Милан („а” үсэг өргөлттэй тул дуудлага нь Милаан; Итали: Milano - италиар Дуудлага [miˈlaːno] буюу Милаа-но гэж дууддаг; лом. Milan [miˈlãː], [miˈlan]; «Ломбардын тэгш талын төвд» гэсэн утгатай Латин: Mediolanum-аас уг нэр үүссэн; Орос: Мила́н; Англи: Milan) — Италийн саятан хот. Улсдаа 2-р их хот, 2-р том суурин, Ломбард мужийн (Lombardia) төв, умард Италийн гол хот болно. Яг Милан хот, суурин/коммун (commune) нь 1.3 сая хүн амтай. Гэвч 5.2 сая хүн харьяалагдах Милан хотын бөөгнөрөлд Милан суурин (Comune di Milano), түүнийг багтаах Милан аймаг (3.2 сая, Provincia di Milano)-аар тогтохгүй бусад аймгийн хот суурин ч хамрагдана.[2]

Милан хот / Милан суурин
ита. Milano / Comune di Milano
Хотын зураг
Миланы католик цогчин дуган (Итали: Duomo di Milano)
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд
Милан is located in Italy
Милан
Милан
Солбицол: 45°27′51″N, 09°11′25″E
Улс ИталиИтали Итали
Муж (region) Ломбард
Аймаг (provincia) Милан
Суурин (commune) Милан
Түүх  
Байгуулагдсан МЭӨ 222 он
Засаглал  
 - Дарга Жулиано Пизапиа
Газар нутаг  
 - Нийт 181.8 км²
Өндөр 120 м
Хүн ам  
 - Нийт (2011) 1,342,337[1]
 - Нягтрал 7,127/км²
 - Хүй дүүргийн хамт 7,400,000
Цагийн бүс UTC+1
 - Зун   UTC+2
Шуудангийн код 20100, 20121-20162
Цахим сүлжээ: www.comune.milano.it

Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэдгээс гадна хувцас загварын нэр хүнд, хөлбөмбөгийн Милан, Интер хоёр багаараа "Милан" гэх нэр дэлхийд дуурьсдаг.

Ах дүүгийн барилдлага засварлах

Милан хот доорх хотуудтай ах дүү (анд) бололцсон байна.[3]
Харилцаа тогтсон оныг хаалтан дотор бичив.

Цахим холбоос засварлах

  Commons: Милан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Лавлах холбоос засварлах

  1. City population (i.e. that of the comune or municipality) from [Archive copy (Memento 22. Зургаадугаар сар 2017 цахим архивт) ISTAT.
  2. Demographia World Urban Areas, 8th Annual Edition: Version 2, July 2012
  3. "Città Gemellate". Comune di Milano. Retrieved 15 August 2012.