Мастер Маргарита хоёр

Мастер Маргарита хоёр (Орос: Ма́стер и Маргари́та) нь Оросын зохиолч Михаил Булгаковын бичсэн роман юм. Сталины дэглэмийн үед, 1928 оны 12-р сард эхлүүлээд зохиолч 1940 оны 3-р сард нас барах хүртлээ бичсэн байна. Тус роман нь 1966-67 онд хасаж товчилсон байдлаар "Москва" сэтгүүлд цувралаар хэвлэгдсэн. Улмаар 1967 онд Парис хотод «YMCA-Press» хэвлэлийн газар анх удаа ном болон хэвлэгджээ. Гэхдээ шүүлтүүрт өртөж хасагдсан хэсгүүдийг багтаасан гар бичмэл хувилбар нь уншигчдын гараас гарт дамжин тархаж байсан бөгөөд тэдгээр хэсгийг нь багтаасан бүтэн хувилбараараа 1969 онд Франкфурт хотноо анх хэвлэгдсэн юм. Үүнээс хойш англи, франц, итали, болгар, серби, гүрж, түрк, герман, испани, эстони зэрэг 40 гаруй хэл рүү орчуулагдсан бөгөөд монгол хэлээр мөн орчуулж хэвлэгдсэн байна.

Анхны хэвлэл

ЗХУ-д 173 онд 30 мянган ширхэгээр «Художественная литература» хэвлэлийн газар хэвлэгдсэн байна. Романд, шашингүй үзэлт Зөвлөлт Холбоот Улсад чөтгөр зочилж буй талаар гардаг. Тус роман нь 20-р зууны шилдэг романуудын нэгд тооцогддог билээ.

Агууллага засварлах

Жил бүрийн хаврын тэргэл сарнаар зохиодог бүжигт цэнгүүнээ зохиохоор чөтгөр Москвад иржээ. Воланд — хүчтэй нууцлаг зочин Фаготом-Коровьев, Азазелло, Бегемот муур болон Гелла үйлчлэг нарын дагалдагчдын хамтаар хотыг ёстой л нэг орвонгоор нь эргүүлэх шиг болно. МАССОЛИТ хэмээх Москвагийн утга зохиолын холбоодын нэгийн дарга Михаил Александрович Берлиозын толгойг тасрахыг зөгнөн хэлж, Варьете театрын захирлын гэрт хүчээр буудаллаж, мөнгөөр бороо оруулж, өөрсдийг нь хуурамч гэж дуудсан нэгний толгойг нь таслаад буцаан залгаж, гадагш гармагц алга болчихдог гоёмсог чамин хувцас тарааж, цагдаа нартай буудалцах зэргээр эсэн бусын хэрэг өдүүлнэ.

Ажил руугаа барьж явцгаадаг хоосон чемодан, хоёрдугаар зэргийн шинэхэн байдал, худал хэлсээр байгаад нүд нь солийчихсон Лапшенникова, гахай болон хувирах Николай Иванович гэх мэт цаг үеэ шүүмжлэн элэглэсэн хошигнолоор эл зохиол дүүрэн.

Цахим холбоос засварлах

  Commons: Мастер Маргарита хоёр – Викимедиа зураг, бичлэг, дууны сан