Намжилын Хаянхирваа

Намжилын Хаянхирваа-Монгол Улсын буюу Ардын Засгийн газрын Дотоодыг хамгаалах газрын анхны дарга нарын нэг, Монголын анхны эсперанточ нарын нэг юм. Тэрээр 1885 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт төрсөн. Богд хааны гадаад тагнуулын чиглэлээр 1900 онд Оросын эзэнт гүрэнд явж Халимагийн шашны сургуульд 3 жил, улмаар Турк улсын нийслэл Стамбул хотноо 1913-1914 оны үед очиж 5 жил ажиллаж, Визентины эсперанто хэлний интернационал сургуульд суралцан онц дүнтэй төгссөн байна. Ардын хувьсгал ялсаны дараа 1924 оноос МАХН-ын Төв Хороонд хэлтсийн дарга, 1925 онд Намын сургуулийн захирал, 1926-1928 онд ДХГ-ын даргаар томилогдон ажиллаж байв. Хаянхирваа нь Жа ламыг устгах тусгай ажиллагаанд тэргүүлэх байдлаар оролцон гол зохион байгуулагч нарын нэг байсан байна.

Н.Хаянхирваа Монголын анхны эсперанто хэлний мэргэжилтэн, тус газрын ажлыг хууль зүйн дагуу, шударга, эх орны эрх ашгийн төлөө явуулахын төлөө Зөвлөлтийн сургагч нартай тэмцэж яваад шахагдан зайлуулагдсан бөгөөд улмаар 1934 онд улс төрийн хилс хэрэгт 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1968 онд цагаатгагджээ.