Меркантилизм (Англи: Mercantilism) бол тухайн улсын экспортыг нэмэгдүүлэх зорилготой, үндэсний эдийн засгийн бодлого юм. Энэ нь 16-18-р зуунд Европын аж үйлдвэржсэн орнуудад зонхиолж байгаад хүчээ алдсан ч зарим судлаачийн үздэгээр өдгөө ч төрийн интервенцийн хэлбэрээр аж үйлдвэржсэн орнуудын эдийн засагт хэрэгжсээр буй. Меркантилизмийн онолын гол төлөөлөгч нь У. Петти, Ж. Стюарт. Улс орны баялаг гүйлгээний хүрээнд бий болдог бөгөөд баялаг нь мөнгө гэж үзээд гадаад худалдааний ашиг орлоготой улс орон л баяждаг гэж үздэг.