Найрамдлын Хөлбөмбөг

Найрамдлын Хөлбөмбөг гэдэг нь ГазПром ХК-ийн жил бүр зохион байгуулдаг олон улсын хүүхдийн нийгмийн хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн зорилго нь хөлбөмбөгөөр дамжуулан залуу үед найрамдлал нөхөрлөл, эрүүл амьдралын сонирхлыг суулгахад оршино. Хөтөлбөрийн хүрээнд олон орноос ирсэн 12 настай хөлбөмбөгчид[1] жил бүрийн олон улсын хүүхдийн форум, "Найрамдлын Хөлбөмбөг" Дэлхий Цом болон Хөлбөмбөг ба Найрамдал Олон Улсын Өдөрт оролцдог.[2] Хөтөлбөр нь дэмждэг FIFA, UEFA, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), Олимпийн болон Паралимпийн хороо, төрийн тэргүүн, засгийн газар, олон улсын хөлбөмбөгийн холбоо, олон улсын буяны сан, олон нийтийн байгууллага, дэлхийн хөл бөмбөгийн клубүүд дэмждэг[3].  Хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч нь AGT Communications Group (ОХУ) юм.[4]

Түүх засварлах

Найрамдлын Хөлбөмбөг 2013 засварлах

Анхны Найрамдлын Хөлбөмбөг олон улсын хүүхдийн форум 2013 оны тавдугаар сарын 25-нд Лондонд болсон. Болгар, Их Британи, Унгар, Герман, Грек, Орос, Серби болон Словени гэсэн 8 улсын 670 хүүхдүүд оролцсон. 2018 онд FIFA-н Дэлхийн Цомын тэмцээнүүд явагдах 11 хотын 11 хөлбөмбөгийн багууд ОХУ-ыг төлөөлсөн. Форумд Зенит, Челси, Шальке-04, Црвена-Звезда клубуудийн хүүхдийн баг, Газпромийн спортийн өдөрлөгийн ялагчид, Fakel их наадмын ялагчид мөн оролцсон.[5]

Форумын үеэр хүүхдүүд бусад орноос ирсэн үеийнхэнтэйгээ болон алдарт хөлбөмбөгчидтөй ярилцаж, Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд UEFA-гийн Аваргуудын Лигийн финалд зочилсон.[6]

Форумын үр дүнд хүүхдүүд хөтөлбөрийн найман үнэт зүйлсийг тодорхойлсон нээлттэй бичиг баримттай боллоо : нөхөрлөл, тэгш байдал, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч байдал, ялалт ба уламжлал. Дараа нь уг захиаг UEFA, FIFA болон ОУОХ-ы тэргүүлэгчид рүү илгээсэн. 2013 оны есдүгээр сард Владимир Путин болон Виталий Мутко нартай уулзаж байх үедээ Сепп Блаттер захиаг авсан гэдгээ баталгаажуулаад Найрамдлын Хөлбөмбөгийг дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.[7]

Найрамдлын Хөлбөмбөг 2014 засварлах

Найрамдлын Хөлбөмбөг хөтөлбөрийн хоёр дахь улирал Лиссабон хотод 2014 оны тавдугаар сарын 23-аас 25-нд болсон ба 16 орны 450 гаруй өсвөр насны хүүхдүүдийг хамарсан. Беларусь, Болгар, Их Британи, Унгар, Герман, Итали, Нидерланд, Польш, Португал, Орос, Серби, Словени, Турк, Украин, Франц ба Хорват. Залуу хөлбөмбөгчид Найрамдлын Хөлбөмбөг форумд болон гудамжны хөлбөмбөгийн тоглолтонд оролцож, 2013/2014 оны UEFA-гийн Аваргуудын Лигийн Финалд зочилсон.[8] 2014 оны Олон Улсын Гудамжны Хөлбөмбөгийн Тэмцээний аваргаар хүүхдийн Benfica баг (Португал) шалгарсан.

Хөтөлбөрийн хоёр дахь улирлын үр дүнд Найрамдлын Хөлбөмбөг хөдөлгөөний тэргүүлэгчийг сонгосон. Португалийн Фелипе Суарэзийг тэргүүлэгчээр сонгосон. Тэрээр 2014 оны зургаадугаар сард уг хөдөлгөөний тэргүүний хувиар Юрий Андреевич Морозовын дурсгалд зориулсан олон улсын залуу хөлбөмбөгчдийн есдүгээр тэмцээнд зочилсон.[9]

Найрамдлын Хөлбөмбөг 2015 засварлах

Найрамдлын Хөлбөмбөг нийгмийн хөтөлбөрийн гуравдугаар улирал 2015 оны долдугаар сард Берлинд болсон. Анх удаа Ази тивийн төлөөлөл болон Япон, Хятад болон Казахийн хүүхдийн хөлбөмбөгийн багууд хөтөлбөрт оролцсон. Гурав дахь улиралд нийтдээ 24 улсын 24 хөлбөмбөгийн клубын хүүхдийн баг оролцсон.[10]

