Мик Шумахер (Герман: Mick Schumacher, 1999 оны гуравдугаар сарын 22-нд Швейцарын Вюфлан-ле-Шатод төрсөн[1][2]) нь Германы авто уралдааны жолооч юм. Тэрбээр 2018 оны Европын Формула-3 Аварга Шалгаруулах Тэмцээн ба 2020 оны ФИА Формула-2 Аварга Шалгаруулах Тэмцээнүүдэд түрүүлжээ.

Мик Шумахер
'
Төрсөн огноо1999 оны 3 сарын 22
Формула-1 ДАШТ-ийн замнал
ИргэншилГерманГерман Герман
Дэлхийн аваргаШинээр оролцож буй
Багууд2021 Хаас
Гараа8
Ялалтын тоо
Шагналын тавцанд гарсан тоо
Нийт авсан оноо
Поле байрлал
Хамгийн хурдан тойрог
Анхны гараа2021 оны Бахрейны гран-при
Сүүлчийн гараа2021 оны Азербайжаны гран-при

Хувийн амьдрал засварлах

 
Мик Шумахер өөрийн эцэг Михаэль Шумахерын Бенеттон B194-т (2017 он)[3]

Мик Шумахер нь германы формула нэгийн нисгэгч асан Михаэль Шумахер ба Рэйнинг-Вестерн морь унаач Коринна Шумахер нарын хүү юм. Түүний авга ах Ральф Шумахер нь мөн л авто уралдааны жолооч бол авга ахынх нь хүү Давид Формула 3-т уралдаж байна. Мөн түүнчлэн Мик Шумахер нь аавынхаа адил сэтгүүлч Сабине Кээмийг менежерээрээ ажиллуулдаг.[4]

Тамирчны гараа засварлах

Карт спорт засварлах

Мик Шумахер моторт спортын гараагаа 2008 онд карт спортоор эхлэв. Олны анхаарлыг өөр дээрээ татахгүйн тулд анхандаа Мик Беч гэх нууц нэртэй байв. Беч гэх нэр түүний ээжийнх төрсөн нэр нь аж.[5] Германы автомашины клубийн зохион байгуулдаг «АДАК Карт Мастерс» тэмцээнд тэр 2011 онд 9-р байр, 2012 онд 7-р байрт шалгарав. 2013 оны «Германы Картын Аварга Шалгаруулах Тэмцээн»-д оролцон 3-р байрыг эзлэв. 2014 онд Мик Йуниор[5] гэх нэрээр тэр улсын болон олон улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцсон байна. 2014 оны Германы Картын АШТ болон Европын Картын АШТ-д тус тус 2-р байранд оржээ.[6][7][8] Мик карт спортод хүчээ сорьж байхдаа Шумахер овгоо хэрэглээгүй хэдий ч түүний гаргасан амжилтыг олон улсын хэвлэлүүд нийтэлж эхэлсэн байдаг.[9][10]

Статистик засварлах

Мэргэжлийн тамирчны замнал засварлах

  • 2008–2014 он: Карт спорт
  • 2015 он: Германы Формула 4 АШТ (10-р байр)
  • 2016 он: MRF Challenge Formel 2000 (10-р байр)
  • 2016 он: Германы Формула 4 АШТ (2-р байр)

Формула1-ийн ДАШТ-ний статистик засварлах

Дараах статистикийн хүснэгтэд нисгэгчийн Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бүх үр дүнг жагсаав.

Нийт амжилтын тойм засварлах

Мэдээ: 2021 оны зургаадугаар сарын 6, Азербайжаны их шан уралдааны дараа

Улирал Баг Шасси Хөдөлгүүр Уралдаан Түрүүлсэн Хоёрт Гуравт Поле байрлал х.хурдан
тойролт
Оноо ДА-жагсаалтад
2021 Уралкали Хаас Ф1 баг Хаас VF-21 Феррари 1.6 V6 Турбо 8 0 18
Нийт 8 0

Ганцаарчилсан дүн засварлах

Улирал 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
2021 Бахрейн  Итали  Португал  Испани  Монако  Азербайжан  Канад  Франц  Австри  Их Британи  Унгар  Бельги  Нидерланд  Итали  Оросын Холбооны Улс  Сингапур  Япон  Америкийн Нэгдсэн Улс  Мексик  Бразил  Австрали  Саудын Араб  Арабын Нэгдсэн Эмират Улс 
16 16 17 18 18 13 19 16
Тайлбар
Өнгө Товчилсон үг Утга
Алт Ялалт
Мөнгө 2-р байр
Хүрэл 3-р байр
Ногоон оноот байранд орсон
Хөх оноот байрнаас гадуур шалгарсан
Ягаан DNF барианд ороогүй (did not finish)
NC шалгараагүй (not classified)
Улаан DNQ уралдаанд тэнцээгүй (did not qualify)
DNPQ өмнөх шалгаруулалтанд хасагдсан (did not pre-qualify)
Хар DSQ хасагдсан (disqualified)
Цагаан DNS гараанд гараагүй (did not start)
WD буцаан татсан (withdrawn)
Цэнхэр PO зөвхөн бэлтгэлд оролцсон (practiced only)
TD баасан гариг бүрт туршилтын жолооч (test driver)
өнгөгүй DNP бэлтгэлд оролцоогүй (did not practice)
INJ бэртэлтэй эсвэл өвчтэй (injured)
EX уралдаанд оролцох эрхээ хасуулсан (excluded)
DNA уралдаанд ирээгүй (did not arrive)
C уралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн (cancelled)
  ДАШТ-д оролцоогүй
бусад P/тод бичгээр Поле байрлал
SR/налуу бичгээр хамгийн хурдан тойролт
* барианд ороогүй, учир нь явсан зам хүрээгүй ч, оноо авсан
() xасалтын дүнтэй
доогуур зураас нийт үнэлгээг тэргүүлэгч

Цахим холбоос засварлах

  Commons: Мик Шумахер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл засварлах

  1. Mick Schumacher is born Verstappen Info Page, 25. März 1999, abgerufen am 26. März 2015.
  2. Schumacher, Mick Germany - ADAC Formel 4 Driver 2015. ADAC Formel 4, abgerufen am 24. April 2015.
  3. Onboard-Video: Mick Schumacher im Benetton seines Vaters, Motorsport-Total.com, 2017-09-09
  4. Mick Schumacher in der Formel 4. "Einfach unglaublich!" - Mick Schumacher rast im dritten Lauf zum Sieg. Focus.de, 26. April 2015, abgerufen am 27. April 2015.
  5. 5.0 5.1 Schumacher-Sohn Mick: Großer Name, große Erwartungen. Spiegel Online, 23. September 2014, abgerufen am 2. März 2015.
  6. Deutsche Junior-Kart-Meisterschaft 2014 (Memento 4. Гуравдугаар сар 2016 цахим архивт), abgerufen am 2. April 2019
  7. Result FIA CIK Karting European Championship 2014. (PDF) FIA-CIK-Homepage, abgerufen am 2. März 2015.
  8. Result FIA CIK Karting World Championship 2014. (PDF) FIA-CIK-Homepage, abgerufen am 2. März 2015.
  9. Schumi jr vice iridato nei kart: "Ma io voglio il Mondiale".gazetta.it, 22. September 2014, abgerufen am 2. März 2015.
  10. Mick Schumacher vice-champion du monde. lequipe.fr, 22. September 2014, abgerufen am 2. März 2015.