Марк Вильмотс

Хөлбөмбөгчин

Марк Вильмотс (Франц: Marc Wilmots, 1969 оны хоёрдугаар сарын 22-нд Донгельберг хотод төрсөн) — Бельгийн шигшээн зодог тайлсан хөлбөмбөгчин юм. Стандард Льеж, Шальке 04 болон Бордо багуудад тоглоод 2003 онд дасгалжуулагчийн замналаа эхэлсэн Бельгийн шигшээн дасгалжуулагч билээ.

Марк Вильмотс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМарк Вильмотс
Төрсөн огноо1969 оны 2 сарын 22 (1969-02-22) (55 настай)
Төрсөн газарБельги, Донгельберг
Өндөр1.84 м
Байрлалдовтолгооны хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багБельги (дасгалжуулагч)
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1987–1988Сент Трюйден30(9)
1988–1991Мехелен87(22)
1991–1996Стандард Льеж136(67)
1996–2000Шальке 04104(21)
2000–2001Бордо30(8)
2001–2003Шальке 0434(6)
Нийт421(133)
Шигшээ баг
1986–1987Бельги (19-)9(3)
1987–1989Бельги (21-)9(6)
1990–2002Бельги70(28)
Дасгалжуулсан багууд
2003Шальке 04
2004–2005Сент Трюйден
2009–2012Бельги (туслах)
2012–Бельги
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Замнал засварлах

1987 онд мэргэжлийн эхэлсэн Вильмотс Сент Трюйден, Мехелен, Стандард Льеж, Шальке 04 болон Бордо багуудад тоглосон. Шалькед байхдаа 1997 оны Европын цомын шувтаргад талбай дээрээ алсын зоримог цохилтоор хожлын ганц гоолыг Вильмотс хийсэн[1] ч аялан тоглолтонд торгуулийн цохилтоор ялагдаж байв.[2] 2003 онд зодог тайлсан.

Вильмотс Бельгийн шигшээд 1990-2002 онд 70 тоглолтонд 28 гоолдсоны дотор ДАШТ-д 5 гоолджээ.

Шальке 04, Сент Трюйден багуудыг дасгалжуулсан. Бельгийн шигшээн туслах дасгалжуулагч Вильмотс 2012 оны тавдугаар сарын 15-нд ахлахаар томилогдов.

Амжилт засварлах

Мехелен
Стандард Льеж
Шальке 04

Эшлэл засварлах

  1. "Football: Schalke shock for Hodgson". The Independent. Independent Print Limited. 8 May 1997. Retrieved 25 May 2012.
  2. "Football: Ince and Hodgson suffer as Schalke lift Uefa Cup". The Independent. Independent Print Limited. 22 May 1997. Retrieved 25 May 2012.

Холбоос засварлах