Норовын Алтанхуяг

УИХ-ын гишүүн

Норовын Алтанхуяг нь Монгол Улсын улс төрч, тус улсын 27 дахь ерөнхий сайд юм. 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Монгол Улсын Их Сургуулийг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1998 онд Монгол Улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан. 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд Монгол Улсын тэргүүн шадар сайдаар ажиллажээ. 2008 онд Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдсон.

Норовын Алтанхуяг
Алтанхуяг сайд
Алтанхуяг сайд
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Ерөнхий Сайд
2012.08.09 – 2014.11.05 (2 жил)
ӨмнөхСүхбаатарын Батболд
ДараахЧимэдийн Сайханбилэг
Монгол УлсМонгол Улс Улсын Их Хурлын гишүүн
1996–2000, 2008–2016, 2020-
Ардчилсан Намын дарга
2008 – 2014 (6 жил)
ӨмнөхЦахиагийн Элбэгдорж
ДараахЗандаахүүгийн Энхболд
Овог нэрНоровын Алтанхуяг
Төрсөн1958 оны 1 сарын 20 (1958-01-20) (66 настай)
Улаангом, Увс аймаг
УлсМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Нам эвсэлАрдчилсан Нам
Гэр бүлАнхны эхнэр Ганчимэг
удаах эхнэр Х. Сэлэнгэ
1 хүү, 6 охинтой
СургуульМонгол Улсын Их Сургууль
МэргэжилУлс төрч, физикч
Цахим хаягaltankhuyag.parliament.mn

2009 оны 10 сарын 28-нд ерөнхий сайд С. Баяр өвчний улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 1 хоног ажилласан.[1].

2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Ардчилсан Нам амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар тэрээр 8 сарын 9-нд ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан. 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Н. Алтанхуягийг үүрэгт ажлаас нь огцруулсан.

Эшлэл засварлах

  1. Badrakh (28 October 2009). "Parliament approves resignation of S.Bayar". BusinessMongolia.com. Retrieved 31 October 2009.

Цахим холбоос засварлах

Өмнөх
Батболд
Монгол Улсын Ерөнхий Сайд
2012-2014
Дараах
Сайханбилэг