Микориза (эртний грекμυκός, mykós - "мөөг" ба эртний грекριζα, riza - "үндэс",[1] Англи: mycorrhizae, mycorrhizas) нь мөөг ба ургамал хоорондын симбиоз харилцаа.[2] Микориза нь ургамлын тэжээл, хөрсний биологи ба хөрсний химид чухал үүрэгтэй.

Олон мөөгүүд, жишээ нь, Amanita muscaria (зүүн дээд), модны үндэстэй эктомикоризаг (баруун дээд) үүсгэнэ. Арбускул микориза (зүүн доод) ургамалд маш элбэг тохиолддог, жишээ нь, улаан буудай (баруун доод).

Микориза харилцаны үед, мөөг нь тээгч ургамлын үндсийг колончлох ба арбускул микоризагийн мөөгөнцөрүүд (АММ эсвэл АМ) нь ургамлын эсийн дотор, эктомикоризагийн мөөгөнцөрүүд нь эсийн гадна оршино. Микориза харилцаа нь зарим тохиолдолд мутуал байдаг бол, зарим зүйлд паразит байдаг.[3]

Микоризагийн төрлүүд засварлах

 
Улаан буудай нь арбускул микоризатай.

Микоризаг ерөнхийд нь эктомикориза ба эндомикриза гэж ангилдаг. Эктомикоризагийн үед мөөгний гиф (утаслаг бие) нь үндэсний эс рүү нэвтэрдэггүй бол, эндомикризагийн үед, гиф нь эс рүү нэвчиж, эсийн мембраны дотогш орно.[4][5] Arbuscular, ericoid, orchid mycorrhiza зэрэг нь эндомикриза бол, arbutoid mycorrhizas нь эктомикориза юм. Monotropoid нь өөр ангилалд багтана.

Мутуал харилцаа засварлах

Микориза мөөгөнцөр нь дийлэнхи ургамлуудын үндэстэй мутуал харилцаанд ордог. Мутуализм буюу мутуал харилцаа нь хоёр эсвэл илүү олон тооны биологийн зүйл хооронд үүсэх, оролцогч талуудад бүгдэд нь ашигтай харилцаа бөгөөд элбэг тохиолддог экологийн харилцаа юм.[6] Өнөөдрийн байдлаар ургамал ба микориза мөөгөнцөр хоорондын цөөн харилцааг л судлаж чадсан боловч ургамалын 95 хувь нь энэ харилцаанд ордог ба тэдгээрийн дийлэхи нь энэ харилцаанаас ашиг хүртдэг, зарим ургамал микоризагаас шууд хамааралтай байдаг нь тогтоогсон. Жишээ нь цахирмаатаны овгийн ургамлууд нь зохих микориза үгүй тохиолдолд соёлж буй үр нь хүртэл үхдэг гэдгээрэй онцлогддог.[7]

Сахар ба ус/эрдэс бодисын солилцоо засварлах

Микориза мөөгөнцөрийн мутуал харилцаа нь түүнд глюкоз, сахароз зэрэг нүүрс усыг тогтмол шууд авч байх боломжийг олгодог.[8] Нүүрс ус нь ургамлаас түүний үндсээр дамжин хослогч мөөгөнцөрт хүрнэ. Хариуд нь мөөгөнцөр өөрийн өргөн тархсан, өндөр хөгжсөн шингээх талбай бүхий сүлжээгээ ашиглан ургамлыг ус болон эрдэс бодисоор хангадаг. Мөөгөнцөрийн гиф нь ургамлын үндэстэй харьцуулахад маш урт ба маш нарийн учир ургамалд хүртээмжгүй ус болон эрдэс бодисыг тээвэрлэн өгдөг. Ийм замаар ургамлын шингээх чадвар эрс нэмэгддэг.[9]

Өвчин, ган, давсжилт тэсвэрлэхэд микоризагийн оролцоо засварлах

Микориза харилцаатай ургамал нь өвчинд илүү тэсвэртэй, ялангуя хөрсний гаралтай өвчинд илүү тэсвэртэй байдаг. Энэ чанар нь ургамлын газар дээрх болон газар доорх хэсэгт аль алинд нь үйлчилнэ. Микориза нь нематод (дугуй өт) зэрэг хөрсөнд амьдардаг организмд хортой ферментүүдийг ялгаруулдаг нь тогтоогдсон.[10] Сүүлд хийгдсэн судалгаагаар микориза харилцаа нь дархлааны анхдагч хариу үйлдэл үзүүлдэг ургамлын анхдагч дохиололыг бий болгодог нь тогтоодсон. Микориза харилцааны үед ургамал халдлагад өртөхөд үүсэх хамгаалалтын хариу үйлдэл нь харилцаанд орсон микоризаг мөн ижил хамардаг. Өөрөөр хэлбэл ижил хариу үйлдэл идэвхждэг. Энэ нь микориза харилцаатай ургамлын хамгаалалтын хариу үйлдэлийг илүү хүчтэй болгодог.[11]

