Монгол ноёдын цол хэргэм

Ноёдын цол үе улиран залгамжлагддаггүй бол хэргэм үе улиран залгамжлагддагаараа ялгаатай.

Хүннү засварлах

Сяньби засварлах

Нирун засварлах

Түрэг засварлах

  1. Хаан
  2. Тардуш
  3. Шад
  4. Бэхи
  5. Буюруг
  6. Тегин
  7. Билгэ
  8. Бойла/Пэйло

Их Монгол Улс (1206-1271) засварлах

  • Их Хаан: Их Монгол Улсын төрийн хэргийг хэмжээлшгүй эрх мэдэлтэйгээр захирах дээд албан тушаалтан. Чингис хааны алтан ургийн дотроос өргөмжлөгдөж байв.
  • Их Хатан: Их Хааны албан ёсны эхнэр, төрийн их хатан. Улсын бүх эмэгтэйчүүдийн тэргүүн. Хааныг таалал төгссөний дараа төрийн хэргийг түр захирах эрхтэй.
  • Үжин: Хааны болон ноёны эхнэрүүдийн хүндэтгэлийн нэр. Сурвалжит айлын охид үжинд тооцогдоно.
  • Хан: Их Монгол Улсаас хараат Зүчийн улс, Цагаан ордны улс, Цагаадайн улс, Ил ХаадынУлсыг захирагч эздийн албан тушаал, цол.
  • Хунтайж: Их Хааныг залгамжлагчийн хан хөвгүүнд олгож байсан цол. ИМУлсад Хубилай хаан үеэс энэ цол хэрэглэж эхэлсэн.
  • Улсын ван: Жалайрын Мухулай вангийн удмын ноёны хятад нутгийг захирах албан тушаалтан.
  • Заргач: Шүүгч тушаалтан
  • Улсын Бэхи
  • Хорч: Хааны торгон цэргийн нум сум агсагч цэргийн даргын тушаал.
  • Чэрби: Хааны торгон цэргийн удирдах тушаалтан.
  • Хишигтэн: Хааны торгон цэргийг заасан ерөнхий нэр.
  • Чинсан: Төрийн гол хэргийг захирагч сайд. Одоогийнхоор Ерөнхий сайд, Шадар сайдтай дүйцэх тушаалтан.
  • Өрлөг: Хааны итгэлт цэргийн жанжинд олгох тусгай цол чимэг.
  • Баатар: Дайнд гавьяа байгуулсан хүнд өгдөг цол
  • Дархан: Хааны болон ван ноёдод гавьяа байгуулсан хүнийг албаны татвараас чөлөөлж, нутаг дархлан суух, дайны олз хишигээ үл хуваалдах зэргийн эрх мэдлийг эдлэх хүний цол.
  • Даргач: Аливаа нутаг дэвсгэр, суурин балгадыг захирагч албан тушаалтан..
  • Түмтийн ноён
  • Мянганы ноён
  • Зуутын дарга
  • Аравтын дарга

Их Юань улс (1271-1368) засварлах

  1. Их Хаан
  2. Хуан тайхоу: Хааны эмэг эх, эсвэл талийгаач хааны их хатанд өгөх хятад цол.
  3. Хатан: Хааны их хатныг нэрлэх хятад цол
  4. Бэйж: Хаан болон сурвалжит ноёдын бага эхнэр. Хятадын Фэйзи буюу татвар эм гэсэн үгний монголжсон хувилбар.
  5. Хунтайж: Юань улсын үед 9 хүнийг хунтайжийг өргөмжилж, дараагийн хаан болгохоор бэлтгэж байсан.
  6. Төрлийн ван: Улс оронд гавьяа байгуулсан Алтан ургийн болон Өрлөг ноёдод олгож байсан хятад цол. Юань улсын үед 44 том ван байсан.
  7. Чинсан
  8. Пинжан жэнши: Чинсан тушаалтны доорх шадар ноёд. Одоогийн Яамдын Төрийн нарийн бичгийн даргатай ойролцоо үүрэгтэн. Юань улсад 4-8 хүний орон тоотой байсан.
  9. Зайсан
  10. Цаньжэн жэнши: Пинжан ноёны туслах ноён.
  11. Тайши: Хааны төрийн хэрэгт зөвлөх үүрэгтэй ноён.
  12. Тайбо: Төрийн тамга хадгалагч түшмэл.
  13. Тайвэй
  14. Заргач
  15. Цэргийн явдлын хүрээлэнгийн хэрэг мэдэгч
  16. Улсын багш
  17. Жи хуй ши: Дунд тушаалын цэргийн ноён. Мянгатын ноёнтой дүйцэх хятад цол.
  18. Даргач
  19. Түмтийн ноён
  20. Мянгатын ноён
  21. Зуутын дарга
  22. Аравтын дарга
  23. ...

