Люкс нь олон улсын нэгжийн СИ систем дэхь гэрэлтэлтийн хүчийг хэмжих уламжлагдсан нэгж юм. Гэрэлтэлтийн хүч нь гэрэлтүүлэгдэж буй талбайн гэрэлтэлтийн хэмжээг заах ба тухайн талбайд (хэмжихдээ метр квадратаар, м²) хэдий хэмжээний гэрлийн урсгал (хэмжилт нь люмен, лм) тусаж байгааг илэрхийлнэ. Люкс нь латин хэлний lux гэх үгээс гаралтай бөгөөд монголоор гэрэл гэсэн утгатай.

Люкс
Нэгжийн систем СИ-н уламжлагдсан нэгж
Хэмжигдэхүүн Гэрэлтэлтийн хүч
Тэмдэглэгээ лк
Томъёоны тэмдэглэгээ Е
Шилжүүлэг
1 лк нь...
   СИ-системд    1 люмен / м2
1 лк = 1 лм / м2