Залуу хөлбөмбөгчид бусад улсаас ирсэн үе тэнгийнхэнтэйгээ болон Франц Беккенбауэр гэх мэт дэлхийн хөлбөмбөгийн одуудтай ярилцсан ба мөн хүүхдийн багуудын дунд болсон Олон улсын гудамжны хөлбөмбөгийн тэмцээнд оролцсон. 2015 оны Олон Улсын Гудамжны Хөлбөмбөгийн Тэмцээний аваргаар хүүхдийн Rapid баг (Австри) шалгарсан. Найрамдлын Хөлбөмбөгийн гурав дахь улирлын үйл ажиллагаанд дэлхийн тэргүүлэх хэвлэлүүдийн 200 орчим сэтгүүлчид болон Олон Улсын Хүүхдийн Хэвлэл Мэдээллийн Төвийн гишүүн болох Европ, Азийн 24 залуу сэтгүүлч оролцсон.[10]

2015 оны оргил үе нь Барселоны хөлбөмбөгийн клубын (Испани) авсан Есөн бэлгэдлийн Цомыг гардуулах ёслолын ажиллагаа байсан. Ялагчийг Форумын өмнөх өдөр бүх 24 оролцогч орны дунд явагдсан глобал санал асуулгад оролцсон хүүхдүүд сонгосон.[10]

Форумын дараа бүх оролцогчид уламжлал ёсоор Берлин дэх Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд 2014/2015 оны UEFA-гийн Аваргуудын Лигийн Финалд зочилсон.[11]

Найрамдлын Хөлбөмбөг 2016 засварлах

2016 оны Найрамдлын Хөлбөмбөг Олон Улсын Хүүхдийн Нийгмийн Хөтөлбөрийн эхлэл нь гуравдугаар сарын 24-нд Мюнхенд болсон онлайн Hangout хэвлэлийн хурал болсон ба түүнд хөтөлбөрийг глобал элч төлөөлөгч Франц Беккенбауэр оролцсон.[12]

Уг хөтөлбөрийн дөрөвдүгээр улиралд 8 шинэ хүүхдийн баг Азербайжан, Алжир, Армен, Аргентин, Бразил, Вьетнам, Киргиз, Сири улсаас оролцсон ба оролцогч орнуудын нийт тоо нь 32 болсон.[13]

2016 оны дөрөвдүгээр сарын 5-нд өвөрмөц цом болох Есөн бэлгэдлийн Цомын санал асуулга эхэлсэн. Бүх дэлхийн фэнүүд нь ялагчийг сонгоход оролцсон боловч эцсийн шийдвэрийг Найрамдлын Хөлбөмбөг хөтөлбөрийн оролцогчдын санал хураалтаар шийдсэн. Энэ Цомыг Баварийн (Мюнхен) хөлбөмбөгийн клуб авсан. Найрамдлын Хөлбөмбөгийн оролцогчид клубийн үйл ажиллагаа тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг дэмжихэд чиглэсэн байдал болон төрөл бүрийн оронд байгаа тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд тусалсан байдлыг цохон тэмдэглэсэн.[14]

Найрамдлын Хөлбөмбөгийн олон улсын дөрөвдүгээр форум болон гудамжны хөлбөмбөгийн тэмцээний эцсийн тоглолт  2016 оны тавдугаар сарын 27-28-нд Миланд боллоо.  Энэ тэмцээний аваргаар Словенийн Марибор баг шалгарсан. Форумын дараа оролцогчид уламжлал ёсоор UEFA-гийн Аваргуудын Лигийн Финалд зочилсон. Форумын үйл ажиллагаанд дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн сэтгүүлчид болон оролцогч орнуудын залуу сэтгүүлчдээс бүрдсэн Хүүхдийн Олон Улсын Хэвлэл Мэдээллийн Төв оролцсон.[15]

Найрамдлын Хөлбөмбөгийн дөрөвдүгээр улиралд Сирийн Al-Wahda клубийн хөлбөмбөгчид оролцсон нь өмнө нь болж байгаагүй явдал юм. Сирийн баг хөтөлбөрт оролцсон явдал болон Сирийн хүүхдүүд Миланд ирж арга хэмжээнд зочилсон нь уг улсын хүмүүнлэгийн хямралыг даван туулахад чухал алхам болсон. Russia Today олон улсын телевизийн сувгийн Арабын спортын редакц Сирийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран төсөлд оролцож байгаа хүүхдүүдийн тухай "Дайнгүй гурван өдөр" гэсэн баримтат кино хийсэн. 2016 оны есдүгээр сард 7000 гаруй хүмүүс киноны нээлтийг Дамаскт ирж үзсэн.[16]

Найрамдлын Хөлбөмбөг 2017 засварлах

2017 онд Найрамдлын Хөлбөмбөг олон улсын хүүхдийн нийгмийн төсөл Санкт-Петербург (ОХУ) хотод зохион байгуулагдсан ба финалын арга хэмжээ нь  зургаадугаар сарын 26-аас долдугаар сарын 3-ны хооронд болсон.[17]

2017 онд оролцогч орнуудын тоо 32-оос 64 болж өссөн. Найрамдлын Хөлбөмбөг хөтөлбөрт анх удаа Мехикогийн болон Америкийн Нэгдсэн улсын хүүхдүүд оролцсон. Ингээд уг төсөл Африк, Еврази, Хойд Америк, Өмнөд Америк гэсэн дөрвөн тивийн залуу тоглогчдыг нэгтгэсэн.[18]

