Мөнгөнтайга хошуу

Мөнгөнтайга (Мөңгүн-Тайга) — Орос улс (ОХУ)-ын Тува орон (БНТувУ)-ы арван долоон хошууны нэг. Мугур-Аксы сууринд төвлөсөн.

Мөнгөнтайга хошуу
хошуу
орос. Монгун-Тайгинский район
тув. Мөңгүн-Тайга кожуун
Улс Орос Орос (ОХУ)
Орон Бүгд Найрамдах Тува Улс Тува (БНТувУ)
Нутгийн хуваарь 2 суманд хуваагдана
Хошууны төв Мугур-Аксы суурин
Газар нутаг 4414 км² [1]
Хүн ам (2013) 5,702 хүн [2]
Location of {{{official_name}}}

Газар зүй засварлах

Мөнгөнтайга хошуу Тува орны баруун өмнөд хязгаарт 4414 км² эзлэн оршдог уулархаг нутаг. Оросын хилээр Монгол улсаас, Тувагийн хилээр Алтай орноос зааглагдана. Тува дотроо Баянтайга, Баруунхэмчиг, Өвөр хошуутай хаяа залгажээ.

Нутгийн зүүн хойд захаар Цагаан шивээтийн нуруу (3000 м давсан өндөр), баруун талаар Шапшалын нуруу бий.

Хошууны нутагт Тува орны хамгийн өндөр уул Мөнгөн тайга (3970 м) сүндэрлэн байгаа.

Мөн Мөнгөнтайга хошууны нутгаар Хиндиктиг-Холь нуур тогтож, Бөхмөрөн, Мухар, Харгуй гол урсан байдаг.

Нутгийн хуваарь засварлах

Мөнгөнтайга хошуу 2 сум болж хуваагддаг. Үүндээ 10 суурин газартай:

Зүүлт, тайлбар засварлах