Мэжик Жонсон

Америкийн зодог тайлсан сагсан бөмбөгчин

Бага Ирвин Эффей "Мэжик" Жонсон (Англи: Earvin Effay "Magic" Johnson, Jr., 1959 оны наймдугаар сарын 14-нд Мичиган мужийн Лэнсинг хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Лос-Анжелес Лейкерс багт 13 жил "биерхүү" мөртлөө холбон тоглогчийн байрлалд гайхалтай тоглодог байсан билээ.

Товч намтар засварлах

1979 онд драфтыг манлайлан Лейкерст оноогдож, баг нь 5 түрүү (1980, 1982, 1985, 1987, 1988) авсан жилүүдэд 3 удаа улирлын (1987, 1989, 1990) болон шувтаргын тоглолтод (1980, 1982, 1987) үнэтэй хувь нэмрээ оруулсан гавьяатай. Бүх оддын тоглолтод 12 удаа оролцохдоо 2 удаа шилдгээр (1990, 1992), бэлгэдлийн багт 10 удаа нэрлэгдэж, улмаар АНУ-ын шигшээд 1992 оны олимпийн аварга болж байв.

Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Мэжик Жонсоныг 1996 онд домогт 50 тоглогчид, 2002 онд Алдрын танхимын алдартан байх ёстой хэмээн хүндэтгэхийн сацуу спортын нэр хүндтэй ESPN телевиз түүхэн дэх хамгийн онцгой холбон тоглогч юм гэжээ.[2] Бостон Селтикс багийн Ларри Бёрд, Жонсон нарын өрсөлдөөнийг НБА дахь "хамгийн агуу тэмцэл" байлаа гэлцдэг. 1991 онд өөрийгөө Дархлалын олдмол хомсдол (ДОХ)-ын халдвар авсанаа нийтэд зарлаж, нийгмийн сайн санааны үйлсийг дэмжих сан байгуулан өөрийн нэрээр дэлхий даяар алдаршуулж, спортын тавцанд олсон унаган нэр мэт "Шидэт" (Англи: Magic) гэх тодотгол нь өвчнөө бүрэн анагаасантай нь ч холбогдох мэт. Мөн тэрбээр сайн бизнесмэн.

НБА-гийн үзүүлэлт засварлах

НБА-гийн аварга болсон жил
Улирлыг тухайн төрөлдөө тэргүүлсэн
Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт

Улирал засварлах

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
1979-80 Лейкерс 77 72 36.3 .530 .226 .810 7.7 7.3 2.4 0.5 18.0
1980-81 Лейкерс 37 35 37.1 .532 .176 .760 8.6 8.6 3.4 0.7 21.6
1981-82 Лейкерс 78 77 38.3 .537 .207 .760 9.6 9.5 2.7 0.4 18.6
1982-83 Лейкерс 79 79 36.8 .548 .000 .800 8.6 10.5 2.2 0.6 16.8
1983-84 Лейкерс 67 66 38.3 .565 .207 .810 7.3 13.1 2.2 0.7 17.6
1984-85 Лейкерс 77 77 36.1 .561 .189 .843 6.2 12.6 1.5 0.3 18.3
1985-86 Лейкерс 72 70 35.8 .526 .233 .871 5.9 12.6 1.6 0.2 18.8
1986-87 Лейкерс 80 80 36.3 .522 .205 .848 6.3 12.2 1.7 0.4 23.9
1987-88 Лейкерс 72 70 36.6 .492 .196 .853 6.2 11.9 1.6 0.2 19.6
1988-89 Лейкерс 77 77 37.5 .509 .314 .911 7.9 12.8 1.8 0.3 22.5
1989-90 Лейкерс 79 79 37.2 .480 .384 .890 6.6 11.5 1.7 0.4 22.3
1990-91 Лейкерс 79 79 37.1 .477 .320 .906 7.0 12.5 1.3 0.2 19.4
1995-96 Лейкерс 32 9 29.9 .466 .379 .856 5.7 6.9 0.8 0.4 14.6
Замналын турш 906 870 36.7 .520 .303 .848 7.2 11.2 1.9 0.4 19.5

Хасагдах шат засварлах

Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
1980 Лейкерс 16 16 41.1 .518 .250 .802 10.5 9.4 3.1 0.4 18.3
1981 Лейкерс 3 3 42.3 .388 .000 .650 13.7 7.0 2.7 1.0 17.0
1982 Лейкерс 14 14 40.1 .529 .000 .828 11.3 9.3 2.9 0.2 17.4
1983 Лейкерс 15 15 42.9 .485 .000 .840 8.5 12.8 2.3 0.8 17.9
1984 Лейкерс 21 21 39.9 .551 .000 .800 6.6 13.5 2.0 1.0 18.2
1985 Лейкерс 19 19 36.2 .513 .143 .847 7.1 15.2 1.7 0.2 17.5
1986 Лейкерс 14 14 38.6 .537 .000 .766 7.1 15.1 1.9 0.1 21.6
1987 Лейкерс 18 18 37.0 .539 .200 .831 7.7 12.2 1.7 0.4 21.8
1988 Лейкерс 24 24 40.2 .514 .500 .852 5.4 12.6 1.4 0.2 19.9
1989 Лейкерс 14 14 37.0 .489 .286 .907 5.9 11.8 1.9 0.2 18.4
1990 Лейкерс 9 9 41.8 .490 .200 .886 6.3 12.8 1.2 0.1 25.2
1991 Лейкерс 19 19 43.3 .440 .296 .882 8.1 12.6 1.2 0.0 21.8
1996 Лейкерс 4 0 33.8 .385 .333 .848 8.5 6.5 0.0 0.0 15.3
Замналын турш 190 186 39.7 .506 .241 .838 7.7 12.3 1.9 0.3 19.5

Эшлэл засварлах

  1. "NBA Encyclopedia: Playoff Edition" (in англи). NBA.com. Archived from the original on 2012-01-26. Retrieved 2012-02-07.
  2. "10 greatest point guards ever" (in англи). espn.go.com. Archived from the original on 2012-02-16. Retrieved 2012-02-07.

Холбоос засварлах

  Commons: Мэжик Жонсон – Викимедиа дуу дүрсний сан