Хөтөлбөрийн тавдугаар улирлаас эхлэн  дараах шинэ зарчмыг мөрдөж эхэлсэн: улс бүрээс нэг залуу хөлбөмбөгчин сонгогдон улсаа төлөөлөх. Тэд 12 настай, хөгжлийн бэрхшээлтэй ч байж болох охид, хөвгүүдээс бүрдсэн олон улсын Найрамдлын Багуудад нэгдэнэ. Нээлттэй оноолтын үед багуудын ямар улсаас оролцох болон улсын төлөөлөгчдийн тоглолтонд эзлэх байрлалуудыг тодорхойлсон. Оноолтыг Интернет конференц хэлбэрээр явуулсан. Найман Найрамдлын Багийн ахлагч нь залуу дасгалжуулагч нар байв: Рене Ламперт (Словени), Стефан Максимович (Серби), Брэндон Шабани (Их Британи), Чарли Суй (Хятад), Анатолий Чентулоев (Орос), Богдан Кролевецкий (Орос), Антон Иванов (Орос), Эмма Хеншен (Нидерланд). Найрамдлын Хөлбөмбөг олон улсын хэвлэл, мэдээллийн төвийн төлөөлөгч Лилия Мацумото (Япон) ч бас оноолтонд оролцсон.[19]

2017 оны Найрамдлын Хөлбөмбөгийн Дэлхийн Цомыг хүртсэн "улбар шар" баг нь дараах есөн улсын залуу дасгалжуулагч болон залуу хөлбөмбөгчдөөс бүрдэж байлаа: Рене Ламперт (Словени), Хун Юнь Марвин Тью (Сингапур), Пол Пуиг I Монтана (Испани), Габриэль Мендоса (Боливи), Раван Казимов (Азербайжан), Хризимир Станимиров Станчев (Болгар), Иван Агустин Каско (Аргентин), Роман Хорак (Бүгд Найрамдах Чех Улс), Хамза Юсуф Нури Альхавват (Ливи).[19]

Найрамдлын Хөлбөмбөг олон улсын хүүхдийн форумд Виктор Зубков (Газпром ХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга) [38], Фатма Самура (ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга), Филипп Ле Флок (ФИФА-гийн худалдааны ерөнхий захирал), Джулио Баптиста ( Бразилийн хөлбөмбөгч), Иван Заморано (Чилийн довтлогч), Александр Кержаков (Оросын хөлбөмбөгч) болон бусад зочид ирж залуу үеийнхэнд хүний гол үнэт зүйлсээ хөгжүүлэхийг уриалсан.[20]

2017 онд уг төсөл 600 000 гаруй хүмүүсийг нэгтгэн, Санкт-Петербург хотод болсон эцсийн үйл ажиллагаанд 64 орны 1000 гаруй хүүхэд, том хүмүүс оролцсон.[21]

Найрамдлын Хөлбөмбөг 2018 засварлах

2018 онд Найрамдлын Хөлбөмбөг хөтөлбөрийн зургаадугаар улирлыг хоёрдугаар сарын 15-аас зургаадугаар сарын 15 хүртэл Орос улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хөтөлбөрийн оролцогчид нь дэлхийн 211 улс, орныг төлөөлөн ирэх залуу хөлбөмбөгчид болон сэтгүүлч нар юм.[22] 018 онд уг хөтөлбөрийн албан ёсны эхлэл нь Найрамдлын Хөлбөмбөгийн нээлттэй оноолтыг шууд дамжуулсан явдал байсан бөгөөд үр дүнд нь олон улсын 32 хөлбөмбөгийн баг буюу Найрамдлын багууд оролцсон.

Найрамдлын Хөлбөмбөгийн хөтөлбөрийн шинэ хэсэг нь байгаль орчны сэдэвтэй байсан ба 2018 онд олон улсын Найрамдлын Хөлбөмбөгийн багуудыг ховор, устах аюулд орсон амьтдын нэрээр нэрлэсэн:

  • Африкийн Заан
  • Комодо Гүрвэл
  • Кипунжи Сармагчин
  • Том Яст Мэлхий
  • Аддрын Цагаан Зээр
  • Ирвэс
  • Хирс
  • Хавтгай Аварга Загас
  • Цагаан Баавгай
  • Лемур
  • Хүрэн Баавгай
  • Халиман Аварга Загас
  • Гурван Хуруутай Залхуу Баавгай
  • Хаан Наж Могой
  • Шимпанзе
  • Энэтхэг Гавиал Матар
  • Барууны Мич
  • Хаан Тоншуул
  • Бөхөн
  • Цагаан малгайтай капуцин
  • Коала
  • Сибирийн Бар
  • Гревийн Судалт Тахь
  • Орангутан
  • Том Панда
  • Магелланы Оцон Шувуу
  • Ротшильдын анааш
  • Бөгтөр Халим
  • Африк Анч Нохой
  • Арслан
  • Усны Үхэр
  • Галапагосын Тэнгисийн Арслан

