Махгалын Баяржавхлан

Махгалын Баяржавхлан (1978-6-18) нь Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд юм.

Махгалын Баяржавхлан
Төрсөн өдөр1978 оны 6 сарын 18 (1978-06-18) (45 настай)
Төрсөн газарМонгол улсын Завхан
аймгийн Нөмрөг сум
Алдар цол
Бөхийн цолулсын гарьд
Дууддаг нутагЗавхан аймгийн Нөмрөг сум
Цол ахисан он жил
Улсын гарьд2011
Улсын заан2006
Улсын харцага2003
Улсын начин2001
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн8 (2001, 2003, 2006, 2007,
2008, 2010, 2011, 2012)
2013-7-13-ны байдлаар мэдээлэв.

Баяржавхлан 2008 оны Бээжингийн олимпын нээлтэд Монголын багийн тугчаар ажилласан бөгөөд тус олимпын жүдо бөхийн хүнд жинд оролцжээ.

Амжилт засварлах

Үндэсний бөх засварлах

  • 2001 онд 6 давж улсын өсөх идэр начин болов
  • 2003 онд 6 давж улсын харцага цол хүртсэн
  • 2006 онд 7 давж улсын заан болов
  • 2007 онд 7 давж саруул сайжрах чимэг
  • 2008 онд 5 давж өсөх идэр чимэг
  • 2010 онд 5 давж Улам нэмэх чимэг
  • 2011 онд 8 давж улсын гарьд цол хүртсэн.
  • 2012 онд 6 давж Цогт гарамгай чимэг хүртсэн