Норжингийн Баярмагнай

Норжингийн Баярмагнай (1975 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн) нь Монголын чөлөөт бөхийн тамирчин юм. ҮБТДС-ийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн, улсын шигшээ багийн тамирчин байсан.

Тэрээр Орхон аймгийн наадамд 2000 онд түрүүлж, үндэсний бөхийн аймгийн арслан цол хүртсэн. Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа түрүүлсэн, Азийн аварга. Олон улсын тэмцээний алт, мөнгө, хүрэл медалиудтай (16 ширхэг), ОУХМ цолтой тамирчин. Биеийн тамирын тэргүүний ажилтан цолтой.

Одоо Улаанбаатар хотод "Алдартан" бөхийн клубт дасгалжуулагчаар ажиллаж байна.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2000 Орхон аймгийн баяр наадамд сумын заан Ц.Төгсжаргалаар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цолыг хүртсэн. 128