Найрамдал хөлбөмбөг 2019 засварлах

Олон улсын хүүхдийн “Нөхөрлөлийн хөлбөмбөг” хөтөлбөрийн долдугаар улирлын нээлт 2019 оны 3 дугаар сарын 18-нд болж өнгөрсөн. Уг хөтөлбөрийн төгсгөлийн арга хэмжээнүүд 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 2-нд явагдсан.[23]

4 дүгээр сарын 25-нд Нөхөрлөл, Хөлбөмбөгийн олон улсын өдрийг Европ, Ази, Африк, Умард болон Өмнөд Америкийн 50 гаруй оронд тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаанд Оросын хөлбөмбөгийн холбоо (ОХБХ) мөн нэгдлээ.[24]

5 дугаар сарын 30-нд Мадрид хотноо “Газпром” ХК-иас зохион байгуулдаг Олон улсын хүүхдийн “Нөхөрлөлийн хөлбөмбөг” 2019 хөтөлбөрийн олон улсын чуулган боллоо. Уг чуулганд хөлбөмбөгийн дасгалжуулагчид, хүүхдийн багийн эмч нар, одод, олон улсын нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид, олон улсын хөлбөмбөгийн академи болон холбоодын төлөөлөгч зэрэг дэлхий дахины мэргэжилтнүүд оролцов.[25]

5 дугаар сарын 31-нд Мадрид хотноо хамгийн олон үндэстнээс бүрдсэн хөлбөмбөгийн дасгал сургуулилалт боллоо. Дасгал сургуулилтын үр дүнгээр “Нөхөрлөлийн хөлбөмбөг” хөтөлбөр  GUINNESS WORLD RECORDS® албан ёсны гэрчилгээ авав.[26]

Долдугаар улирлын хүрээнд Европ, Африк, Ази, Умард болон Өмнөд Америкийн 32 залуу сэтгүүлч “Нөхөрлөлийн хөлбөмбөг” хөтөлбөрийн олон улсын хүүхдийн мэдээллийн төвийн багийг бүрдүүлж хөтөлбөрийн төгсгөлийн арга хэмжээнүүдийг сурвалжилж, олон улсын болон зарим улсын хэвлэлтэй хамтран материал бэлтгэхэд оролцов.[27]

Долдугаар улирлын оролцогчдоос “Есөн үнэт зүйл” цомыг ( Олон улсын хүүхдийн “Нөхөрлөлийн хөлбөмбөг” хөтөлбөрийн шагналыг) хамгийн сайн нийгмийн хариуцлагатай баг хэмээн үзэж хөлбөмбөгийн “Ливерпуль” клубт гардууллаа.[28]

6 дугаар сарын 1-нд Мадридын  UEFA Pitch хөлбөмбөгийн талбайд долдугаар улирлын гол арга хэмжээ болох “Нөхөрлөлийн хөлбөмбөг”-ийн Аварга шалгаруулах финалын тоглолт боллоо. Энэхүү тоглолтонд «Антигуаны Полоз» шигшээ бага «Тасманы чөтгөр» багтай тоглон, тоглолтын үндсэн цагийг 1:1 харьцаатай дуусгаад, нэмэлт цагт хэд хэдэн торгуулийн цохилт хийн ялалт байгуулж, гол шагналыг авлаа.[29]

Найрамдал хөлбөмбөг 2020 засварлах

2020 онд “Нөхөрлөлийн хөлбөмбөг” хөтөлбөрийн наймдугаар улирал 2020 оны 11 сарын 27-ноос 12 сарын 9-нд цахим хэлбэрээр явагдлаа. Нийт 100 гаруй орны 10 000 гаруй оролцогч үндсэн үйл ажиллагаанд нэгдэв.[30]

Хөтөлбөрийн наймдугаар улиралд зориулан  Football for Friendship World хэмээх олон хэрэглэгч нэгэн зэрэг ашиглаж болох цахим симулятор тоглоомын платформыг байгуулж, “Нөхөрлөлийн хөлбөмбөг” 2020-д зориулсан олон улсын аварга шалгаруулах тэмцээнийг цахим хэлбэрээр хийв. Олон улсын хөлбөмбөгийн өдөр буюу 2020 оны 12 сарын 10-наас эхлээд тоглоомыг дэлхий даяар татаж авах боломжтой боллоо. Хэрэглэгчид олон улсын шигшээ баг бүрдүүлэн “Нөхөрлөлийн хөлбөмбөг”-ийн дүрмийн дагуу тэмцээнүүдэд оролцоно. Уг тоглоом нь нөхөрлөл, энх тайван, тэгш эрх зэрэг хөтөлбөрийн хамгийн чухал үнэт зүйлс дээр үндэслэсэн.[31]

11 сарын 27-нд “Нөхөрлөлийн хөлбөмбөг” 2020-ын аварга шалгаруулах олон улсын цахим тэмцээний сугалаа нээлттэй хэлбэрээр явагдлаа.[32]

11 сарын 28-наас 12 сарын 6-нд хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн болон боловсролын хөтөлбөрүүдээс бүрдсэн олон улсын онлайн цугларалт явагдлаа.[33]

11 сарын 30-наас 12 сарын 4-нд “Нөхөрлөлийн хөлбөмбөг” олон улсын цахим чуулган болж хүүхдийн спортыг хөгжүүлэх төслүүдийг танилцууллаа. Шинжээчдээс бүрдсэн шүүгчид “Нөхөрлөлийн хөлбөмбөг”-ийн олон улсын шагнал авахыг зорьж буй төслүүдийн танилцуулгыг үнэллээ.[34]

