Металл бол металл юм. ион (катион) үүсгэдэг, химийн элементүүдийг хэлнэ. Метал нь бусад металын атомуудтай металын холбоогоор, метал бус элементүүдтэй ионы холбоогоор холбогдоно. Элементүүдийг ионжих шинж болон химийн холбооны шинж дээр нь тулгуурлан 3 үндсэн бүлэг - метал, хагас метал, метал бус хуваадаг болно. Үелэх системд, бороос полони хүртэлх ташуу шугамын дагуу металлууд нь металл бус элементүүдээс тусгаарлагдана. Энэхүү ташуу шугам дээрхи элементүүд нь хагас металууд бөгөөд зүүн гар талд байрлах элементүүд металууд, баруун дээд талынх нь метал биш элементүүд болно.

Халуун төмөр

Металын уламжлалт тодорхойлолт нь элементийн ерөнхий шинж дээр тулгуурлаж байсан бөгөөд металууд нь гялгар (гялалзсан), уян хатан, давтагдамхай, цахилгаан сайн дамжуулагч байна. Харин метал биш элементүүд нь хэврэг (хатуу төлөвт оршдог бол), гялгар бус, цахилгаан тусгаарлагч байна.

Хими ба физик шинж засварлах

Ихэнх металууд химийн хувьд идэвхитэй, агаарын хүчилтөрөгчтэй урвалд орон исэл үүсгэнэ. Жишээлбэл:

4Na + O2 → 2Na2O (натрийн исэл)
2Ca + O2 → 2CaO (кальцийн исэл)
4Al + 3O2 → 2Al2O3 (хөнгөнцагааны исэл)

Гэтэл паллади, цагаан алт, алт зэрэг металууд жирийн нөхцөлд исэлдэхгүй.

Металуудад доорхи онцгой физик шинжүүд байна. Үүнд, металууд нь гялгар, нягт ихтэй, харьцангуй өндөр температурт хайлна. Хэвийн нөхцөлд хатуу төлөвтэй, цахилгаан, дулаан, дууны долгион сайн дамжуулна.

Хайлш засварлах

Үндсэн өгүүлэл: Хайлш

Хайлш гэж хоёр болон түүнээс дээш химийн элементийн холимогийг хэлнэ. Хайлшийн найрлагад байх хольцийн дор хаяж нэг нь метал байх ба үүнээс шалтгаалан хайлш нь метал шинж чанартай болно.

Хэрэглээ засварлах

Зарим метал, түүний хайлшууд бат бөх шинж чанартай тул барилга байгууламж, гүүр, төмөр зам, төрөл бүрийн багаж, машин тэрэг, хоолой зэрэгт хэрэглэнэ. Мөн цахилгаан ба дулаан сайн дамжуулах шинжтэй тул цахилгаан дамжуулахад, халаалтын системд хэрэглэнэ. Зарим уран цацраг идэвхит металуудыг цөмийн цахилгаан станцын түүхий эд болгоно.

Худалдаа засварлах

Дэлхийн банкны тайланд 2005 онд БНХАУ метал ба түүний хүдрийг хамгийн их хэмжээгээр импортлосон бөгөөд, АНУ Япон улсууд 2 ба 3-т байсан байна. манайхаас ирж аваарай

Мөн үзэх засварлах