Свен Магнус Ээн Карлсен (Sven Magnus Øen Carlsen, 1990 онд төрсөн) — Норвегийн Хант Улсын шатарчин, их мастер.

Магнус Карлсен
тамирчны тухай
Төрсөн өдөр1990 оны 11 сарын 30 (1990-11-30) (33 настай)
Төрсөн газарНорвеги, Вестфолл, Тёнсберг
Улс, оронНорвегиНорвеги Норвеги
Тамир, спортшатар
Цол, зэрэгих мастер (2004)
Оргил чансаа2882 оноо (2014 оны 5 сар)
Дэлхийн чансаа: 1 (2010 оны 1 сар)
2021-01-05-ны байдлаар мэдээлэв.

Магнус нь багаасаа л шатар сайн тоглодог байсан бөгөөд хамгийн залуудаа их мастер (13 нас 148 өдөр) болсон хүн юм. Тэрбээр 2013 онд Вишванатан Анандыг буулган авч дэлхийн аварга болсон ба 2014, 2016, 2018 онуудад аваргаа хамгаалаад байна. Мөн 2014, 2015, 2019 онд түргэн тоглолтын, 2014, 2017, 2018, 2019 онд блиц шатрын дэлхийн аварга болжээ.

Түүний тоглох арга байдлын хувьд гараагаа маш олон төрлөөр хийдэг ба энэ нь өрсөлдөгчдөө түүний эсрэг тоглоход бэрх болгодог аж. Багадаа довтлох дуртай байсан ч том болохын хэрээр олон талт тоглогч болсон.

Зураг засварлах