12 сарын 7-8-нд “Нөхөрлөлийн хөлбөмбөг”-ийн аварга шалгаруулах олон улсын цахим тэмцээн боллоо. Энэ жил тоглолтууд  Football for Friendship  хэмээх олон хэрэглэгч нэгэн зэрэг ашиглаж болох цахим симулятор тоглоомын платформ дээр боллоо.[35]

12 сарын 9-нд “Нөхөрлөлийн хөлбөмбөг”-ийн финалын шат явагдлаа.[36]

НҮБ-ын 75 жилийн ойтой холбоотой, орон бүрийн хүүхдүүдэд зориулсан цахим сургалтууд наймдугаар улирлын арга хэмжээнүүдийн үеэр болж өнгөрлөө.

Хөтөлбөрийн наймдугаар улирлын үеэр дэлхий дахины хөлбөмбөгийн фристайлеруудтай хамтарсан “Байгаа газар бүхэн маань цэнгэлдэх” нэртэй долоо хоног бүрийн шоуны нээлтийг хийв. Дугаар болгонд фристайлерууд хөтөлбөрийн залуу элч нарт төрөл бүрийн үзүүлбэр зааж, төгсгөлд нь шилдэг оролцогчийг шалгаруулж байв. Шоуны төгсгөл болгон бүх дэлхийн цахим хичээл явагдаж “Нөхөрлөлийн хөлбөмбөг” хөтөлбөр оролцогчдынхоо (2020 оны 12 сарын 6) тоогоор хоёр дахь удаагаа Гиннесийн номонд бичигдлээ.

Нөхөрлөлийн хөлбөмбөг”- ийн залуу сэтгүүлчдийн эхлүүлсэн “Шилдэг мэдээний редакц” хэмээх долоо хоног тутмын шоунд хүүхдүүд оролцож дэлхий дахины гэгээлэг мэдээнүүдийг үзэгчидтэй хуваалцав.

Найрамдлын Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн засварлах

Олон улсын хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээн нь Найрамдлын Хөлбөмбөг хөтөлбөрийн хүрээнд явагдана. Аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудыг буюу Найрамдлын Багуудыг Нээлттэй Оноолтоор сонгодог. Багуудыг Найрамдлын Хөлбөмбөгийн зарчмаар зохион байгуулдаг: нэг багт төрөл бүрийн үндэстэн, хүйс болон биеийн хөгжил бүхий тамирчид орно.[37]

Найрамдлын Хөлбөмбөгийн Олон Улсын Хүүхдийн Форум засварлах

Жил бүрийн Найрамдлын Хөлбөмбөгийн Хүүхдийн Форум дээр төслийн залуу оролцогчид томчуудтай хамт хөтөлбөрийн үнэт зүйлсийг дэлхий даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцдэг. Форумын үеэр хүүхдүүд бусад улсуудаас ирсэн үе тэнгийнхэнтэйгээ болон алдартай хөлбөмбөгчид, сэтгүүлчид, нийгмийн зүтгэлтнүүдтэй мөн ирээдүйд өөрсдийн үе тэнгийнхэн дотор нийтлэг үнэт зүйлсийг бие даан дэлгэрүүлэх залуу элч төлөөлөгч нартай уулзан ярилцсан.[38]

Олон Улсын Хүүхдийн Хэвлэл Мэдээллийн Төв засварлах

Найрамдлын Хөлбөмбөг хөтөлбөрийн нэг онцлог нь түүний өөрийн Олон Улсын Хүүхдийн Хэвлэл, Мэдээллийн Төв юм. Үүнийг Найрамдлын Хөлбөмбөгийн хүрээнд 2014 онд анх зохион байгуулсан. Хэвлэл мэдээллийн төв дэх залуу сэтгүүлч нар хөтөлбөрийн үйл ажиллагааны талаар өөрийн улсдаа мэдээллэдэг: тэд үндэсний болон олон улсын спортын хэвлэл мэдээллийн мэдээ бэлдэх болон Найрамдлын Хөлбөмбөг ТВ-д, Найрамдлын Хөлбөмбөг сонинд, албан ёсны радио станцад зориулсан материал бэлдэхэд оролцдог. Олон Улсын Хүүхдийн Хэвлэл Мэдээллийн Төв нь үндэсний Шилдэг Залуу Сэтгүүлч тэмцээний ялагчид, залуу блоггерууд, гэрэл зурагчид болон зохиолчдыг нэгтгэдэг. Хэвлэл мэдээллийн төвийн залуу сэтгүүлчид хөтөлбөр дотроос өөрийн үзэл бодлоо илэрхийлж, "хүүхдүүд хүүхдүүдийн тухай" хэлбэрээр хэрэгжүүлдэг.[39]

Олон Улсын Хөлбөмбөгийн болон Найрамдлын Өдөр засварлах

Найрамдлын Хөлбөмбөг хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын Хөлбөмбөг ба Найрамдлын Өдрийг дөрөвдүгээр сарын 25-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг анх 2017 онд 16 улсад тэмдэглэн өнгөрүүлсэн. Уг өдөрлөгт нөхөрсөг тоглолт, флеш-моб, радио марафон, мастер класс, телевизийн шоу, нээлттэй сургалтын хичээл гэх мэт үйл ажиллагаа болдог. 50 000 гаруй хүн баярт оролцсон.[40]

2015 онд Хөлбөмбөг ба Найрамдлын Өдрийг 24 улсад тэмдэглэн өнгөрүүлсэн.  Энэ баярын үеэр нөхөрсөг хөлбөмбөгийн тэмцээн болон бусад арга хэмжээ зохиогдсон. Германд Шальке-04-ийн хөлбөмбөгчид нээлттэй сургалт хийж, Серби телевизийн шоу зохион байгуулж, Украин Волын клубийн хүүхдийн баг болон Луцк хотын гэр бүл, хүүхэд, залуучуудын нийгмийн үйлчилгээний төвд  бүртгүүлсэн хүүхдүүдийн хооронд тоглолт зохион байгуулсан.[41]

Орост Хөлбөмбөг ба Найрамдлын Өдрийг дөрөвдүгээр сарын 25-нд 11 хотод тэмдэглэн өнгөрүүллээ. Хөтөлбөрийн гол үнэт зүйлсийг сануулах зорилгоор хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтууд Владивосток, Новосибирск, Екатеринбург, Красноярск, Барнаул, Санкт-Петербург болон Саранск хотуудад боллоо. Красноярск, Сочи болон Донын Ростов хотуудад Найрамдлын Буухиа болсон ба түүнд 2014 оны Олимпийн Бамбар Дамжуулалтанд оролцсон бамбар баригчид оролцсон. Москвад Хараагүйчүүдийн Спортын Холбооны дэмжлэгтэйгээр Тэгш Боломж Тэмцээнийг зохион байгуулсан. Тавдугаар сарын 5-нд Хөлбөмбөг ба Найрамдлын Өдрийг Нижний Новгород болон Казань хотуудад тэмдэглэсэн.[8]

2016 онд Хөлбөмбөг ба Найрамдлын өдрийг 32 оронд тэмдэглэн өнгөрүүлсэн. Оросын найман хотод үүнийг тэмдэглэсэн: Москва, Санкт-Петербург, Новосибирск, Барнаул, Биробиджан, Эрхүү, Краснодар, Нижний Новгород болон Донын Ростов. Нижний Новгород хотод Волга хөлбөмбөгийн клубийн тоглогчид болон залуу хөлбөмбөгчдийн хооронд бие халаалтын болон сургалтын тоглолтыг зохион байгуулсан. Новосибирскт болсон нөхөрсөг тоглолтонд оролцсон Новосибирск мужийн Ермак-Сибирь багт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оролцсон. [15]

2017 онд Хөлбөмбөг ба Найрамдлын Өдрийг 64 улсад тэмдэглэн өнгөрүүлсэн. Сербийн хамгаалагч Бранислав Иванович болон Данийн довтлогч Дирк Куйт гэх мэт алдартай хөлбөмбөгчид дэлхийн өнцөг булан бүрт арга хэмжээнд оролцсон. Грект болсон уг үйл ажиллагаанд 2004 онд өөрийн үндэсний багийн хамт Европын Хөлбөмбөгийн Аварга болсон Теодора Загоракис оролцсон. Орост Зенит хөлбөмбөгийн клуб 2017 оны Найрамдлын Хөлбөмбөг хөтөлбөрийн залуу элчин төлөөлөгч Захар Бадюкт тусгай сургалтыг зохион байгуулсан. Сургалтын үеэр Зенит хөлбөмбөгийн клубийн хаалгач Юрий Лодыгин нь Захарын чадварыг өндрөөр үнэлээд түүнтэй хаалгачийнхаа нууцуудаас хуваалцсан байна.[19]

Есөн утга «Найрамдал хөлбөмбөг» засварлах

Анхны Найрамдлын Хөлбөмбөг олон улсын хүүхдийн форум 2013 оны тавдугаар сарын 25-нд, Их Британи, Герман, Словени, Унгар Улс, Серби, Болгар, Грек болгон Орос  залуу элч нар хөтөлбөрийн анхны найман үнэт зүйл- нөхөрлөл, тэгш байдал, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, онцгой байдал, ялалт, уламжлалыг илтгэн харуулав. Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA), Европын хөлбөмбөгийн холбоод (UEFA) Форумын үр дүнд хүүхдүүд хөтөлбөрийн найман үнэт зүйлсийг тодорхойлсон нээлттэй бичиг баримттай боллоо : нөхөрлөл, тэгш байдал, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч байдал, ялалт ба уламжлал. Дараа нь уг захиаг UEFA, FIFA болон ОУОХ-ы тэргүүлэгчид рүү илгээсэн. 2013 оны есдүгээр сард Владимир Путин болон Виталий Мутко нартай уулзаж байх үедээ Сепп Блаттер захиаг авсан гэдгээ баталгаажуулаад Найрамдлын Хөлбөмбөгийг дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.[11]