Ил Хаант Улс засварлах

  1. Ил хаан
  2. Везир: тус улсын Ерөнхий сайд
  3. Даргач: тус улсын муж, хот, суурин, тосгон, монгол түрэг цэргийн хүрээг захирагч нарт олгох албан тушаал.
  4. Түмтийн ноён
  5. Мянгатын ноён
  6. Зуутын дарга
  7. Аравтын дарга

Алтан ордны улс засварлах

Цагаадайн улс засварлах

Бутралын үеийн Монгол (1368-1691) засварлах

  • Их Хаан
  • Хан-ханлигийн эзэн. Зарим үед их хаантай эн тэнцүү хүч нөлөөтэй Хангууд гарч байсан.
  • Жонон-Баруун 3 түмний эзэн. Ордос түмнийг шууд захирагч.
  • Хунтайж-хаан ширээ залгамжлагч.
  • Тайш - Ойрадын удирдагчийн цол.
  • Чинсан- Хааны төрийн сайдын тушаал байсан ч, сүүлдээ отог, аймгийн ахлагч нарын цол болжээ.
  • Хонжин- Тайлга, найр хуримыг хариуцсан түшмэл
  • Шигүши- цэргийн цол.
  • Ун- Хасар, Бэлгүтэйн угсааны ноёдын цол. Хятадын Ван цолыг монгол хэлээр Он юмуу Ун гэж хэлж бичдэг байв.
  • Тайж- боржигин овгийн эрчүүдийн цол
  • Цөхүр- цол
  • Илдэн- Илд агсагч ноёны цол чимэг
  • Тавнан- хаад ноёдын хүргэд
  • Пинжан - чинсангийн туслах түшмэл
  • Өрлөг- цэргийн дээд зиндааны цол. Том аймгийн ахлагчид зүүж байсан.
  • Хиа- Хунтайжийн туслах, бага отог, овгуудын захирагчид хэрэглэж байсан.
  • Гүен- цэргийн тушаал.
  • Хошууч-цэргийн албан тушаал.
  • Зайсан- Ойрадын отогийг захирч байсан.
  • Дэмч (Дөчин)-зайсангийн туслах. 40 гэрийн дарга
  • Шүүлэнгэ - Хошуу ноёдын эд хөрөнгө хариуцсан даамал
  • Хорин- 20 гэрийн дарга

Зүүнгарын хаант улс засварлах

Манж чингийн үе ба Богд Хаант Монгол Улсын үеийн цол хэргэм засварлах

 
Олноо Өргөгдсөний он жилүүд язгууртан

Мөн үзэх засварлах

1923 онд Монгол Ардын Нам хуучин үеийн бүх албан тушаалыг татан буулгаж, ЗХУ-ын жишгээр орчин үеийн институцуудыг байгуулжээ.[1]

Эшлэл засварлах

  1. "1921 оны Ардын хувьсгал, 1921-1924 оны ардчилсан өөрчлөлтүүд". mnutulgatan. Archived from the original on 2020-03-01. Retrieved 2020-03-01.