Мариа Белло

АНУ-ын жүжигчин

Мариа Белло (Англи: Maria Bello, 1967 оны дөрөвдүгээр сарын 18-нд Пенсильвани мужийн Норристаун хотод төрсөн) — Америкийн кино жүжигчин эмэгтэй бөгөөд «Алтан бөмбөрцөг»-т хоёр дэвшиж байв.

Мариа Белло
Maria Bello
Белло 2013 онд
Белло 2013 онд
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1967 оны 4 сарын 18
Төрсөн газар Норристаун, ПенсильваниАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1992—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин

Замналын товчоон засварлах

Итали, польш, америк гаралтай Белло улс төр судлалыг урлагийн ангиар солиод Виллановагийн их сургуулийг дүүргэж,[1] Нью-Йоркийн тайзнаа тодорчээ.

Белло 1991, 1994, 1995 оны сериалаар киноны салбарт танигдаж, улмаар «Тогтуун шөнө» (1998), «Төлөөс» (1999), «Бохир цөөвөр чоно» (2000) кинонуудаар олонд танигдсан түүхтэй.

«Холигч» (2003), «Хүчирхийллийн түүх»-ийн (2005) туслах дүрээр Сателлит гардаж, «Алтан бөмбөрцөг», «Гилд»-эд дэвшсэн.

Гэр бүлийн амьдрал засварлах

Белло ганц хүүтэй хэдий ч ижил хүйстэнтэйгээ явалддаг болохоо 2013 оны арваннэгдүгээр сард зарлажээ.[2][3]

Онцлох кино бүтээлүүд засварлах

Он Бүтээл Уугуул хэлээр Дүр Тодорхойлогдсон шагнал
1998 Тогтуун шөнө Permanent Midnight Китти
1999 Төлөөс Payback Рози
2000 Бохир цөөвөр чоно Coyote Ugly Лил
2003 Холигч The Cooler Натали Сателлит — эмэгтэй туслах дүр — хүртсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй туслах дүр — дэвшсэн
Гилд — эмэгтэй туслах дүр — дэвшсэн
2005 Хар хүч The Dark Адель
2005 Хүчирхийллийн түүх A History of Violence Иди Столл Алтан бөмбөрцөг — эмэгтэй туслах дүр — дэвшсэн
Сателлит — эмэгтэй туслах дүр — дэвшсэн
2004 Нууц цонх Secret Window Эми Рейни
2006 Ихэр цамхаг World Trade Center Донна
2007 Төлөөс Butterfly on a Wheel Эби Рендэлл
2008 Муми: Луугийн эзэн хааны бунхан The Mummy: Tomb of the Dragon Emperor Салли Ламонсофф
2010 Нэг ангийнхан Grown Ups Салли Ламонсофф
2010 Эрчүүдийн компани The Company Men Салли Уилкокс
2013 Олзлогдогсод Prisoners Грейс Довер

Цахим холбоос засварлах

  Commons: Maria Bello – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл засварлах

  1. "Maria Bello", NYTimes.com
  2. Eggenberger, Nicole (December 2, 2013). "Maria Bello Shares 'Modern Family' Picture With Girlfriend Clare Munn and Ex-Boyfriend Dan McDermott After Coming Out as Gay". Us Weekly. Retrieved December 2, 2013.
  3. Bello, Maria (November 29, 2013). "Coming Out as a Modern Family - NYTimes.com". The New York Times. New York: NYTC. ISSN 0362-4331. Retrieved December 2, 2013.