2015 онд Япон, Хятад болон Казахийн хүүхдийн хөлбөмбөгийн багууд хөтөлбөрт оролцсон «Найрамдал хөлбөмбөй» хөлбөмбөгт оролцож, ес дэх шагналыг хүртэхийг санал болгов.[42]

Есөн Бэлгэдлийн Цом засварлах

Есөн Бэлгэдлийн Цом нь Найрамдлын Хөлбөмбөг Олон Улсын Хүүхдийн Нийгмийн Хөтөлбөрийн шагнал юм. Жил бүр уг Цомыг төслийн үнэт зүйлсэд чухал хувь нэмэр оруулсан тохиолдолд олгодог: нөхөрлөл, тэгш байдал, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч байдал, ялалт, уламжлал болон хүндэтгэл. Дэлхий даяны хөгжөөн дэмжигчид ялагчийг тодорхойлоход оролцдог боловч Найрамдлын Хөлбөмбөг төслийн оролцогчдын эцсийн шийдвэрийг санал хураалтаар шийдвэрлэдэг. Есөн Бэлгэдлийн Цомын эзэмшдэг хөлбөмбөгийн клубууд: Барселона (2015), Байерн Мюнхен (2016), Al Wahda (Тусгай Шагнал), Реал Мадрид (2017).[43]

Найрамдлын Бугуйвч засварлах

Найрамдлын Хөлбөмбөг хөтөлбөрийн бүх үйл ажиллагааны эхэнд эрх тэгш байдал болон эрүүл амьдралын хэв маягийн бэлэг тэмдэг болсон Найрамдлын Бугуйвчийг солилцдог.  Уг бугуйвч нь цэнхэр болон ногоон хоёр утаснаас тогтох ба уг хөтөлбөрийн үнэт зүйлсийг хуваалцдаг хэн ч зүүж болно.[44]

Франц Бекенбауэрийн хэлснээр

"Уг хөдөлгөөний бэлэг тэмдэг нь хоёр-өнгөтэй бугуйвч ба энэ нь Найрамдлын Хөлбөмбөгийн хөтөлбөрийн салшгүй үнэт зүйлийн адил энгийн бөгөөд ойлгомжтой байдаг.

Хөтөлбөрийн залуу оролцогчид Найрамдлын Бугуйвчийг дараах алдартай тамирчин болон олон нийтийн хүмүүсийн бугуйнд зүүсэн: Дик Адвокат, Анатолий Тимощук ба Луис Нету, Франц Беккенбауэр, Луис Фернандев, Дидье Дрогба, Макс Мейер, Фатма Самура, Леон Горецка, Доменико Кришито, Мишель Сальгадо, Александр Кержаков, Димас Пиррос, Миодраг Божович , Аделина Сотникова, Юрий Каменец.[45]

Оролцогчдын улирал хоорондын үйл ажиллагаа засварлах

Найрамдлын Хөлбөмбөгийн залуу хөлбөмбөгчид албан ёсны улирлаас гадна олон тооны үйл ажиллагаанд оролцдог. 2013 оны тавдугаар сард залуу хөлбөмбөгчдийн Марибор клубийн (Словени) тоглогчид Камбожийн хүүхдүүдтэй хүмүүнлэгийн, нөхөрсөг тоглолт хийсэн. 2014 оны есдүгээр сард Сочид хөтөлбөрийн нэг Орос оролцогч Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч FIFA-гийн Ерөнхийлөгч Сепп Блаттертэй уулзах үед Владимир Путинтэй ярилцсан[46]. 2014 оны зургаадугаар сард Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Найрамдлын Хөлбөмбөг хөтөлбөрийн гишүүн Таверни багийг Елисейн Ордонд ирж 2014 оны FIFA-гийн Дэлхийн Цомын тэмцээний Франц, Нигерийн хооронд болсон тоглолтыг үзэхийг урьсан. 2016 оны дөрөвдүгээр сард 2015 оны Найрамдлын Хөлбөмбөг хөтөлбөрийн элч төлөөлөгч Юрий Ващук Беларусийн хамгийн хүчтэй хүн Кирилл Шимкотой болон BATE хөлбөмбөгийн клубын залуу хөлбөмбөгчидтой уулзаж өөрийн төсөлд оролцсон туршлагаасаа хуваалцлаа. Юрий Ващук Кирилл Шимкод бэлэг тэмдэг болсон Найрамдлын Бугуйвчийг өгснөөр түүнд төслийн үнэт зүйлс болох найрамдал, шударга ёс, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих ажлыг шилжүүлэн өгсөн.[47]

