Макарони оцон шувуу

Макарони оцон шувуу (Eudyptes chrysolophus) нь Eudyptes төрөл буюу Залаат оцон шувуудын нэг гишүүн болно. Нийт тоо хэмжээ нь 18 сая гэгдэх ба хамгийн олон тоотой оцон шувууны зүйл болно.

Макарони оцон шувуу

Ховордолтын зэрэглэл

Эмзэг (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Оцон шувуу хэлбэртэн
Овог: Spheniscidae
Төрөл: Eudyptes
Зүйл: E. chrysolophus
Латин нэр
Eudyptes chrysolophus
(Brandt, 1837)
Амьдрах бүс
Амьдрах бүс
Eudyptes chrysolophus

Гадаад төрх засварлах

Нас бие гүйцсэн Макарони оцон шувуу 5.5 кг, 70 см урт байна. Эр, эм ерөнхийдээ төстэй ч, эр нь үл ялиг том бие, хошуутай юм. Хошууны урт 5.4-6.1 см болно. Тод шар өнгийн залаа нь 3-4 нас хүрээд ургаж гүйцдэг.

Идэш тэжээл засварлах

Энэ оцон шувуу нь голдуу сам хорхой, арваалж, загасаар хооллодог. Тэд 15-70 м гүнд шумбан хоол тэжээл хайна.

Макарони оцон шувуу нь зарим шувуу болон Далайн ирвэс, Антарктид далайн хав зэрэг далайн хөхтөн амьтдын идэш болдог байна.

Үржил засварлах

Эм оцон шувуу 5 нас, эр нь 6 нас хүрээд үржилд орох нас бие гүйцнэ. Үржлийн үе 10 сарын сүүлээр эхлэх ба 11 сарын эхээр өндөглөдөг.


Цахим холбоос засварлах

Викизүйлд Eudyptes chrysolophus-тай холбоотой мэдээлэл байна.
  Commons: Eudyptes chrysolophus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан