлмөр,[3] түлш шатахуун,[4] усалгаа,[5] техникийн үнэ ба элэгдэл хорогдол зэрэг зардлуудад мэдэгдэхүйц хэмнэлтийг бий болгодог.[2] Ноу-тилл нь усны нэвчилт ба хадгалалтыг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах зэргээр нөлөөлж, ургацын хэмжээг нэмэгдүүлдэг. Ноу-тиллийн ашгийг нэмэгдүүлдэг өөр нэг давуу тал нь хөрсний усны агууламж нэмэгдсэнээр, уринш хийх шаардлага үгүй болж, жил дараалан тариалалт хийх боломж бий болдогт оршино.[6] Манай орон шиг хур тунадасын хэмжээ багатай бүсэд хамгийн тохиромжтой технологи юм.

Хүрээлэн буй орчин засварлах

Нүүрсхүчлийн хий ба бусад хүлэмжийн хий засварлах

Ноу-тилл нь хөрсөнд органик материйг хуримтлуулах замаар нүүрстөрөгчийг булшилдаг.[7] Хөрсөнд механик боловсруулалтыг хийхэд хөрсний хэсгүүд агаартай холилдож, ингэснээр хөрсний микробын идэвхи огцом өсөх ба энэ нь хөрсний нүүрстөрөгчийг агаарт алдагдахад хүргэдэг. Механик боловсруулалтын нөлөөгөөр хөрсний органик матери хурдан задарч, хөрсний нүүрстөрөгч агаарт алдагдана. Mеханик боловсруулалтыг хийж буй тракторуудын хаягдал мөн л нүүрстөрөгчийн давхар ислийг нэмэгдүүлнэ.

Хөрсөнд нүүрстөрөгчийг хадгалахын/булшлахын зэрэгцээ, ноу-тилл аж ахуй нь азотын ислийн (N2O) ялгаруулалтыг, сэлгээнээс хамааран 40-70% бууруулдаг.[8][9] Азотын (I) исэл нь CO2-с 300 дахин хүчтэй, агаар мандалд 120 жилийн турш орших чадвартай хүчтэй хүлэмжийн хий юм.[10] Газар тариаланд азотын бордоог хэтрүүлэн хэрэглэх нь азотын ислийн ялгаралтыг нэмэгдүүлдэг.

Хөрс ба ус засварлах

Ноу-тилл технологи нь хөрсний нүүрстөрөгчийн ба органик бодисын агууламжийг нэмэгдүүлэх, агрегатлаг бүтэцийг бий болгох,[11] бүтэцийн эвдрэл ба элэгдлээс хамгаалах,[12] усны ууршилтыг бууруулах зэргээр хөрсний чанарыг сайжруулдаг. Механик боловсруулалт үгүй болсноор хөрсний нягтрал багасдаг.

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны судалгааны албаны судлаачид 19 жил судалсны эцэст, ноу-тилл тариалан нь уламжлалт газар тариалантай харьцуулахад хөрсийг илүү тогтвортой болгодогийг тогтоожээ. Хөрсөнд органик бодис хэлбэртэй агуулагдах нүүрстөрөгч нь хөрсний хэсгүүдийг хамт барьж агрегатлаг бүтэцийг үүсгэх гол хүчин зүйл болдог. Ноу-тилл хөрсний дээд 3 см давхарга нь уламжлалт тариалангийн хөрстэй харьцуулахад 2-7 дахин бага элэгдэлд өртдөг. Ноу-тилл тариалан нь ялангуяа салхитай тал хээрийн бүсэд илүү тохиромжтой байдаг.[13]

Эх сурвалж засварлах

  1. D.L. Beck, J.L. Miller, and M.P. Hagny "Successful No-Till on the Central and Northern Plains"
  2. 2.0 2.1 Derpsch, Rolf. "Economics of No-till farming. Experiences from Latin America" (PDF). Archived from the original (PDF) on 2011-07-27. Retrieved 2010-05-09. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  3. Time savings from no-till are the result of fewer passes over a field being needed and less time for each pass (its faster to pull a sprayer over a field than a plow through it).
  4. "Archive copy". Archived from the original on 2020-06-16. Retrieved 2018-02-27.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  5. Network, University of Nebraska-Lincoln | Web Developer (2015-09-17). "How Tillage and Crop Residue Affect Irrigation Requirements - UNL CropWatch, April 5, 2013". CropWatch (in англи). Retrieved 2018-01-31.
  6. "Yield & Economic Comparisons: University Research Trials" (PDF). p. 1. Archived from the original (PDF) on 19 May 2005. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  7. Carbon sequestration in two Brazilian Cerrado soils under no-till Bayer, C | Martin-Neto, L | Mielniczuk, J | Pavinato, A | Dieckow, J Soil and Tillage Research [Soil Tillageyhjs.]. Vol. 86, no. 2, p.237-245. Apr 2006.
  8. Omonode, R. A.; Smith, D. R.; Gál, A.; Vyn, T. J. (2011). "Soil Nitrous Oxide Emissions in Corn following Three Decades of Tillage and Rotation Treatments". Soil Science Society of America Journal. 75: 152. doi:10.2136/sssaj2009.0147.
  9. Study: No-till farming reduces greenhouse gas San-Francisco Chronicle
  10. Wallheimer, Brian. "No-till, rotation can limit greenhouse gas emissions from farm fields". physorg.com. Retrieved 26 March 2011.
  11. "Soil Management - The Soil Scientist". Extension.umn.edu. Archived from the original on 2010-03-22. Retrieved 2010-05-09. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  12. "Conservation Tillage". Monsanto.com. Archived from the original on June 20, 2008. Retrieved 2010-05-09.
  13. Blanco-Canqui, H.; Mikha, M. M.; Benjamin, J. G.; Stone, L. R.; Schlegel, A. J.; Lyon, D. J.; Vigil, M. F.; Stahlman, P. W. (2009). "Regional Study of No-Till Impacts on Near-Surface Aggregate Properties that Influence Soil Erodibility". Soil Science Society of America Journal. 73 (4): 1361. doi:10.2136/sssaj2008.0401.

Цахим холбоос засварлах

 

Энэ хөдөө аж ахуйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.