Эх сурвалж засварлах

  1. https://www.sportindustry.biz/news/football-friendship-project-returns
  2. www.newswire.ca/en/story/1505319/europe-and-asia-to-meet-within-football-for-friendship-international-children-s-social-project-of-gazprom
  3. https://www.sport-express.ru/football/gazprom/reviews/futbol-dlya-druzhby-2018-obyavleny-imena-uchastnikov-programmy-ot-rossii-1401229/
  4. www.prnewswire.com/news-releases/young-football-players-from-24-countries-of-europe-and-asia-meet-at-third-international-childrens-football-for-friendship-forum-506472841.html
  5. https://archive.is/20150515191023/http:/fcbusiness.co.uk/news/article/newsitem=2379/title=franz+beckenbauer+kicks+off+gazprom%92s+%91football+for+friendship%92+campaign
  6. www.ntv.ru/sport/627113
  7. https://web.archive.org/web/20150522173321/http:/www.epochtimes.de/service/vladimir-putin-und-fifa-praesident-joseph-s-blatte-bei-football-for-friendship-222
  8. 8.0 8.1 www.euronews.com/2014/05/27/football-for-friendship-teaching-values-through-football
  9. www.lazionews.eu/settore-giovanile/oltre-450-ragazzi-riuniti-da-gazprom-in-occasione-del-secondo-forum-internazionale-football-for-friendship/
  10. 10.0 10.1 10.2 www.noodls.com/viewNoodl/28582380/oao-gazprom/young-football-players-from-24-countries-of-europe-and-asia-
  11. 11.0 11.1 www.prnewswire.com/news-releases/young-football-players-from-24-countries-of-europe-and-asia-meet-at-third-international-childrens-football-for-friendship-forum-506472841.html
  12. www.mirror.co.uk/sport/football/news/franz-beckenbauer-reveals-hes-barcelona-7695610
  13. www.sgb-sports.com/index.php/fourth-gazprom-football-for-friendship-project-launches/
  14. rbth.com/sport/2016/06/01/gazprom-brings-soccer-crazy-kids-to-milan-for-uefa-champions-league-final_599353
  15. 15.0 15.1 www.beyondsport.org/articles/fourth-international-football-for-friendship-forum-brings-together-young-footballers-from-three-continents/
  16. www.euronews.com/2016/05/31/football-for-friendship-syrian-youth-team-make-tournament-debut-in-milan
  17. www.live5news.com/story/34934258/fifth-season-of-gazproms-football-for-friendship-international-childrens-project-launched
  18. finance.dailyherald.com/dailyherald/news/read/33918303/Fifth_Season_of_Gazprom's_Football_for_Friendship_International_Children's_Project_Launched
  19. 19.0 19.1 19.2 www.newswit.com/.gen/2017-03-17/bafb838790ea60129b53d1add5e4ee99/
  20. www.euronews.com/2017/07/06/football-brings-kids-together
  21. stomp.straitstimes.com/singapore-seen/12-year-old-sporean-messi-wins-global-football-contest-in-russia
  22. www.thedailystar.net/sports/football/time-defender-bangladesh-1543027
  23. http://business.dailytimesleader.com/dailytimesleader/news/read/37931695/Football_for_Friendship_Launches_Its_Seventh_Season
  24. https://www.prnewswire.com/news-releases/international-day-of-football-and-friendship-celebrated-in-schools-around-the-world-300837486.html#:~:text=Gazprom%20Football%20for%20Friendship&text=MOSCOW%2C%20April%2025%2C%202019%20%2F,Africa%2C%20North%20and%20South%20America.
  25. https://sputniknews.com/agency_news/201905301075473427-forum-children-experts/
  26. https://www.guinnessworldrecords.com/world-records/547224-most-nationalities-in-a-football-soccer-training-session
  27. https://tass.com/press-releases/1061492
  28. https://sputniknews.com/society/201906041075611076-football-friendship-madrid/
  29. https://www.euronews.com/2019/06/06/football-for-friendship-international-programme-for-kids-breaks-records-and-teaches-sports
  30. https://footballforfriendship.com/
  31. https://sputniknews.com/sport/202011051081023614-new-football-simulator-football-for-friendship-to-be-released-on-world-football-day/
  32. https://www.gazprom-football.com/football-for-friendship/news/newsdetail/children-from-over-100-countries-to-take-part-in-football-for-friendship-eworld-championship/
  33. https://footballforfriendship.com/friendship-camp/
  34. https://footballforfriendship.com/experts-forum/live-broadcast/
  35. https://footballforfriendship.com/world-championship/
  36. https://footballforfriendship.com/live-broadcast-grand-final/
  37. rbth.com/sport/2014/05/30/big_soccer_for_little_europeans_37075.html
  38. www.fifa.com/confederationscup/news/y=2017/m=8/news=confed-cup-hosts-friendship-forum-2902692.html
  39. www.financialexpress.com/india-news/mission-xi-million-picks-chandigarh-girl-ananya-kamboj/689736/
  40. https://www.theguardian.com/football/2015/apr/26/said-and-done-blatter-putin-david-cameron
  41. business-center.amchamchina.org/news/?dir=17&doc=201504262030PR_NEWS_ASPR_____EN90314&andorquestion=OR&&ok=1&passDir=0
  42. http://www.joblenobl.ru/news/287-v-ramkakh-programmy-futbol-dlya-druzhby-uchrezhden-kubok-devyati-tsennostej
  43. www.euronews.com/2017/07/17/f4f-nine-values-cup-2017-goes-to-real-madrid
  44. https://www.theguardian.com/football/2015/apr/26/said-and-done-blatter-putin-david-cameron
  45. www.theboltonnews.co.uk/news/11270319.Interview_sends_Megan_Mackey_to_Champions_League_final/
  46. en.kremlin.ru/events/president/news/19222
  47. www.leparisien.fr/politique/mondial-2014-hollande-invite-deux-clubs-amateurs-a-l-elysee-pour-france-nigeria-28-06-2014-3960541.php