Мөнгө угаах (англи. money laundering, орос. отмывание денег, франц. вlanchiment d'argent ) гэдэг нь хүний наймаа, мансууруулах бодис худалдаалах зэрэг гэмт хэргийн чанартай хууль бус үйлдлээр олсон мөнгө, хөрөнгийг далд эдийн засгаас гаргаж "хууль ёсны" болгож ашиглах үйл явцыг хэлнэ. Нэг ёсны бохир мөнгийг угааж цэвэр болгох гэсэн үг юм.

Мөнгө угаахтай тэмцэх "ФАТФ" байгууллагын таних тэмдэг

Тодорхойлолт засварлах

Мөнгө угаах явцад орлогын жинхэнэ эх үүсвэрийг нуун дарагдуулж албан ёсны бодит гүйлгээг хуурамч баримтаар сольж, эдийн засгийн жинхэнэ утга санааг нь гажуудуулдаг. Мөнгө угаах гэмт хэргийн эхний шатанд бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, гуравдагч өөр этгээдийн баримт бичгийг ашиглах, учир мэдэхгүй хууль баримталдаг шударга хүнийг ашиглагдаг байна.

1920-иод онд Америкийн мафи гэмт хэрэг үйлдэж олсон бэлэн мөнгийг хууль ёсны болгохын тулд олон угаалгын газрыг худалдан авч сүлжээ хэлбэрээр ажиллуулж эхэлснээр олон тооны үйлчлүүлэгчидтэй жижиг байгууллагуудын орлогыг хянах нь маш хэцүү учраас тэд хууль бусаар олсон их хэмжээний бэлэн мөнгийг ажил үйлчилгээнээс олсон мэт болгож хувиргадаг байсанаас "Мөнгө угаах" гэдэг нэр томьёо гарсан байна.

Гэсэн хэдий ч Америкийн зохиолч Жеффри Робинсон "мөнгө угаах" гэсэн нэр томъёог Ричард Никсоны сонгуулийн сурталчилгааг хууль бусаар санхүүжүүлсэнтэй холбогдуулан "Уотергейтийн дуулианы" үеэр Британийн The Guardian сонин анх ашигласан гэж үздэг.

Мөнгө угаах үе шатууд засварлах

Мөнгө угаах үндсэн 3 үе шат байдаг.

  1. «Байршуулах» хөрөнгө мөнгийг төрөл бүрийн аргаар санхүүгийн системд оруулах;
  2. «Төөрүүлэх» хууль бус хөрөнгийн эх үүсвэрийг "төөрүүлэн" нуух зорилгоор хэцүү ойлгомжгүй хэд хэдэн санхүүгийн гүйлгээ хийх;
  3. «Интеграчлах» хууль бус хөрөнгийг "төөрүүлэх" гүйлгээнүүдэс ашиг олох.Нөхцөл байдлаас шалтгаалж зарим үе шатыг өнгөрөөж болдог. Жишээ нь Санхүүгийн системд орчихсон байгаа хөрөнгө дээр нэмж хөрөнгө мөнгө оруулах хэрэгцээгүй байдаг байна.

Мөнгө угаахтай тэмцэх засварлах

Мөнгө угаахтай тэмцэх олон улсын санхүүгийн байгууллага буюу ФАТФ буюу (англи. Financial Action Task Force on Money Laundering — FATF) мөнгө угаахтай тэмцдэг Олон улсын Засгийн газрын байгууллага юм. 37 гишүүн, 2 байгууллага ордог.

Мөнгө угаахтай тэмцэхийг (англи. anti money laundering, товчоор AML) улс орон бүр чухалчилдаг болсон.

Мөнгө угаах үйл явдалтай үр ашигтай тэмцэхийн тулд дараах байгууллагуудын уялдаатай ажиллагаа чухал:

  • Хууль тогтоох байгууллагууд;
  • Гүйцэтгэх засаглалын байгууллагууд яамдууд;
  • Шүүхийн байгууллагууд;
  • Цагдаа, Тагнуул, Гааль г.м. Хууль хэрэгжүүлэх байгуулагууд;
  • Санхүүгийн тагнуулын нэгжүүд;
  • Төв банк, санхүүгийн хяналтын байгууллагууд болон арижааны банкууд, мэргэжилтэн шинжээчид.

Холбогдох нэр томьёо, үг засварлах

"ландромат" (англи. "laundromat" гэсэн үг. орч. Угаалгын газар) Мөнгө угаах томоохон үйл ажиллагааг нэрэлдэг.

"бохир мөнгө" (англи. "dirty money") - Шударга бусаар буюу залилан хийж олсон мөнгийг нэрэлдэг.