Эдийн засагт Нийтийн бараа гэдгээр хэн ч орхигдолгүйгээр, өрсөлдөөнгүй авч болох барааг хэлдэг. Өөрөөр хэлбэл аливаа бараа болон эд зүйлд дараах 2 үндсэн шинж байвал үүнийг нийтийн бараа гэнэ. Эдгээр нь:

  • Орхигдуулахгүй - Хэн ч энэхүү барааг ашиглахад бусдын санаатайгаар орхигдохгүй
  • Өрсөлдөөнгүй - Хэн нэгэн этгээд энэхүү барааг ашиглах нь өөр бусдын ашиглах боломжинд нөлөөлөхгүй зэрэг байдал юм.

Цэвэр агаар, мэдлэг боловсрол, дэд бүтэц зэрэг нь нийтийн барааны жишээ юм. Хүн болгон цэвэр агаараар амьсгалж болох бөгөөд хэн нэгэн хүн агаараар амьсгаллаа гээд энэ нь бусад хүний амьсгалах боломжийг бууруулахгүй. Гэхдээ ихэнх нийтийн барааг хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг гадаад хүчин зүйл үүсгэх эрсдэлтэй юм. Жишээ нь агаарын бохирдол, боловсролын хүртээмжийн багасалт, замын түгжрэл гэх мэт.

Нийгэмд нийтийн барааг зохистой хувь нэмрээ оруулалгүйгээр үнэгүй ашиглах буюу туулайчлах асуудал түгээмэл гардаг. Энэ нь тухайн барааг дуусгах, хомсдуулах эрсдэлтэй юм. Зарим нийтийн барааг ашиглах хязгаарлалт тогтоох, хувьчлах зэрэг боломжтой байдаг.