Нородом Сихамони

Нородом Сихамони -Norodom Sihamoni (Khmer: នរោត្តម សីហមុនី) Камбожийн Хант Улсын хан.

Нородом Сихамони (2007 он)

Намтар засварлах

1953 оны 5 дугаар сарын 14-нд Камбожийн Хаан Нородом Сианукын 15 хүүхдийн ууган хүү болж Пномпень хотноо төржээ. Хааны олон хүүхдүүдийн нэг нь л өнөөгийн хаан Нородом Сихамонитай нэг эхтэй жинхэнэ төрсөн дүү нь юм бусад дүү нар бүгд өөр эхтэй юм. Эх Мониниеат нь Н.Сианук хааны 7 дахь эхнэр байсан гэж хэвлэлд гардаг.

Боловсрол засварлах

Тэрээр 1959-1962 онд Пномпень хотод бага сургуульд сурсаны дараа 1962 онд эцэг Хаан Н.Сианук түүнийг Чех улсын Прага хот руу илгээж бага дунд боловсрол эзэмшиж, 1971-1975 онд Хөгжмийн урлагийн Академид сурч хөгжмийн боловсролтой болсон.

1975-1977 онд Умард Солонгост кино урлагийн мэргэжлээр мөн сурч байсан сонин түүхтэй.

Ажил засварлах

1977 онд Камбожид буцаж ирээд 1979 он хүртэл буюу Вьетнамчууд Пол Потын дэглэмийг түлхэн унгаатал хаан эцгийн хамт гэрийн хорионд байсан байна. 1979 онд БНХАУ руу эцгийн хамт дүрвэж эцгийнхээ хувийн нарийн бичгийн дарга байжээ. Удалгүй өөрөө 1981 онд Франц руу гарч балетаар хичээллэж Францын урлагийн сургуулиудад сонгодог бүжгийн багшаар ажиллаж байжээ.

1993-2004 онд ханхүү Сихамони Камбожийн ЮНЕСКО дахь Элчин сайд-Байнгын төлөөлөгчөөр мөн ажилаж байсан.

Нородом Сианук өвчний улмаас Хаан ширээнээс 2004 оны 10 дугаар сарын 14-нд буусны дараа түүний ууган хүү Нородом Сихамони 10 дугаар сарын 29-нд албан ёсоор Хаан ширээнд суусан байна. Үүнийг Ерөнхий сайд Хун Сен, Үндэсний Ассамблейн дарга түүний эцэг нэгтэй дүү Нородом Ранарит нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хаан Нородом Сихамони гэр бүлгүй тул үе залгамжлагчгүй гэсэн үг юм. Гэхдээ Камбожийн Хааныг тусгай “Хаан ширээний Зөвлөл” сонгодог учир энэ бол Камбожийн Вант Улсын хувьд асуудал үүсэхгүй юм.

Хаан Сихамони чех, франц хэлийг чөлөөтэй эзэмшсэн бөгөөд англи хэл мэддэг байна.

Одоо тэрээр Камбожийн Вант Улсын хааны хувьд Гадаадын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг угтах, Элчин сайд нарын ИЖБ-ийг хүлээн авах зэрэг ёслолын ажлыг хийж гүйцэтгэдэг байна.

Цахим холбоос засварлах

  Commons: Нородом Сихамони – Викимедиа дуу дүрсний сан