Нийлүүлэлт = Үйлдвэрлэлээс - үлдэгдэл

Нийлүүлэлт нь үйлдвэрлэлийн сонирхлыг илэрхийлдэг бөгөөд үйлдвэр ба нийлүүлэлт нь салшгүй боловч хоорондоо ялгаатай ойлголт юм. Үйлдвэрлэлийн хүчин зүйлс буюу эдийн засгийн нөөцөөр баталгаажсан үйлдвэрлэлийг нийлүүлэлт гэнэ. Үйлдвэрлэл гэдэг нь орцыг гарц болгон хувиргаж байгаа процесс юм. Орц нь үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн биет зарцуулалт болно. Зах зээлийн эдийн засгийн системд нийлүүлэлт нь нийгмийн хэрэгцээнд тулгуурладаг. Харин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд пүүсүүдийн зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээг төрөөс төлөвлөж өгч байдаг. Өөрөөр хэлбэл, пүүсүүд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаар бие даан шийдвэр гаргах эрхгүй байдаг гэсэн үг.

Нийлүүлэлт = SUPPLY буюу S үсгээр тэмдэглэнэ

Нийлүүлэлтийн хууль засварлах

Нийлүүлэлт нь үйлдвэрлэгчдийн зүгээс зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх хүсэл сонирхлыг илэрхийлж байдаг тул бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэдий чинээ өндөр байна төдий чинээ бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх сонирхол их байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтэд нөлөөлөгч бусад хүчин зүйлс өөрчлөлтгүй тогтмол байхад бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсөх тусам нийлүүлэлтийн тоо хэмжээ өснө. Үнэ буурах тусам үйлдвэрлэлийн тоо хэмжээ буурна. Үүнийг нийлүүлэлтийн хууль гэнэ. Иймд нийлүүлэлтийн хууль нь нийлүүлэлтийн тоо хэмжээ болон үнийн эерэг хамаарлыг илэрхийлдэг.

Нийлүүлэлтийн функц засварлах

Нийлүүлэлтийн хэмжээ болон түүний тодорхойлогч хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг харуулсан функцийг нийлүүлэлтийн функц гэнэ. Нийлүүлэлтийн функцийг дараах математик хэлбэрээр тодорхойлж болно.

 

Энд:

  •   - Нийлүүлэлтийн тоо хэмжээ
  •   - Нийлүүлэлт бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
  •   - Үйлдвэрлэлийн хүчин зүйл буюу нөөцийн үнэ
  •   - Үйлдвэрлэлийн технологи
  •   - Төрөөс бизнесийн орчны талаар явуулж буй бодлого
  •   - Өрсөлдөгчийн тоо
  •   - Бусад хүчин зүйлс

Нийлүүлэлтэд нөлөөлөгч бусад хүчин зүйлс өөрчлөлтгүй тогтмол байхад нийлүүлэлтийн тоо хэмжээг нийлүүлэлт бүхий бүтээгдэхүүн үйлчилгээний үнээс нь хамааруулан тодорхойлсон функцийг үнээс хамаарсан нийлүүлэлтийн функц гэнэ.\

Нийлүүлэлтийн өөрчлөлт засварлах

Үнийн хүчин зүйл засварлах

Нийлүүлэлтэд нөлөөлдөг бусад хүчин зүйлс өөрчлөлтгүй тогтмол байхад бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өөрчлөгдсөнөөр нийлүүлэлтийн тоо хэмжээ өөрчлөгдөнө.

Үнийн бус хүчин зүйл засварлах

Үнээс хамаарсан нийлүүлэлтийн функцийг тодорхойлоход өөрчлөлтгүй тогтмол гэж таамагласан хүчин зүйлсийг нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйлс гэнэ. Нийлүүлэлтйин үнийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр нийлүүлэлтийн муруй бүхэлдээ баруун доошоо эсвэл зүүн дээшээ параллель шилжилтийг хийнэ.

Нийлүүлэлтийн үнийн бус хүчин зүйлс өөрчлөгдсөнөөр нийлүүлэлтийн өөрчлөлт бий болно. Нийлүүлэлтэд нөлөөлдөг үнийн бус дараах хүчин зүйлс байна. Үүнд

1. Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үнэ буюу нөөцийн үнэ

   1. Газар--> Түрээс
   2. Хөдөлмөр--> Цалин     
   3. Капитал--> Хүү
   4. Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар = Урамшуулал

2. Үйлдвэрлэлийн технологи

3. Төрөөс безнисийн орчинд явуулж буй бодлого

4. Өрсөлдөгчийн тоо

5. Үйлдвэрлэлийн хүлээлт

6. Бусад бүтээгдэхүүний нийлүүлэлт