Мингиян Семёнов

Мингиян Семёнов (Орос: Мингия́н Арту́рович Семёнов) — 2012 оны олимпын хүрэл медальт, ОХУ-ын сонгомол бөхийн 55 кг жингийн тамирчин, олимпын медальт анхны халимаг хүн, ОХУ-ын спортын гавьяат мастер, Бүгд Найрамдах Халимаг Улсын баатар.

Мингиян Семёнов
тамирчны хүртсэн медаль
Эрэгтэй сонгомол бөх
Орос ОХУ-ыг3 төлөөлж
Зуны олимп
Хүрэл Лондон 2012 55 кг
Улаан өмсгөлтэй Семёнов 2012 оны олимпод АНУ-ын Манготой өрж байгаа нь

Намтар засварлах

Оросын бөх Мингиян Семёнов 1990 оны 6 сарын 11 (1990-06-11) (33 настай)-нд ЗХУ-ын ЗСБНХОУ-ын харьяа өөртөө засах Халимаг орны Харгазар хошууны төв Комсомольский сууринд монгол угсааны халимаг хөвүүн болон төржээ. 9 настайгаасаа Халимагтаа Замбаев багшийн удирдлаганд бөхөөр хичээллэж эхэлсэн. 2005 оноос Москвад ирж спортын сургуульд элссэн. Ихрийн өрөөсөн Санал Семёнов нь бас сонгомолоор барилддаг.

Мингиян Семёнов 2005, 2009 онд идэрчүүдийн олон улсын тэмцээнд орж байр эзэлж байсан. Түүний гол амжилт 2012 онд тохиосон. Тюменьд цугласан Иван Поддубийн нэрэмжит тэмцээн, Анкарад болсон Алтан гранпри тэмцээн, Польшийн Рацибужид зохиогдсон Владислав-Пытласинскийн нэрэмжит тэмцээнд тус тус түрүүлсний дараа тавдугаар сард (Оросын) УАШТ-даа түрүүлж олимпод хүч үзэх эрхтэй болов. 8-р сарын 5-нд олимпийн барилдааны эхний даваанд Азербайжаны Ровшан Байрамовт (0-1, 0-1) хоёр үед дийлдсэн ч дагах барилдаанд Америкийн Спенсер Манго (2-0, 1-0), Хятадын Ли Шүжинь (2-0, 1-0), Өмнөд Солонгосын Чой Кё-жин (3-1, 1-0) нарыг ээлж дараалан сөхрүүлж олимпоос медаль шүүж авсан анхны халимаг хүн болжээ.[1]

Түүнийг ОХУ-аас Эх орны төлөө-II зэргийн одонгоор 2012 оны 8-р сарын 13-нд,[2] ОХУ-ын спортын гавьяат мастер цолоор 2012 оны 8-р сарын 20-нд,[3] БНХалУ-аас Халимаг орны баатар цолоор 2012 оны 8-р сарын 7-нд[4] тус тус шагнаж алдаршуулжээ.

Эшлэл засварлах

  1. Өдрийн сонин: Олимпоос медаль хүртсэн халимаг хүү (Memento 4. Гуравдугаар сар 2016 цахим архивт)
  2. "Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации»". Официальный сайт Президента Российской Федерации. 13 августа 2012. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  3. Приказ Министерства спорта Российской Федерации от 20 августа 2012 года № 13-нг «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России“»
  4. Указ от 7 августа 2012 года № 105 «О присвоении высшей степени отличия — звания Герой Калмыкии Семёнову М. А.»