Микориза харилцаатай ургамал нь гангийн нөлөөнд илүү тэсвэртэй байдаг.[12][13][14] Арбускуляр микориза мөөгөнцөр нь хөрсний давсны ургамалд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, улмаар ургамлын өсөлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг болохыг олон судалгаагаар тогтоосон.[15]

Эх сурвалж засварлах

  1. Frank, A. B. (1885). "Über die auf Würzelsymbiose beruhende Ehrnährung gewisser Bäum durch unterirdische Pilze". Berichte der Deutschen Botanischen Gesellschaft (in герман). 3: 128–145.
  2. Kirk, P. M.; Cannon, P. F.; David, J. C.; Stalpers, J. (2001). Ainsworth and Bisby’s Dictionary of the Fungi (9th ed.). Wallingford, UK: CAB International. {{cite book}}: Unknown parameter |lastauthoramp= ignored (|name-list-style= suggested) (help)
  3. Johnson, NC; Graham, JH; Smith, FA (1997). "Functioning of mycorrhizal associations along the mutualism–parasitism continuum". New Phytologist. 135 (4): 575–585. doi:10.1046/j.1469-8137.1997.00729.x.
  4. Harley, J.L. and S.E. Smith 1983. Mycorrhizal symbiosis (1st ed.). Academic Press, London.
  5. Allen, Michael F. 1991. The ecology of mycorrhizae. Cambridge University Press, Cambridge.
  6. Bronstein, Judith (2015). Mutualism. Oxford University Press.
  7. Trappe, J. M. (1987). Phylogenetic and ecologic aspects of mycotrophy in the angiosperms from an evolutionary standpoint. Ecophysiology of VA Mycorrhizal Plants, G.R. Safir (EDS). Florida: CRC Press.
  8. Harrison MJ (2005). "Signaling in the arbuscular mycorrhizal symbiosis". Annu Rev Microbiol. 59: 19–42. doi:10.1146/annurev.micro.58.030603.123749. PMID 16153162.
  9. Selosse MA; Richard F; He X; Simard SW (2006). "Mycorrhizal networks: des liaisons dangereuses?". Trends Ecol. Evol. 21 (11): 621–628. doi:10.1016/j.tree.2006.07.003. PMID 16843567.
  10. Azcón-Aguilar, Barea, C., J.M. (29 October 1996). "Arbuscular mycorrhizas and biological control of soil-borne plant pathogens – an overview of the mechanisms involved". Mycorrhiza. 6 (6): 457–464. doi:10.1007/s005720050147. S2CID 25190159.
  11. Jung, Martinez-Medina, Lopez-Raez, Pozo, Sabine C., Ainhoa, Juan A., Maria J. (24 May 2012). "Mycorrhiza-Induced Resistance and Priming of Plant Defenses". J Chem Ecol. 38 (6): 651–664. doi:10.1007/s10886-012-0134-6. PMID 22623151. S2CID 12918193.{{cite journal}}: CS1 maint: multiple names: authors list (link)
  12. "Dr. Davies Research Page". Aggie-horticulture.tamu.edu. Archived from the original on 2010-10-19. Retrieved 2010-09-30.
  13. Lehto, Tarja (1992). "Mycorrhizas and Drought Resistance of Picea sitchensis (Bong.) Carr. I. In Conditions of Nutrient Deficiency". New Phytologist. 122 (4): 661–668. doi:10.1111/j.1469-8137.1992.tb00094.x. JSTOR 2557434.
  14. Nikolaou, N.; Angelopoulos, K.; Karagiannidis, N. (2003). "Effects of Drought Stress on Mycorrhizal and Non-Mycorrhizal Cabernet Sauvignon Grapevine, Grafted Onto Various Rootstocks". Experimental Agriculture. 39 (3): 241–252. doi:10.1017/S001447970300125X. S2CID 84997899.
  15. Porcel, Rosa; Aroca, Ricardo; Ruiz-Lozano, Juan Manuel (January 2012). "Salinity stress alleviation using arbuscular mycorrhizal fungi. A review" (PDF). Agronomy for Sustainable Development. 32 (1): 181–200. doi:10.1007/s13593-011-0029-x. S2CID 8572482.

Цахим холбоос засварлах