Майер Принштайн

Майер Принштайн (Myer буюу Meyer Prinstein, анх Mejer Prinsztejn, 1878 оны 12 сарын 22– 1925 оны 3 сарын 10) нь Америкийн хөнгөн атлетикч, Ирланд-Америкчуудын Хөнгөн Атлетикийн Клубийн тамирчин бөгөөд уртын харайлтын дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байсан, олимпийн 3 алтан медальтай.

Майер Принштайн

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Майер Принштайн
Төрсөн огноо 1878 оны 12 сарын 22
Төрсөн газар Щучин, Польш
Нас барсан огноо 1925 оны 3 сарын 10
Нас барсан газар Нью-Йорк
 
Медалиуд
Зуны олимп
Алт Парис 1900 Гурвын харайлт
Мөнгө Парис 1900 Уртын харайлт
Алт Сент-Луйс 1904 Гурвын харайлт
Алт Сент-Луйс 1904 Уртын харайлт

Бага нас засварлах

Принштайн 1878 онд Польшийн Щучинд төржээ. Түүний эцэг эх Якоб, Жулиа Принштайн (хуучин Янкел Принштайн, Жудес Рубинштайн[1]) нар Польш-Оросын еврей үндэстнүүд байсан бөгөөд тэд 1883 онд Нью-Йорк руу цагаачилжээ. Удалгүй Сиракюз руу нүүсэн бөгөөд Майер тэнд өсч торнисон байна. Тэд 5 охин, 4 хүүтэй байсан аж. Аав Якоб нь ногоо, талх нарийн боовны мухлаг ажиллуулдаг байв. Майер 9 хүүхдийн гурав дахь нь байлаа.

Тэр Сиракюз Их Сургуулийн хөнгөн атлетикийн багийн ахлагч байсан бөгөөд их сургуулиа хуулийн ухааны бакалаврын зэрэгтэй төгсчээ.

Дэлхийн дээд амжилт засварлах

Принштайн 1898 оны 6 сарын 11-нд Нью-Йоркт уртын харайлтаар 7.235 м (23' 8⅞")-ийн амжилт үзүүлж, дэлхийн дээд амжилт тогтоов. Түүний энэ амжилтыг эхлээд Ирландын Виллам Ньюбөрн мөн оны 6 сарын 18-нд, дараа нь Элвин Крэнцлайн 1899 оны 5 сарын 26-нд ахиулсан байна. 1900 оны 4 сарын 28-нд Принштайн Филадельфи хотноо 7.50 м (24’ 7¼”) харайж дэлхийн шинэ дээд амжилт тогтожээ. Түүний энэ амжилт 4 сар тэссэн бөгөөд 1900 оны 8 сарын 29-нд Ирландын Петер О'Коннор эвдсэн юм.

Хожмын амьдрал засварлах

1906 оноос хойш Принштайн Нью-Йорк хотын Күйнс дүүргийн Ямайкад амьдарч, хуулийн салбарт ажиллаж байсан бөгөөд хожим бизнес эрхэлж байв. Тэр 1925 оны 3 сарын 10-нд Нью-Йорк хотын Маунт Синай эмнэлэгт зүрхний өвчний улмаас нас нөгчжээ.

Принштайн 1982 онд Олон Улсын Еврейчүүдийн Спортын Алдрын Танхимд багтсан билээ.

Зүүлт засварлах

  1. Szczuczyn Marriage Register 1870

Эшлэл засварлах

  Commons: Myer Prinstein – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • Greenberg, Stan (1987). Olympic Games: The Records. London: Guinness Books. ISBN 0-85112-896-3.
  • Kieran, John (1977). The Story of the Olympic Games; 776 B.C. to 1976. Philadelphia and New York: J.B. Lippincott Company. ISBN 0-397-01168-7.

Цахим холбоос засварлах


[[Ангилал:Гурвын харайлтын олимпын аварга]