Маарах (Еврей: המערך) Израилын хоёр улс төрийн намын эвсэл юм, энэхүү хоёр нам нь Израилын Ажилчдын нам болон нэгдэж оршин тогтнохоо болисон юм.

Маарах
המערך
Түүхэн удирдагчидЛеви Эшкол (1969)
Голда Меир (1969–74)
Ицхак Рабин (1974–77)
Шимон Перес (1977–91)
Байгуулагдсан1969
Татан буугдсан1991
Нэгдсэн намИзраилын ажилчдын нам
Үзэл баримтлалСоциал демократ[1]
Ажилчдын Сионизм
Бүлгийн:
Социализм
Либерализм
Улс төрийн жигүүрТөв-зүүн
Олон улсын харъяалалСоциалист Интернационал
Member partiesАажилчдын нам (1968–91)
Мапам
Ахдут ха-Авода (1965–68)
Мапай (1965–68)
Хөгжил ба Дэвшил (1974–76)
Бедуин ба Тосгоныхны Арабын жагсаалт (1974–77)
Рац (1981–84)
Яхад (1984—86)
Бие Даасан Либералууд (1984–91)
Хамгийн их авсан суудал63 (1969)
Хамгийн бага авсан суудал31 (1977–1980)
Сонгуулийн тэмдэг
אמת

Анхны "Нэгдэл" нь 1965 оны Мапай ба Ахдут ха-Авода намуудын холбоо юм. Хоёр нам нь тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж байсан ч, сонгуульд нэг намын жагсаалттай оролцож байсан. Ажилчдын Нэгдэл гэх нэршилтэй уг холбоо нь 3 жил оршиж 1968 онд РАФИ намтай нэгдэж нэгдсэн Израилын Ажилчдын намыг байгуулсан.

Дараа жил Ажилчдын нам нь Мапам намтай эвсэл байгуулж, Нэгдэл гэх нэрийг авч үлдсэн. Хоёр бүрэлдэхүүн нам нь тус тусдаа үлдсэн боловч сонгуульд нэг намын жагсаалттай оролцож байсан. "Нэгдэл"-ийн хоёр дахь хувилбар нь 20 гаруй жил оршин тогтносон.

1969 онд байгуулагдах үедээ Маарах нь Кнессетийн 120 суудлаас 63 суудлыг эзэмшиж байсан ба энэ нь Израилын парламентад нэг бүлэг олонхи болж байсан анхны тохиолдол юм. Хэдийгээр 1969 оны сонгуульд парламентын олонхийг авч чадаагүй ч, 56 суудал авсан нь Израилын сонгуульд ялсан хамгийн их хэмжээний суудал юм.

Анхны Нэгдэл засварлах

 
"Нэгдэл"-ийн гишүүд 1965 оны хурлаар
Ажилчдын Нэгдэл
המערך לאחדות פועלי ארץ ישראל
Түүхэн удирдагчЛеви Эшкол
Байгуулагдсан1965
Татан буугдсан1968
Нэгдсэн намИзраилын ажилчдын нам
Үзэл баримтлалСоциал демократ[1]
Ажилчдын Сионизм
Улс төрийн жигүүрТөв-зүүн
Олон улсын харъяалалСоциалист Интернационал
Гишүүн намуудМапай ба Ахдут ха-Авода
Сонгуулийн тэмдэг
את

"Нэгдэл"-ийн анхны хувилбар, албан ёсоор Ха-Маарах Леадут Поалей Эрец Исраэль (Еврей: המערך לאחדות פועלי ארץ ישראל), нь Мапай ба Ахдут ха-Авода намын 1965 оны сонгуульд оролцохоор байгуулсан эвсэл юм. Энэхүү эвсэлийн үүсэл нь Израил дахь зүүн-жигүүрийн ноёрхлыг унагахаар Израилын томоохон баруун-жигүүрийн Херут ба Либерал нам эвсэл байгуулсантай холбоотой юм.

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 Elisha Efrat (16 August 2005). Geography and Politics in Israel Since 1967. Routledge. p. 153. ISBN 978-1-135-77926-9.