Мэлхийн орд нь өрнийн зурхайн арван хоёр ордын нэг юм. Өрнийн зурхайн тэмдэг нь (юникод ♋). Энэ орд нь дундаж хэмжээтэй 506 хавтгай дөрвөлжин градус хэмжээтэй, одод нь ерөнхийдөө бүдэгэвтэр, хамгийн тод од Бета Канкрийн гэрэлтэлт нь 3,5. Гаригтай одод одоогоор хоёр олдсон үүнд 55 Канкри нь таван гаригтай нэг том хатуу биетэй гаригтай ба дөрвөн хийн гаригтай үүнээс нэг нь дэлхийтэй ойролцоо од ба гаригийн байрлалтай. Ордын төвд орших Праесепе (Миссир 44) нь дэлхийд хамгийн ойр бүлэг одод бөгөөд одон орон сонирхогчдын дунд нэртэй обьект юм.

Мэлхийн орд
Мэлхийн орд

Мэлхийн орд нь хоёр дах хамгийн бүдэг орд юм, дөрвийн түвшиний гэрэлтлтээс дээш хоёр одтой. Германы заруглал зүйч Иохан Баер грек үсгээр ордын ихэнх оддыг тэмдэглэсэн. Ордын хүрээн дотор 104 одод 6,5 ба түүнээс дээш гэрэлтэлттэй.