Мёнжун ван (Курё)

Мёнжун ван (солонгосоор: 명종, ханзаар: 明宗, пиньинь: Míngzōng) Ван Хо (왕호, 王晧) (1131-1202) нь 1170-1197 оны хооронд Курё улсыг захирч байсан 19 дахь ван юм. Инжон вангийн гуравдугаар хөвгүүн. 1170 онд Курёгийн цэргийн жанжид Жон Жунбу, И Ыбан, Гён Дэшын нарын жанжид төрийн эргэлт хийж, Ыжон ванг суудлаас нь огцоруулаад, түүнийг вангийн сэнтийд суулгав. 1170 оноос эхлэн Курё улсад цэргийн жанждын засаглал тогтсон. Түүний хаанчлалын үед төрийн бүх эрх мэдэл цэргийн жанждын мэдэлд байж, тэрбээр зөвхөн билэгдэлийн шинжтэй ван байсан. 1197 онд Чой Чун Хён жанжин төрийн эргэлт гаргаж түүнийг суудлаас нь авч хаясны дараа түүний оронд Иньжон вангийн тавдугаар хүү Пённян гүн Ван Такийг дараагийн вангаар өргөмжлсөн нь Синьжон ван юм. 1202 онд нас барсны дараа түүнийг Хван Мён Гван Хё их ван (황명광효대왕, 皇明光孝大王) гэж нэхэн өргөмжлөөд, сүмийн цолыг Мёнжон гэж тогтоов.

Мёнжон ван
명종
明宗
Курё улсын ван
Хаанчлал1170-1197
Хаан суусан1170
Бүтэн нэрВан Хо (왕호, 王晧)
Төрсөн огноо1131 оны 11 сарын 8
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1202 оны 12 сарын 3
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхЮжун ван
УдаахСиньжун ван
ЭцэгИнжун ван
УлсКурё улс
Ургийн овогВан
Сүмийн цолМёнжон (명종, 明宗)

Гэр бүл засварлах

  • Эцэг: Иньжон ван (인종)
    • Өвөө: Ежон ван (예종)
    • Эмээ: Сүньдок хатан (순덕왕후)
  • Эх: Им овгийн Гон-эй хатан (공예왕후)
    • Нагац өвөө: Им Воньхү (임원후)
    • Нагац эмээ: Бупён И овгийн Жинхангүг ахайтан (진한국대부인 부평 이씨)
  • Хатад хүүхдүүд:
  1. Ким овгийн Ыжон хатан (의정왕후 김씨): Мүнжон вангийн ач хүү Каннын гүн Ван Онгийн охин. Эхийн овгийг авсан.
    1. Ван Ён хунтайж (태자 왕영)
    2. Ёнхы гүнж (연희궁주): Ёнин хү Ван Жинтэй гэрлэсэн. Ойрын садан төрлийн хүн.
    3. Сүань гүнж (수안궁주): Сукжон вангийн хүү Тэбан гүн Ван Погийн жич Чанхва хү Ван Үтэй гэрлэсэн. Холын хамаатан.
  2. Мёнчүнь татвар эм (명춘; d. 1180)
  3. Сүньжү татвар эм (순주; d. 1179)
  4. Нэр тодорхойгүй татвар эм: 7 хүү, 1 охин төрүүлсэн.
Өмнөх
Южун ван
Курё улсын ван
1170-1197
Дараах
Синьжун ван