Максим Мирный (белар. Максім Мірны; 1977 оны 7 сарын 6-нд Минскт төрсөн[1]) нь Беларусийн мэргэжлийн теннисчин юм.

Максим Мирный Теннисчин
Максим Мирный
Максим Мирный 2016
Улс: БеларусьБеларусь Беларусь
Төрсөн өдөр: 1977 оны 7 сарын 6
Өндөр: 196 см
Жин: 93 кг
Мэргэжлийн тамирчны гараа: 1996
Тоглодог гар: баруун
Дасгалжуулагч: Николай Мирный
Шагналын мөнгө: 11.684.836 Америк доллар
Ганцаарчилсан
Амжилт: 244:242
Түрүүлсэн тэмцээн: 1
Оргил чансаа: 18 (2003 оны 8 сарын 18)
Их Дуулга
Хос
Амжилт: 766:431
Түрүүлсэн тэмцээн: 52
Оргил чансаа: 1 (2003 оны 6 сарын 9)
Одоогийн чансаа: 39
Чансаагаар тэргүүлсэн долоо хоног: 57
Их Дуулга
Холимог
Их Дуулга
Олимпын наадам
Инфобоксыг сүүлд шинэчилсэн нь:
2018 оны 5 сарын 28
Эх сурвалж: ОУТХ-ы албан ёсны цахим хуудсан дахь теннисчний мэдээлэл (Цахим холбоос)

Мирный нь хос тоглолтын мэргэжилтэн гэгддэг бөгөөд ганцаарчилсан төрөлд ч тодорхой амжилт гаргаж, 7 жил дараалан чансаагаараа дэлхийд шилдэг 50 теннисчинд багтаж байснаас гадна 1994 оны 4 сараас Беларусийг төлөөлөн Дэвисийн цомд оролцож, 47 ялж, 27 ялагдаж, 35 удаа тэнцсэн байна. Тэрээр Их Дуулгад 7 удаа түрүүлж байв: эрэгтэй хосын төрөлд 2000, 2002 онд Америкийн нээлттэй тэмцээн, 2005, 2006 онд Францын нээлттэй тэмцээн; холимог хосын төрөлд 1998, 2007 онд Америкийн нээлттэй тэмцээн, 1998 онд Вимблдон. Мирный Махеш Бхупати, Ёнас Бъёркман, Ллейтон Хьюитт, Жэми Мюррэй, Энди Рам нартай удаан хугацаанд хослон тоглож байсан билээ.

Эшлэл засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Максим Мирный – Викимедиа зураг, бичлэг, дууны сан